Энэ удаа альтарнатив урсгалаар дуулдаг Ufo хамтлагийн ахлагч Х.Мөнхбаатар зочилж байна. Орчин үеийн залуусын дууны урсгал, амьд хөгжмийн талаар түүнтэй ярилцлаа.
 
     - Дуулдаг урсгалынхаа тухай танилцуулаач?
 
     - Рок хөгжим анх үүсэхээсээ л бүхнийг үгүйсгэдэг, тэрсүүд хөгжим. Сүүл рүүгээ алтернатив болсон. Алтернатив хөгжим олон салаалж хөгжиж байна. Харин одоо дэлхийд хамгийн түгээмэл, газар авсан india pop, british rok гэсэн хоёр урсгал бий болоод байгаа юм. Бидний баримтлаад байгаа гол урсгал бол маань independent rok alternative тэр дундаа British pop. Travis, Kean, Maroon five гэсэн таван алдартай хамтлагууд энэ стилиэр дуулдаг. Үүнээс цааш дахин ямар урсгал гарахыг бид хэлж мэдэхгүй. Гарахгүй ч байж болно. Хүн төрөлхтөн анх хөгжим гэдэг эгшгийг бий болгохдоо замбараагүй, яаж ч хамаагүй дуугаргаж байсан. Хөгжих тусам олон ангилж тэдгээрээ эмхлээд аялгуу гаргаж байгаа бол одоо буцаад тэр замбараагүй үйлдэл рүүгээ явж байна гэж хэлж болох юм.
 
     - Энэ урсгал бусад алтернатив поп, рок урсгалуудаас юугаараа ялгаатай вэ?
 
     - Рок, панк урсгал дуу шүлгээрээ өөрсдийгөө зарлаж, зарим зүйлийг шүүмжилсэн байдаг. Харин British pop ямар нэгэн хэлбэрт баригддаггүй. Дууны шүлгүүд ч гэсэн маш энгийн. Зүгээр л кетнийхээ үдээсний тухай дуулах жишээтэй. Миний баруун кетний үдээс гэж эхлээд нэг үдээснийхээ тухай дуулсаар байгаад л дуулдаг. Асар чөлөөтэй. Хөгжим ч гэсэн. Бөмбөрийг заавал дөрөвний дөрөвөөс эхлэх албагүй, дуртайгаасаа эхлэж болно. Басс гитарчин зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр юу ч хамаагүй тоглож байхад бөмбөрчин нь чи ийм ая гаргаж байгаа бол би үүн дээр чинь ийм бөмбөр нэммээр байна. Тэр хүн юу бодож тоглож байгааг мэдэхгүй ч миний санаа энэ дээр чинь ийм байна гээд л гурав дахь дөрөв дэх нь тоглоод явах жишээтэй. Иймэрхүү маягаар уран бүтээл гарч болох жишээтэй. Зоргоороо дуугаргаж байгаа хөгжмөө л ритмтэй болгоод тэднийгээ нийлүүлэд тоглодог.
 
     - Хэзээ байгуулагдсан бэ? Багаасаа хөгжимд дуртай байсан уу?
 
     - Бид нийлээд хоёр жил болж байна. Уг нь өөр өөр хамтлагтай байсан. Playtime наадмын бэлтгэлийн үеэр танилцаж нэг л мэдэхэд хөгжим биднийг нэгтгэж Ufo хамтлаг бий болсон байсан. Бид энэ жил их сургуулиа төгссөн. Өөр өөр мэргэжилээр л дээ. Гэхдээ хөгжмөөрөө амьдарна л гэж боддог. Хөгжим бидний мөрөөдөл. Яахав хэзээ нэгэн цагт мэргэжлээрээ ажиллаж магадгүй л юм.
 
     - Амьд хөгжимийн хамтлага байгуулахад хөгжмийн зэм- сэгээс эхлээд бэрхшээл гардаг л байх. Спонсор, продюсер гэж бий юу?
 
     - Хамтлагийн уран бүтээлд болон оюутны амьдралд мадээж мөнгө их хэрэгтэй. Хол ойрын зорилгодоо хүрэхийн тулд, бие даахын тулд бцд баар ресторанд дуулдаг. Хөгжмийн зэмсэгүүд үнэтэй байдаг. Мөнгөө цуглуулж байгаад авна, нэг удаа яаралтай мөнгө хэрэгтэй болоод гитараа зарах гэж байгаа хүнтэй тааралдаад найз нөхдөөсөө зээлж цуглуулж байгаад авч байсан. Зарим нэгийг нь бол яах аргагүй мөнгөө цуглуулж байгаад дэлгүүрээс авсан л даа. Мөн ах нар маань хөгжим тоглодог болохоор хааяа дэмждэг юм.
 
     - Нэрнийхээ тухай
 
     - Яахав дээ нэр хэрэгтэй болоод л ямар цэцэг навч гэлтэй нь биш. Зүгээр "Ufo" гэдэг үг биднийг илэрхийлж болмоор өвөрмөц сонсогдохоор нь л өөродийгөө ингээд нэрлэчихсэн.
 
     - Хүмүүс гадны хамтлагийн дуу дуулахыг хэрхэн хүлээж авдаг вэ?
 
     - Үнэхээр сайхан. Монголын залуус ихэвчлэн барууны хөгжим сонсдог. Баар ресторанд хүмүүсийн мэддэг дууг дуулахгүйгээр зөвхөн бидэнд таалагдсан дуугаа дуулахад түүнийг тэр болгон хүлээж авдаггүй. Сонсогчдоо татах хэрэгтэй. Ямар орчинд юу тогловол илүү хүлээж авах бол, дахиж энэ ресторанд ирүүлж сонсотдоо татах хэрэгтэй учраас дэлхий даяар хит болсон шилдэг дуунуудаас дуупдаг. Хаана ямар орчинд дуулахаасаа шалтгаалаад өөр өөр л дөө. Бас л нэг талын бизнес. Тэгэхдээ манайхан таатай хүлээж авдаг.
 
     - Зарим хамтлагууд шал өөр урсгалаар дуулах тохиолдол байдаг. Урсгалдаа үнэнч байж чадахуу?
 
     - Хэзээ нэгэн цагт бага зэрэг хазайж болох л юм. Яахав british рок болж болох л юм. Улаан цайм рок болчихгүй байх. Тэгэхдээ яаж ч өөрчилсөн альтернативаасаа хазайхгүй.
 
     - Ойрын зорилго?
 
     - CD-нийхээ барааг харах. Цомог гаргахад хүрэлцэхүйц уран бүтээлүүд маань ерөнхийдөө бэлэн болж байна. Бид одоо дуугаа бичүүлж байгаа. Бидний дуу гүн гүнзгий утгатай биш л дээ. Хүмүүс нэг дууг маань хайртай хүнээ санаад уулзамаар байгаа запуугийн тухай дуу гэдэг. Гэхдээ анхааралтай сонсоод сайн ойлговол зүгээр бороо ороод солонго татахыг харахыг хүсэж байгааг ойлгох болно. Солонго хэзээ татах бол гэж дуулдаггүй ч гэсэн ухаад ойлговол ийм л утгатай байх жишээтэй. Тойруу утгатай гэхүү дээ. Өөр утга гаргаад ирсэн байдаг. Бид Кеап хамтлагыг сонсох дуртай. Өөрсдийн гэсэн аясыг гаргахаар.
 
     -  Амьд хөгжмийн хамтлагийн гол онцпого, та нар ямар нэг зүйлийг илэрхийлэхийг оролддог уу?
 
     - Аливаа амьд хөгжмийн хамтлаг тайзан дээр амьдаар, хөгжмөө дараад дуулахад үнэхээр сайхан сонсогддог. Хөгжмийн дуугаралт, амьд хоолой үзэгчдэд жинхэнэ дуугаралтаараа очдог. Тайзанаас ирэх мэдрэмж, бичлэг болгосон дууг сонсоод мэдрэх мэдрэж тэс өөр. Бичлэг хийхэд хөгжимчин бүрийг тус тусад нь бичээд тэднийгээ нийлүүлдэг. Ямар ч цэвэр бичлээ амьд хөгжмийг гүйцэхгүй. Бөмбөрчин гитарчиныхаа тоглож байгааг сонсоод өөрийнхөө хэмнэлийг тааруулж аялгуугаа нийлүүлээд бие биеэ мэдэрч тоглож байгаа учраас л тэр. Мөн бид энд байнгын бэлтгэл хэрэгтэй болдог. Гитараа дарахгүйгээр, бөмбөрөө нүдэхгүйгээр хэдхэн хоноход гар хөшчихсөн байдаг.
 
     - Амьд хөгжмийн хамтлаг ч гэлээ зөвхөн баар ресторанд эгшиглээд байх хязгаарлагдмал бишүү?
 
     - Хамгийн боломжийн сонголт гэвэл одоохондоо энэ л байна. Энд л бэлтгэлээ өдөр бүр хийж болдог, тайзан дээр биеэ авч явах соёл, үзэгчдээ мэдрэх, тэдэнтэй харилцаж сурах зэргээр сурах зүйл их байна. Хүмүүст өөрсдийгөө таниулж байгаа. Гэхдээ нэг сул тал нь ийм хэмнэлдээ уусчих гээд байдаг. Хамтлагийн уран бүтээлдээ орох цаг зав хүрдэггүй гэхүү дээ. Монюлын олон сайн хамтлагууд одоо зүгээр л баарны хамтлаг болчихсон байгаа шүү дээ. Бид залуу хүмүүс энэ чигээрээ урьсан болгонд нь очоод тоглоод хэдэн төгрөгөө аваад л яваад байхгүй хүсэл мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй байна.