Eguur.mn сайт 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг ДЭЛГЭЖ /линк/ нийтэлсэн билээ.

Дэд сайд Б.Батцэцэг нь элчин сайдаар суухаар улс төрийн тохироогоо хийж, УИХ-д дэвшихгүй хэмээн урьдчилсан судалгаанд оролцохоос өөрийн хүсэлтээр татгалзсан хэрнээ гэнэт мандат авахаар болсон нь тухайн үед анхаарал татаж байв. Хөшигний ард түүнийг нэр дэвших болсон шалтгааныг янз бүрээр ярьсан ч “Б.Батцэцэгийн компани саналын хуудас хэвлэнэ” гэх яриа хүчтэй түгэж байв.

Уг таамаг батлагдаж, УИХ-д нэр дэвшигч Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэхээр болсон талаарх албан ёсны мэдээлэл өнөөдөр цацагдлаа. “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэх ажл авахдаа ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүй, шууд ажлыг нь авсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Энэ талаарх мэдээллийг бид дэлгэрүүлэн хүргэх болно.

Гол нь, УИХ-д нэр дэвшигчийн шууд хамаарал бүхий компани саналын хуудас хэвлэх нь эргээд сонгуулийг үнэн зөв, шударга явуулах зарчмыг хангаж чадах уу, ашиг сонирхлын зөрчил үүсэх гэсэн асуулт тавигдаж байгаа юм.  

Дашрамд дурдахад, саналыг хуудас хэвлэх “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цаасыг хэвлэж, “будлиантуулсан” гэх муу нэр зүүснээр нь мэднэ. Байгуулагдаад 2 жил гаруй болж буй уг компанийн оролцсон тендерийн түүхүүдтэй ЭНД ДАРЖ танилцаж болно. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.

Эх сурвалж: Eguur.mn