XIX зууны эцэс хүртэл эрчүүд цагаан цамцаар гангарах нь эрхэмсэг оршихуйн нэг нөхцөл болж байлаа. Жинхэнэ эрхэмсэг ноёд өөрөөр хэлбэл язгууртан, тайж, ноёд л цасан цагаан цамцаар гангарч байлаа. Судалтай цамц XIX зууны сүүлчээр гарч иржээ. Судалтай, эрээн цамцыг хир болж байгаа үгүй нь мэдэгдэхгүй ядуу хүний цамц хэмээн үзэж, ийм цамцыг язгууртан, ноёд хэрэглэхээс нилээд дөлж байсан гэдэг. Үйлдвэрлэгчид энэ үед тун аятайхан арга сэдэж, цагаан зах, ханцуйны нударгатай судалтай болон эрээн цамц үйлдвэрлэсэн нь тун дориун шийдэл болжээ. Ийнхүү цагаан цамц, эрээн цамц хоёрын дундаж нэгэн цамц гарч ирэх нь тэр. Энэ цамц одоо ч дэгжин хээнцэр харагддаг билээ.

Цамцны зах

   XIX зуун хүртэл хүмүүс голдуу босоо захтай цамц өмсдөг байжээ. Хүмүүс аажмаар босоо захтай цамц өмсөхөө больсоор XX зууны 30-аад оноос зөвхөн смокинг, фракны дотуур л босоо захтай цамц өмсдөг болжээ. Сольдог захтай цамц гарч ирэхэд зарим нь одоо цамцаа угаалгүй, захаа өдөр болгон угаагаад солих боломжтой бол­лоо хэмээн таа­шааж, зарим нь олон товч хадах яршигтай хэмээн төвөгшөөж хүлээн авсан байна. Пид­жакны дотуур өмс­дөг хантааз XIX зууны 60-аад оны үеэс модноос гарч, цамцны эн­гэрт халаас оёх болжээ.

Зангиа эрийн чимэг

      Зангиа зүүсэн хүн, зангиагүй хүний дэргэд их гоёмсог, бас албаны буйр­тай хараг­д­­даг билээ. Зангиа цамц пиджак энгэ­­­рийн ал­чуур дөрөв хоор­­­ондоо зохиц­­­­сон байх шаардлагатай.

  Эрчүүдийн өдөр тутмын хэрэг­лэдэг сонгодог хэлбэрийн бүдүүн нарийн зангиа байх бөгөөд цамцны захны урт богинооос болж зангиа нарийн өргөн болж хувир­даг бөгөөд хийсэн материалаар нь торгон, ноосон, ноолууран, савхин зангиа гэж ангилна. Ноосон даавуу зангиаг орон нутагт голдуу зүүдэг.

Бүчин зангиа

    Бүчин зангиаг урлагийн хүмүүс, эрдэмтэд, зохиолчид голдуу зүүдэг. Торгон буюу ноосон зангиа хамгийн үнэтэй нь. Ноолууран зангиа ч байдаг. Hermes –ийн зангиа цаг үеэс хоцрох гэж үгүй, та хаашаа ч явлаа гэсэн хэдэн ширхэг Хермесийн зангиа аваад явахад буруудахгүй.

   1837 онд тулгын чулуугаа тавьсан Тиерри Хэрмэс зангианы төрлийн шинэ бүтээгдэхүүнээ анх 1953 онд худал­даанд гаргасан бөгөөд эдүгээ жилд зургаан сая зангиа борлуулах хүртлээ өргөжнө гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй билээ. Цэцгэн буюу эрвээхэй зангиа XIX зууны үед эрчүүд хүзүүндээ дөрвөлжин алчуур хошуулдан олон янзаар зангиддаг байлаа. Энэ нь одоогийн эрвээхэй зангианы эцэг ажээ. Цамцны захны дотуур хийдэг алчууран зангиа Цамцны захны дотор талд уян үзүүрийг нь цамцны дотуур хийдэг алчууран зангиаг амралтын өдрүүдэд зүүвэл зохимжтой. Цамцнаасаа тод өнгийн байвал зохимжтой байх болно. Энэ төрлийн зангиа нь гоёмсог дэгжин харагдуулахаас гадна бас цамцны захыг цэвэрхэн байлгадаг сайн талтай ажээ.