Өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууц санал хураалтын үр дүнд М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжээгүй юм. 

Харин УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхээр санал хураахад санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө. 

Ингэснээр Х.Баттулга ерөнхийлөгч болсоноосоо хойш санаачилсан хуулиудаас анхных нь хууль гишүүдийн дэмжлэгийг авч хэрэгжиж байгаа юм.