Ñонгинотой  гахайн øарсан мах

Орц:

  • 300 грамм сонгино
  • 50 грамм гахайн цул мах
  • 2 грамм (1/3 цайны халбага)давс
  • 1 грамм (1/4 цайны халбага) махны амтлагч
  • 8 грамм (5/4 цайны халбага) шингэн жан
  • 10 грамм (2 цайны халбага) сахар
  • 30 грамм (2 шанага) ус
  • 100 грамм (7 цайны халбага) ургамлын тос
  • 20 грамм (4 цайны халбага)  эрдэнэ шишийн цардуул
  • 3 грамм (3/5 цайны халбага)âèíî

Хийх аргачлал:

1. Сонгины хальсыг арилгаж нарийхан нарийхан хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба  эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана.
2. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаàä, тосыг нь юүлнэ.
3. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно.

Өндөг, улаан лоольтой хуурга

Орц:

  • 300 грамм улаан лооль
  • 3 өндөг
  • 50 грамм ургамалын тос
  • 2 грамм (1/3 цайны халбага) давс
  • 1 грамм (1/4 цайны халбага) махны амтлагч
  • 20 грамм (1 1/3 том халбага) ус 
  • 2 грамм (2/5 цайны халбага) сахар

Хийх аргачлал:

1. Улаан лоолио 2 см өргөн хэрчèнэ. Өндгөө аяганд хйиж 1 грамм (1/6 цайны халбага) давс, бага зэрэг амтлагч хийж сайн хутгана.
2. Хайруулын тавгаа халааж 20 грамм (11/2 том халбага) ургамлын тос хийж халаана. Дараа нь өндгөө хийж болтол нь хутгаад гаргана.
3. Хайруулын тавгандаа 30 грамм ургамлын тос хийж халаан, улаан лоолио хйиж 2-3 минут хуурахдаа, сахар, 1 грамм (1/6 цайны халбага) давс, мах амтлагчаа нэмнэ. Дараа нь хутгаж хайрсан өндгөө хийж сайн хутгаж сүмс нь өтгөрөөд ирэхээр бэлэн болно.

Өндөгний жигнэмэл

Орц:

  • 5 өндөг
  • 500 грамм (1 аяга) ус
  • 3 грамм (1/2 цайны халбага) давс
  • 2 грамм (1/2 цайны халбага) вэй сү
  • 5 грамм жижиглэн хэрчсэн ногоон сонгино 
  • 5 грамм маажны тос

Хийх аргачлал:

1. Өндгөө том аяганд хийж ус, давс, мах амтлагч хийж сайн хутгана.
2. Том аягатай өндгөө жигнүүр дээр тавьж 15 минут жигнэнэ. Гаргаж аваад хэрчсэн ногоон сонгино ба маажны тосоо дусаахад л амтат хоол бэлэн болно.