Шинжлэх ухааны янз бүрийн салбарын техникийн дэвшлийн шалгуур үзүүлэлт болон нанотехнологи нь эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл ахуй, гоо сайханы салбарт ч хурдацтай түрэн орж ирж байна. Эмийн салбарт нэвтэрч байгаа нанотехнологи нь эмийн үйлчлэгч бодисыг молекулын түвшинтэй ижил хэсэг бүхий хэлбэрт оруулах арга бөгөөд энэ нь тухайн бодисын биед шимэгдэн шингэх процессыг эрс сайжруулдаг байна.

Молекулын хэмжээний жижиг хэсгүүдийг бичил капсул болон бүрхүүлтэй гэх мэт янз бүрийн хэлбэрт оруулах боломжтой бөгөөд энэ нь энгийн үгээр хэлэхэд, тухайн бодис үйлчлэх газраа шууд очино гэсэн үг юм.


Нано хүнсийн талаар


Нанотехнологи нь дэлхийн хүнсний салбарт орж эхэлж байна. Атомын түвшний нарийн төвөгтэй боловсруулалт хийн майоназын тослогийн агуулгыг багасгах эсвэл кола шиг амттай сүү хийж болох нанотехнологи нь хөдөө аж ахуй, фермд хүнсний боловсруулалт, хүнс савлагаа гэх мэт өргөн цар хүрээтэй хэрэглэж байна.


Бичил шинжлэх ухаан болох нанотехнологи нь орчин үеийнх гэгдэж байгаа бөгөөд олон арга замаар өндөр технологийг гарган авснаар хөдөө аж ахуй болон жинхэнэ хүнсний эсрэг байр суурьтай байна. Нано технологи нь атомаар боловсруулагдсан, экологийн ирээдүйтэй хүнсний систем юм. Энэ нь амьд зүйлийн DNA-г чадварлагаар удирдах боломжийг эрдэмтэд олгон, генетик инженерчлэлийг дэлгэрүүлж байна. Мөн энэ нь хүн төрөлхтний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд ноцтой эрсдэл учруулахыг үгүйсгэх аргагүй юм.


Хүнс болон хөдөө аж ахуйд нанотехнологи хэрэглэх тухай жижиг маргаан өрнөж байна, Үүний эрсдлээс байгаль орчин болон хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах шинэ хууль байхгүй байна.


Хүнсэнд наног дэмжигчид нано нь бактериас болж үүсэх муудалт, бүтэц болон амтыг нь сайжруулах, өдөр тутмын хүнсний хэрэглээг өргөжүүлэх, шим тэжээлийг нь өсгөх ач холбогдолтой гэж ярьж байна.


Судалгаа: The Helmut Kaiser Consultancy Groupе-н нанотехнологийн лаборатори нь дэлхийн зах зээлд 300 гаруй шошгогүй нано хүнс зарагдаж байна гэж мэдээллэж байна. 2015 онд хүнсний 40% нь нанохүнс болно гэж таамаглаж байна.


Дэлгүүрийн тавиур дээр 150-600 орчим нано хүнс, 400-500 орчим хүнсийг нано технологийн аргаар ууталсан бүтээгдэхүүн байна.


General Mills, Kraft, Nestle, PepsiCo, Cadbury-Schweppes, Unilever гэх мэт гол хүнсний компаниуд 2010 он гэхэд 6 тэрбум долларын худалдаа хийгдэнэ гэж найдан нано хүнс болон нано савлалтын хэрэглээнүүдийг судалж, хөгжүүлж байна.


Мөн наног хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байна. Syngenta ургамлын өсөлтийг идэвжүүлэгч, PrimoMaxx нано уусмалыг боловсруулж байна. Cornell-н эрдэмтэд хоол хүнсний ургамал тарих үед шарилж болон хортонтой тэмцэхээ ойлгосон ханасан нэгдэлтэй, нано шүүлтүүрүүдтэй бүрхүүл бий болгохоор ажиллаж байна.


2010 он гэхэд дэлхийн хүн амын тал хувийг эзлэх Азийн хүн ам Хятад улсаар толгойлуулсан нано хүнсний том зах зээлд орно. 2000 оноос хойш нано технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан компаниуд блогтоо дараах тоо баримтыг бичиж байна. Хүнсний үйлдвэрлэл дэх нано технологи нь 2006 онд 410 сая доллар байсан нь 2012 онд 5.8 тэрбум доллар болтлоо өснө гэжээ.


Cientifica компани хүнсний үйлдвэрлэл дэх нано технологийн хэрэглээний маргаантай асуудал болон ирээдүйн төлөвийг нь авч үзсэн байна. Үүнд:


• Хүнстэй холбоотой өвчинүүд
• Хүн амын насжилт
• Хүнсний үйлдвэрлэлд орон нутгийн болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүсэх хорогдол
• Амьдралын хэв маягийн шаарлага
• Боловсруулалт болон хүнсний үйлдвэрлэлийн дэмжих чадвар
• Хүнсний аюулгүй байдал болон чанар
• Судалгаа болон даяаршил, технологи, хэрэглэгчийн нөлөөтэй холбоотой арга зам

 

Нано савлалт


Нано технологи нь бидний өдөр тутмын хүнсний хэрэглээг өргөжүүлж байна. Mars Inc. аль хэдиийнээ чийгшилтын өөрчлөлт болон хийг арилгадаг модон чихэр, жигнэмэгүүд эсвэл шоколад уутладаг хүнсэнд хэрэглэж болохуйц нано савлагч ашиглахаар патентын эрх авсан байна. Мах, уух зүйлс, шар айраг, шоколад, шарсан төмс гэх мэт бидний өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг зүйлсийг аль хэдийн нано-холимогууд болон нано-давхрагуудаар уутлаад байна. “Ухаалаг” хэмээх уутлалт(бактерийн эсрэг идэвхжүүлэгчүүд болон нано мэдрэгч агуулдаг) хүнсийг муудуулахгүй байх, бидний өдөр тутмын хэрэглэдэг хүнсний бичил нянгуудыг устгах, хүнсийг холын зайнд тээвэрлэхэд муудахгүй байлгах боловсруулалт хийх боломж олгодог бөгөөд мөн бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар, зарагдахаасаа өмнө муудахгүйгээр хадгалах боломж олгож байна.
Олон талтай(харилцан үйлчлэлцдэг) “ухаалаг”хүнс.


Kraft, Nestle шиг компаниуд хэрэглэгчдийн хүссэнээр шаардагдах шим тэжээл, үнэр амт эсвэл өнгийг нь өөрчилөгдөх “ухаалаг” хүнс хийхээр тооцоолж байна. Kraft компани нь нуугдмал нано-капсул дахь маш их сайхан үнэр агуулсан ямар ч амтгүй ундаа гаргахаар ажиллаж байна.

 

Эрүүл мэндэд учруулах эрсдэл


Яг генийн аргаар өөрчлөгдсөн хүнсүүд шиг нано бүтээгдэхүүнүүдийн байдал нь хүрээлэн буй орчин болон хүн төрөлхтний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Нано-хэсэг нь том хэсгүүдээс илүү химиийн идэвхи илүү байдаг байна. Учир нь тэд маш жижиг ба тэд том хэсгүүдийг бодвол хүний биед нэвтрэх нь илүү чадварлаг байдаг. Тэд амьсгал, арьсаар нь шингэн нэвтэрч, цусаар саадгүй дамжин эд эсэд нэвтрэн эзэлж чаддаг. Нано технологийн энэ чанар нь муу тал нь юм. “Яг үнэндээ одоогийн байдлаар нано технологи нь хүрээлэн буй орчин, өөр организмд эсвэл хүний биед урт хугацааны, архаг муу нөлөөтэй гэсэн ямар ч мэдээлэл алга байна.” гэж Британий эрдэмтэн John Lawton бичсэн байна.


Аюул хөнөөлийн үр дүнд Үндэсний судалгааны зөвлөл нанотехнологийн эрүүл мэндийн болон байгаль орчны үр нөлөөнүүд дээр судалгаа хийж байна. Генийн инженерчлэл шиг нанотехнологи нь дэлхийн хүнсний шаардагдах нөөцийг шийдвэрлэх нэгэн технологи шиг харагдаж байна. Хэдий тийм боловч, био-тархалт болон жижиг фермэрүүдийн алдагдалд үр нөлөөтэй, том монополь фермэрүүдэд найдвар нь болж, химийн эрчимжүүлсэн аж үйлдвэрийн хөдөө аж ахуйд болон чулуун нүүрсэн түлшид хэмнэлттэй гэж хэлсэн нь үнэнд ойртох байхаа. 

Эх сурвалж: http://naec.mn