Улс төр

Монгол төрийн дээр хэн байна вэ?

Сүйрэлд хүрч мөхөж, доройтож буй улс орнуудын замаар эрчээ аван салхи татуулан давхих хөөрхийлөлтэй Монгол улс. Хүчирхэг техникээр зэвсэглэсэн уул уурхайн компани улс орныг сүйтгэгч, газар шороог там болгогч, олох ашгаасаа өөрийг үл бодон түүнийхээ төлөө л бүхнийг золиослон, амиа өгөхөөс ч буцахгүй болсон дотоод гадаадын дээрэмчдын тасралтгүй үргэлжлэх шунахай ...

С.Баяр МАНАН-г дахин үүсгэх үү

Асуудал бүрийн ард нэр нь зүүлттэй явдаг хүн бол С.Баяр. Тэрээр 2008 оны сонгуулийн дараа намаа ялуулсан ч ялагдсан нам болох АН-ыг засагтаа урьж улмаар энэ нь МАНАН болж хувирсныг хүмүүс тодхон санаж байгаа. С.Баярч энэхүү үйлдэлдээ харамсахгүй байгаагаа хэлж байна. Алдарт Оюу Толгойн гэрээг хийж аваад ерөнхий сайдын албан ...

Зовлон тоочсон Ерөнхий сайд

Аливаа улсын төрийн тэргүүнүүд хамгийн хүчтэй, чадалтай бас дээр нь дайчин зан чанартай байдаг. Шийдвэл шийдсэн шиг шийддэг. Шийдсэнээ хийсэн шиг хийдэг. Алдаа гаргачих болов уу гэж бэмбэгнэсэн, албан тушаалаасаа огцорчих болов уу гэж алдаа дутагдалтай эвлэрсэн хүн хэзээ ч юм бүтээж чаддаггүй. Энэ бол удирдагч хүний зан чанар биш. ...

Завсардсан улс төрчид ба Монголын улс төрийн хямрал

Алттай байгаад ч, парламенттай байгаад ч, компануудтай байгаад ч, банкуудтай байгаад ч, шашинтай байгаад ч, академуудтай байгаад ч Монгол оронд нэг л юм дутагдсаар. Тэр дутагдал бол мэдлэг боловсрол. Ном унших, онолд суралцах, эрэгцүүлэн бодох гэх мэтчилэн хичээнгүй зан, дэг журам, сахилга бат шаардсан хөдөлмөр хаягджээ. Хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг ...

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг л бишээ...

Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ энэ засгийн тэргүүн Н.Алтанхуяг ч бантагнуулжийна даа бантагнуулжийна. Шинэчлэл ярьж үгэндээ ороогдоно. Шинэ тушаал шийдвэр гаргаж, түүндээ ороогдоно. Хэрэг бүр бишдээд ирэхээр нь тушаалаа хүчингүй болгож жонхууруулна. Тэрийгээ бас зөвтгөх гэж ээрч муурахдаа түүн шиг шударга ерөнхий сайд оршин тогтноход хэцүү байгаа мэт жүжиглэнэ. Өчигдөр Засгийн ...

Орон нутгийн авлигачдыг илрүүлнэ

Авлигатай тэмцэх газар/АТГ/ бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зорилготой тус байгууллага нь орон нутагт салбар нэгжтэй болж, хөдөө, хотгүй авлигын эсрэг хүчтэй тэмцэл явуулах юм гэнэ. Энэ талаар АТГ-ын дарга Н.Ганболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм байх. Мөн УИХ-ын ...

Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь татая

Ардчиллын “алтан зарчим”-ыг устгаж, төрийн бүтцийг алдагдуулж, Үндсэн Хуулиа уландаа гишгэсэн үйлдэл бол УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн болдог гаж зарчим юм. Өнөөдөр ЗГ-т хэн ч хариуцлага тооцож, хяналт тавьж чадахаа болжээ. Парламентын засаглалтай гэж байгаа боловч бодит байдлыг харвал Гүйцэтгэх засаглалтай ч юм шиг л байна. Нэгэн шинэхэн УИХ-ын гишүүний ...

Намуудыг татан буулгая

Намууд л Монголыг нэг балалж байна. Бүхий болохгүй бүтэхгүй зүйлс намуудаас л болж байна. Нам бол хулгайч луйварчдыг хамгаалах оромж болжээ. Хамгийн тэнэг, ёс суртахуунгүй, эх оронч биш нөхдүүд цуглачихаад улс орноо зөвхөн зоосны нүхээр харж өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамахын төлөө улангасан дайрч байна. Нүүрс, алт, төмрийн хүдрийг хөрс ...

“Үнэг” Тони Блэйр ямар зорилгоор ирэв

Английн ерөнхий сайд асан Тони Блэйр ямар хэргээр, ямар зорилгоор, яах гэж Монгол улсад ирэв. Үүнийг яагаад эрх баригчид нууцлав. Ардчилсан оронд юм бүр нээлттэй байх ёстой гэж тэд өөрсдөө тунхгалан зарладаг биш билүү. Гэвч тэд нууж байна. Хэний урилгаар ирсэн, ирээд хэнтэй уулзсаныг хүртэл ард түмнээс нууж байна. Нуух ...

Хуулийн хугацаа 35 хоног ба Ц.Элбэгдоржийн эдлэх эрх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хуулийн хугацаа хаяанд ирлээ. Хамгийн хачирхалтай нь намууд нэг л нам гүм. Уг нь энэ сонгууль УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчинд хамаатай. Гэвч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л ирэх сонгуульд ганцаараа нэр дэвших гэж байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байна. Харин бусад намууд болон тэндээс ...