30 настай Хятадын иргэн Ли Фуянь толгойн өвдөөд, эвгүй үнэр үнэртээд, амьсгалхад ч хүнд байна гэсээр эмч дээр иржээ. Эмч нар түүний толгойны рентген зургийг аваад харсанаа шоконд оржээ. Учир нь уг хүний толгойд 10 см -ын урттай хутга зоогдсон байсан ба Ли Фуянь дөрвөн жилийн турш толгойдоо хутга явж байсанаа мэджээ.

 

Ли Фуянь өөрөө хэлэхдээ дөрвөн жилийн өмнө дээрэмчид түүн рүү дайрсан. Тэр үед л энэ хутга толгойд нь орсон байх гэжээ.

Энэ хутга хөндлөн орохдоо артерийн судсыг нь дайраагүй юм байна. Энэ бүх хугацаанд мань эр толгойдоо хутгатай гэдгээ огт мэдээгүй аж. Толгойн өвдөх болгонд өвчин намдаах эм уугаад яваад байжээ.

Хятадын Юньнань мужын Юйси хотын эмнэлэгт мэс засал хийж уг хутгыг авсан байна. Энэ тухай гэрэл зургууд хятадын вэб сайтуудад тавигдсаны дараа хятадын хэвлэл мэдээллүүд энэ залуугийн тухай шуугиж эхэлжээ.

10 смын урттай хутгийг гаргаж ирхэд уг хутга маш их зэвэрсэн байсан ба эмч нар хэлэхдээ энэ явдал бол жинхэнэ гайхамшиг гэжээ. Хутга тухайн хүний гол судсуудыг огт дайраагүй, олон жил болохдоо биенд ямар нэгэн хөнөөл учруулаагүй юм байна.

Хагалгаа хийхийн өмнө эмч нар амны хөндийг нь сайн шалгасан ба яаж ч шалгаад уг хутга орсоны ул мөрийг олоогүй юм байна.