-          Шинэ

-          Дэлхийн шилдэг

-          Ухаарал хайрлах сургамжит зохиол

 

Ёханнагийн Шпиригийн “Хайди” нь швейцари төдийгүй дэлхий дахинаа алдартай сургамжит роман юм. Үүнийг Швейцарийн алдарт зохиолч Петер Штамм хялбаршуулан зохиомжилж, авьяаслаг зураач Ханнес Биндер зурсан онцгой хувилбараар монгол хүүхдүүддээ өргөн барьж байна.

Уг номд Швейцарийн сүрлэг өндөр Альпийн нуруунд ямаануудтайгаа ижил дасал болон тоглож өссөн Хайди охины сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Бяцхан охин аргагүйн эрхэнд хөл хөдөлгөөн ихтэй хот суурин газарирж, хэрхэн амьдарч, юу сурч, найзыгаа гэсэн нандин сэтгэлээсээ болж хэрхэн энэлэн шаналж байгаа тухай өгүүлэх энэ зохиолоос хүүхэд төдийгүй томчууд ч ухаарал бодролыг авах болно.