Сүүлийн үед хаана хурал болно тэнд манай ерөнхийлөгч байгаа нь харагдах юм. Түүний амаар бол манай улс улам л сайхан болж, хөгжил дэвшиж байгаа юм байх. Тойрон хүрээлэгчид нь түүнд худал рапорт өгөөд байна уу эсвэл манай ерөнхийлөгчийнхөөр бүх зүйл сайхан болоод байгаа юм болов уу. Эсвэл ерөөсөө сонгууль дөхсөн учраас зориуд сайн сайхан юм яриад байж ч болох юм. Ерөнхийлөгчийн үгээр бол Монголд авлигал буурч байгаа төдийгүй архи уух нь багасч байгаа ажээ. Энэ нь олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаярыг шоронд хийсэнтэй холбоотой юм. Үнэний хэлэхэд манай нийгэм улам л олигархжаад байгааг тэрээр анхаарахгүй байгаа юм болов уу эсвэл анхаарахгүй хүсэхгүй ч байж болно.
Өнөөдөр УИХ, ЗГ-т маш олон бизнесийн бүлэглэлүүдийн төлөөлөл багтчихаад байна. МCS, Бодь гэхэд УИХ, ЗГ-т хоёроос дээш төлөөллөө суулгачихаад байна шүү дээ. Ерөнхийлөгчийн дуугарахгүй байгаа нь ч аргагүй биз АН-ынхан төр барьж барьж байгаа учраас тэр. Монголчуудын архи уух нь багассан нь манай ерөнхийлөгч шинэ жилээр архи биш харин сүү уудаг болсноос болжээ.
 
Ер нь ерөнхийлөгч хүмүүсийг уран үгээр ховсдох чадвартай. Түүний яриа нь хүн бүр, ямар ч боловсролгүй хүн ойлгохоор энгийн ярьдагт гол учир нь байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд нэгдүгээрт ярих, хоёрдугаарт юу ярих нь чухал. Гэхдээ ярьсан зүйл заавал хэрэгжих албагүй. Хамгийн гол нь ард түмэнд таалагдах.
 
Хоосон ярьж, залхуурч суудаг моодыг дэлгэрүүлсэн хүн бол Ц.Элбэгдорж юм шиг байгаа юм. Эрх баригчид сүүлийн 20 иод жил зөвхөн худлаа ярьж ирлээ. Өнөөдөр ч бүр оргилдоо хүрч амаараа аль хэдийн шинэчлэлийг хийж, шударга ёсыг тогтоочихоод байна. Бүгд худал хэлж, хууран мэхэлсээр байгаа нь нийгмийн хөгжилд хортой байна.Үүнийг горыг ч өнөөдөр амсаж байна. Бодит үр дүн л улс орныг хөгжүүлдэг болохоос биш хоосон яриа, уран үгээр юу ч бүтээхгүй шүү дээ.
 
Шинэчлэлийн засгийн газрын сайдууд бүгд уран гоё үгээр ярьцгааж байна. Энэ бол Ц.Элбэгдоржийн монголд дэлгэрүүлсэн "амаараа ажил хийх соёл" юм. Ерөнхийлөгчийн сонгуульч ойртлоо. Манай ерөнхийлөгчийн амаар монгол сайхан болсоор.