Би саяхан Бээжин, Шанхай хотуудаар хэд хоног аялаад ирлээ. Очсон газрынхаа дэлгүүр хоршоогоор “шоопинг” хийх хоббиотой нэгэн. Гэхдээ дэлгүүрүүдээс онцолж номын дэлгүүр хэсэх бүр дуртай. Энд тэнд­хийн ховор живэр ном сонин эргүүлж үзэх, гайгүйхэн ном сонин байвал авах донтой гэхэд болно. Зарим нь дэмий цаас чирээд гэж дургүйцдэг ч хэрэг болдог л юм даа.
 
  Тэгээд яагаад ч юм номын дэлгүүрээр явж байхад нэг л тийм сайхан гэгээлэг мэдрэмж төрдөг. Та бүхний харж байгаа энэ зураг дээрхи номын дэлгүүр бол миний орсон дэлгүүрүүдээс хамгийн их номтой, бас хамгийн их хүн “бужигнасан” нь байлаа. Яг л манай их дэлгүүр шиг байшинд дүүрэн ном, дүүрэн хүн. Та энэ хүүхдүүдийг номын санд сууж байна гэж бодож байна уу. Энэ бол Шанхайн номын дэлгүүрийн ердийн л нэг өдрийн дүр зураг. Энэ Хятадууд ямар ч их ном уншдаг юм бэ дээ. Суучихсан, зогссон чигээрээ, бүр шалан дээр хэвтчихсэн уншиж байгаатай таарлаа. Инээдтэй ч юм шиг, бас атаархмаар, биширмээр санагд­саныг нь яана. Номын амтанд орно гэдэг ямар ч амттан, ямар ч үнэт эдлэлээс илүү “кайф”-ыг бидэнд өгдөг. Юутай ч сонирхолтой сайхан санагдсан энэ агшинд дарсан хэдэн зурагаа илгээж байна. Тэднээс бидэнд санаа, сургамж авах эргэцүүлж бодох зүйл бий гэж бодож байна.