Н.Энхбаяр өвчний учраас ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг ШШГЕГ, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорт хаяглан явуулжээ. Тэрээр энэхүү хүсэлтээ энэ сарын 26-ны өдөр бичиж илгээсэн байна. Одоогоор түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт нарийн мэргэжлийн эмч нарыг баг түүний эрүүл мэндийн асуудлаар яаралтай хуралдсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Улаанбаатар хотноо олон улсын төлөөлөгчид ирж байгаатай холбоотойгоор өлсгөлөн зарлах төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүнийг нь таслан зогсоохоор ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг очиж уулзан эрүүл мэндээ бодохыг зөвлөж, өлсгөлөн зарлахгүй байхыг хүссэн байдаг.

Гэвч Н.Энхбаярын зүгээс түүнийг хүсэлтийг хүлээн авалгүй "Үнэхээр шударга ардчиллыг эх орондоо бий болгоё гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоо. Та нар гадаадынханд муухай харагдахгүйг хичээж байгаа бол би улс орноо бодож бодит байдлыг үнэнээр харуулахыг зорьж байна" гэж хэлсэн байгаа юм.

Ийнхүү тэр хоёрын дунд яриа өрнөсний эцэст өлсгөлөн зарлахгүй байх шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн байгаа юм. Ямартай ч энэ хоёр хүний дунд ямар тохиролцоо явагдсан бол гэдгийг хүн бүр сонирхож буй биз. Ийнхүү үйл явдал ар араасаа өрнөж, өөрийгөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд байгаа хэмээн бууж өгөхгүй байсан Н.Энхбаяр энэ сарын 26-ны өдөр өвчний улмаас ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг илгээсэн байх юм.

Ийнхүү бичиг илгээснээр МАХН-ын дарга бууж өгч, өөрийгөө гэмт хэрэгтэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг... Тэрээр биеийнхээ байдлыг тартагт нь тулгалгүйгээр өвчний улмаас ялаас чөлөөлөх хүсэлт өгч болох байсан. Гэвч "Улс төрийн хэлмэгдүүлэлт" гэж үзэн хүсэлт тавихаас татгалзаж байсан юм. Тэрээр ялаас чөлөөлүүлэх хүсэлттээ "Миний бие өнгөрөгч жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эм нарын кроммисын дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж, намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эм нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна." гэжээ.

Гэхдээ "ямар нэгэн шахалт, дарамтанд орсоны улмаас ийнхүү хүчэлт бичсэн юм биш байгаа" хэмээн хардах ч нэгэн байгаа юм. Тэгэхээр Н.Энхбаяр биеийн байдал аргагүйтсэндээ ийнхүү бичив үү.., эсвэл Ч.Сайханбилэг Н.Энхбаяр гэх хоёр хүний хооронд ямар нэгэн тохироо явагдав уу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.

 

Эх сурвалж: NEW.MN