Бясалгалын ач тус
Гүнзгий амралт
Өөрийгөө сэтгэлийн дараттаас чөлөөлөх
Бие уян налархай болох
Хүчээ мэдрэх
Дотоод амгалан
Өөртөө итгэх итгэл өндөржих
Төвлөрөлт сайжрах
Ой тогтоолт өндөржих
ясалгал бол оюун санааны тайван байдлын эм юм. Бясал­галын үед бие организмд нөлөөлөл үүсч ядаргааны эсрэг тайван байдал бий болно. Бясалгал нь нервийн системд амралт өгч, амьсгалыг зохицуулж, зүрх болон даралтыг тайвшруулж өгдөг. Бясалгалыг өдөр бүр тогтмол хийх нь оюуныг хөгжүүлж орчин тойронд болж буй үйл явдал, байгальтай зохицох, илүү ихээр ойлгож авахад тань тусална. Ямар ч хүн бясалгалаар хичээллээд өөрийн дотор нуугдах оюунлиг хүч, гүнзгий амралтыг мэдэрч амар амгаланг олдог.
 
  Бид хэдийгээр зарим нэгэн юманд сэтгэл хангалуун харагдавч сэтгэлийн зовнил, ядар­гаа арилдаггүй. Яагаад гэвэл амьдралд тэнцвэргүй болсноос тэр. Орчин тойрны хямрал, өөрийн муу зуршлаас болж тэнц­вэрт бус байдал нь бие болон сэтгэл санаанд гүнзгий хямрал өгч, тэгснээр цусны даралт ихсэх, зүрхний ямар нэг өвчин юм уу, шигдээс тэр бүү хэл хорт хавдар ч тусах магадлалтай .
 
Аръяабалын бясалгал
 
  Олон бясалгалын мөн чанар эцсийн үр дүнд ямар түвшинд очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бүрийн аргаар бясалгаж болно. Гэхдээ аль нь ч гэсэн сэтгэлийг ариусгах, оюуныг хөгжүүлэх зэр­гээр тодорхой шатанд хүнийг өөд татах нь зайлшгүй. Гагцхүү аль шатанд хүртэл хөгжүүлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хүрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.  Арьяабалын бясалгал хоёр шаттай. Нэгдүгээрт дөхөм бясал­гал. Энэ нь Чинхай багшийн шавь болоод өдөр бүр 30 минут бясалгаад сард 10 хоног цагаан хоол иднэ. Тодорхой сахилаас боломжоороо мөрдөх дэгтэй. Хоёрдугаарт авшиг авах. Энэ нь сахил хүртэнэ гэсэн үг. Ийм тохиолдолд таван сахил хатуу мөрдөнө. Худал хэлэх, хулгай хийх, амьтны амь таслах, оюун санаа хордуулах архи тамхи хэрэглэх, садар самуун явах гэсэн таван нүглийг хатуу цээрлэнэ. Өдөрт доод тал нь 2,5 цаг бясалгал хийх дэгтэй.
 
Випашяна бясалгал
 
  “Випашяна” гэдэг нь үнэнийг байгаагаар нь мэдрэх, харах гэсэн утгатай үг юм.
 
  Випашяна бясалгалаар хүн өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг. Бясалгагч орж, гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төв­лөрүүлж, оюун санаагаа мэд­рэмт­гий хурц болгодог. Тийн­хүү мэдрэмтгий болсон оюун ухаан нь бие махбодь, сэтгэл санаанд орох өөрчлөлтийг мэдрэн зовлон шаналал, “би үгүй” гэх үзэл тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеэр мэдэрснээр хүний сэтгэл ариусч эхэлдэг. Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаар­даггүй. Тийм ч учраас энэ бясалгалыг ямар ч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтөй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагджээ.
 
  Випашяна бясалгал хүнийг ариуслын дээд шат болох гэгээрэлд хүргэх увидастай. Биеийн өвчнийг анагаах зэрэг нь бясал­галын зорилго ердөө ч биш билээ. Сэтгэл ариуссаны үр дүнд сэтгэлтэй холбоотой олон өвчин эдгэн илаашрах нь бий.
 
  Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг.
 
  Арван хоног гэдэг дотоод сэтгэлийнхээ гүнд нэвтрэн орж буглаа болсон хир буртаг нис­ваанисуудыг үндсээр нь арилгахад мэдээж хангалттай хугацаа биш. Гэсэн ч бусдаас тусгаарлагдмал байж бясалгалаа тасралтгүй хийх нь үр дүнд хүрэх амжилтын үндэс болдог. Бясалгалын туршид лаа, арц хүж асаах эрхээр маань тоолох, тарни унших залбирал үйлдэх зэргийг хориглоно. Бусад бясалгалын аргуудыг сайлж муулалгүйгээр 10 хоногийн турш хойш нь тавих хэрэгтэй. Ингэснээр та бүх анхаарлаа Випашяна бясалгалд хандуулж түүнийг шударгаар цэгнэн үзэх боломжтой болно. Бясалгагчид Випашяна бясалгалтай хамт ямар нэгэн өөр төрлийн бясалгалыг холихыг тэвчих хэрэгтэй
 
Ананда Йог
 
  Ананда марга /аз жаргалын зам/ -ийн нэг салбар нь юм. Энэ бол нийгэм оюун санааны байгууллага бөгөөд “өөрсдийгөө танин мэдээд хүн төрөлхтөнд үйлчилье” гэсэн 2 зарчимтай ажээ.
 
  Өөрсдийгөө танин мэдэх гэдэг нь амьдралынхаа зарчмыг ухаарах юм.
 
Бид яаж энэ замд хүрэх вэ? гэвэл бясалгалын шугамаар буюу йогоор өөрсдийгөө хөгжүүлэх гэж тэд номлодог байна.
 
  Ананда марга нь 1955 онд энэтхэг улсад байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Шри Шри Анандамурти юм. Энэ олон жилийн туршид Ананда маргагийн нийгмийн ажилтан болох лам, гэлэнмаа нар нь дэлхийн бүхий л улс оронд оюун санааны философи йог бясалгалыг түгээн зааж байна.
 
Йог
 
  Дээрх бясалгалын төвүүдээс Ананда марга төв йог зааж, түгээр хичээллэх арга барил эзэмшүүлдэг.
 
  Хичээлийн үе шат бүгд бие халаалт, сунгалтын дасгал, амьс­гал хянах дасгал йогийн дасгалтай цуг өөртөө хийх массаж мөн гүн амралт авч болно.
 
  Йогийн хичээлд ирэхдээ тохир­сон чөлөөт хувцас өмсөнө. Хичээлийн өмнө юм идэхгүй байх хэрэгтэй. Учир нь бүх дасгалыг хоол идсэний дараа 3-4 цаг болж байж хийдэг байна. Та өөртөө гудас авчирч болно. Эсвэл энэ төвийн бэлдсэн гудсан дээр хийж болно. Та хичээлд оролцохоор шийдсэн бол нэг өдрийн өмнө 96659035 дугаарын утсаар хэлж болох юм.
 
Áÿñàëãàë õèéõýä àíõààðàõ 20 ç¿éë
 
1 Бясалгалд зориулсан өөрийн өрөөг цоожтой байлга. Танаас өөр хүн орохгүй бөгөөд арц, хүж асаа.
 
2 Тайван орчинд бясалгал хийвэл зохистой. Хэр чадлаараа нөхцөлөө бүрдүүл.
 
3 Өглөө 4-6 цагийн хооронд, орой 7-8 цагийн хооронд бясалгал хийх хамгийн их үр дүнтэй.
 
4 Өрөөндөө өөрийн шүтдэг бурханы хөргийг судар, шашны холбогдолтой зүйлийн хамт байрлуул.
 
5 Толгой, хүзүү, нуруугаа эгц шулуун байрлуул. Бөхийхгүй, гэдийхгүй нэгэн шулуунд байрлана.
 
6 Нүдээ анин хөмсөгний хооронд анхаарлаа төвлөрүүл.
 
7 Бодлоо бүү хүчээр хөө. Анхаарал төвлөрүүлэхэд их хүч бүү гарга. Бүх булчин, нервээ сулла. Оюун ухаанаа сулла. Бурханаа бод. Багшийгаа бодоод тарниа тоол. Сэтгэлээ тайвшруул. Сэтгэлээ номхотго.
 
8 Оюун ухаанаа хянахын тулд бүү хүчил. Эсрэгээр нь хэсэг хугацаанд дураар нь тавь.Уяанаасаа алдуурсан нохой мэт зүг бүрт давхих боловч аажимдаа хөдөлгөөн нь удааширч эцэст нь таны тушаалыг хүлээх болно.Дараагийн удаа бодлыг хянах хугацаа улам ойртон хурдсана.
 
9 Бясалгалын сэдвээс халин бусад ертөнцийн үйлс рүү тэмүүлэх бодлыг дахин дахин хязгаарлан барьж тодорхой сэдэв дээрээ тогтоон барь. Ийм тэмцэл хэдэн сар үргэлжилнэ.
 
10 Та бурханаа бясалгахдаа өмнөх огторгуйд дүрсийг зал. Нүдээ цавчихгүйг хичээн хар. Хөлөөс нь эхлэн хувцас, чимэглэлийг нэг бүрчлэн тогтоон хар. Дараа нь дахин хөлөөс нь эхлэн давт. 3 сар энэ бясалгалыг хий.
 
11 Нүдээ аниад дээрх дүрсийг дотоод нүдэндээ сайн хар.
 
12 Бясалгалын явцад бурханы төгс чанаруудыг сана.
 
13 Сэтгэлд муу бодол хуралдсан бол хүчээр бүү хөө. Хэдий чинээ их хүч гаргана төдий чинээ ядран муу сэтгэл урьд өмнөөс ч илүү хурдтайгаар хүчтэй эзэмдэнэ.
 
14 Эдгээр бодлыг бүү тоо. Хэсэг хугацааны дараа эдгээр бодлууд өөрсдөө алга болно.
 
15 Эсвэл муу бодлоо эсрэг бодлоор нь соль. Жишээ нь: Залбирал үйлд.
 
16 Бясалгалгүйгээр нэг ч өдрийг бүү өнгөрөө.. Жимс сүүн бүтээгдэхүүн хэрэглэ ,мах, загас, өндөг, архи, тамхинаас татгалзаарай.
 
17 Бясалгалын үеэр нойрмогловол нүүрээ хүйтэн усаар шүрш. 15 минут завсарла.
 
18 Найз нөхдөө зөв сонго. Бага ярь. өдөр бүр маунаг /дуугүй суух дасгалыг/ 30 минут-2 цаг хий. Зөв үзэл санаа, өөдрөг сэтгэл хөгжүүлэх шашны ном зохиолууд унш. Эдгээр нь сайн нөхдийг орлох хүчин зүйл мөн.
 
19 Бясалгалын үеэр биеэ бүү займчуул. Биеэ хад шиг хөдөлгөөнгүй, тогтвортой байлга. Удаан амьсгал.
 
20 Ухаан цуцсан бол анхаарал бүү төвлөрүүл. Толгойгоо амраа.
 
Бясалгалын төв    Випашяна судлалын төв
Хаяг    Бэтүб хийдийн хашаан дотор. “Найдан” уламжлалт  эмнэлгийн байранд
Утас *91915892, *91915671
*Е mail shirendev @hotmail.com
*info@mahana dhamma.org
Îнцлог    Бясалгалын туршид бясалгагчид төвийн байрнаас гарахгүй, утсаар ярих, хүнтэй уулзах, ном сонин унших, радио, телевиз үзэхгүй, махгүй хоол иднэ
Хичээллэх хугацаа    10 хоног тусгай байранд бясалгал хийнэ.

Бясалгалын төв        Арьяабалын бясалгалын төв
Хаяг        Хан-Уул дүүрэг. Нэхмэлийн үйлдвэрийн байр. Хэвлэл мэдээллийн алба: 8882-1346, chinghai.mongolia@gmail.com
*  Улаанбаатар: 9977-4277, 9923-9350, 342578, quanyin_mongolia@yahoo.com
*  Холбогч: Гэрэлтуяа: 9998-4038, Баярбат 8811-5012
Îнцлог        Бясалгалын өдрүүдэд хоол иднэ. Авшиг авсан бол цагаан хоолтон болно.
Хичээллэх хугацаа         Өдөр бүр. Дөхөм арга 11.00-15.00 цагт, Нийтийн бясалгал 17.00-18.30 цагт
 Авшигтан 17.00- 20.00 цагт
 
Бясалгалын төв    Элэг судлалын төв
Хаяг    СХД-ийн Ахмадуудын эмнэлгийн байр. /Нэгдүгээр хороолол, Цамбагарав үйлчилгээний төвийн ард/
Утас 70181058
Îнцлог    Випашяна судлалын төвийнхтэй адил нөхцөлд бясалгана
Хичээллэх хугацаа    10 хоног тусгай байранд бясалгал хийнэ. Ойрын курс ирэх оны 3-р сард эхэлнэ

Бясалгалын төв        Шри шри амьдрах ухаан төв
Хаяг        Клиникийн хоёрдугаар эмнэлгийн захиргаа аж ахуйн байранд.Утас 455190
Îнцлог        Ажил сургуулиа хэвийн үргэлжлүүлж, өдөрт 2 цаг бясалгал болон амьдрах ухаан заалгана
Хичээллэх хугацаа        Бясалгалын курс хичээлийг тухай тухай бүрт нь зарладаг. Шинэ курс 10 сарын 27-оос эхлэн 6 хоног үргэлжилнэ.17-19 цагт

Бясалгалын төв            Ананда йога төв
Хаяг            Улаанбаатар, СБД-н, 6-р хороо, Бага тойруугийн гудамж
26-р байшин 4- р орц,
2- р давхарт, 24 тоот Утас: 315770, 99038589
Îнцлог            Өдөрт хоёр цагаар, Бясалгал, йогийн дасгал хийхээс 3-4 цагийн өмнө хооллоно.
Хичээллэх хугацаа             Лхагва гаригаас бусад өдөр хичээллэнэ.
Йогийн хичээл 8 долоо хоног.