Олон жил үерхсэн найз хүүхэн маань над нэг удаа удаа нууц амрагтай болмоор байна гэв. Найзуудын минь дундаас хамгийн даруухан, дуу цөөтэй, элдэв юманд хүлээцтэй тайван ханддаг түүнийг эр нөхрөөсөө өөр хүнтэй болохыг мөрөөддөг гэж ярихад нь би чихэндээ ч итгэсэнгүй. Хүн л юм чинь бусдын хүсдэгийг хүсч, шинийг эрэлхийлж явах нь түүний л эрх шүү дээ. Гэсэн хэдий ч бүрэг ичимхий, дэндүү гэмээр намбатай энэ найзыгаа ханиа араар нь тавихыг хүсдэг гэж бодсонгүй. Нөхөр нь сексдээ тааруухан болохоор л манай хүн ийм зүйл хүсч байгаа юм байна даа гэж бодсоноо асуутал мань хүн юу гэж хариулсан гэж санана.
  - “Үгүй ээ, нөхөр бид хоёрт тэр тал дээр ямар ч асуудал байхгүй. Бид хоёр учрал болгоноосоо таашаал авдаг. Эротик кино хамтдаа үзээд хийдэг бидний секс ёстой галзуурмаар. Харин одоо би тэр солиотой, ухаангүй мэт болдог мэдрэмжээ өөр залуутай унтаж авмаар байна. Хэн ч юм нэг залуутай унтаж байна гэж бодохоор миний хамаг бие сонин болдог” гэдэг байгаа. Найзынхаа хариултад бага зэрэг гайхасхийн өөр хүнд дурлачихсан юм уу гэхэд “ Үгүй ээ, би нөхөртөө л хайртай, өөр хэнийг ч түүн шигээ хайрлаж чадахгүй. Зүгээр нөхрөөсөө л өөр залуутай сексдмээр байна. Тэгээд ч секс хийхэд дурлалцах ямар хэрэг байгаа юм бэ? Тухайн агшинд л хоёр биедээ жаргал өгч байвал болоо биш үү? Секс, хайр дурлал хоёр өөр зүйл. Орчлонгоор дүүрэн хүмүүс бие биедээ хайргүй хэрнээ л сексдэж байгаа биз дээ” гэлээ.
  Тэгээд ямар залуутай учрахыг хүсч байгааг нь асуухад “Тэрхэн агшиндаа л таашаал авч байвал огт танихгүй байсан ч яадаг юм” гэж их бардам хариулав.
  Би бүр алмайрч орхилоо. Ил гаргаж ярьдаггүй л болохоос нөхөрт гарсан бүх хүүхнүүд ингэж боддог юм болов уу? Гэтэл аманцар, аальгүй, үг л нээвэл “том хүний юм” ярьдаг би хэзээ ч эр нөхрөө араар нь тавих тухай бодож байгаагүй. Зохиосон амьдралдаа сэтгэл дундуур явдаг, эсвэл хуурамч нөхөртөө гомдсондоо өшөө авах л гэж бүсгүйчүүд нууц амрагтай болдог байх гэж боддог байлаа. Нөхрөөсөө өөр хүнтэй дурлахгүйгээр сексдэхийг бидний хэд маань хүсч явдаг юм бол? Бүсгүйчүүлд дээрх асуултаа тавилаа.
 Э.34 настай. Эдийн засагч. Нөхөр хоёр охинтой.
  - Нөхөр бид хоёр сардаа хоёроос гурван удаа л унтдаг. Аятайхан залуутай хэн хэндээ хал балгүйхэн учиръя гэвэл учирна. Харин иймэрхүү явдлаас болж нөхрөөсөө салж, босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй байна.
 С.27 настай. Багш Нөхөр хүүтэй.
     - Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Яг юу хариулахаа мэдэхгүй байна. Заримдаа нөхөртөө хайртай юм шиг мөртлөө өөр залуутай секс хийж үзэх юмсан гэж бодогддог юм байна. Гэхдээ секс зэргээс болж гэр бүлээ үймүүлэхгүй шүү.  Ц.29 настай. Худалдагч. Нөхөр хүүтэй.
  - Нөхөрт гарахаас өмнө уулзаж учирдаг залуучууд байсан. Эрчүүд орон дотроо яг л адилхан ш дээ. Тийм болохоор нөхрөө доромжилж байгаа юм шиг өөр залуутай унтахгүй ээ.
  Асуултад бүсгүйчүүд маань янз янзаар л хариулж байсан боловч харин бүгд л ганцхан шөнийн жаргалын төлөө эр нөхөр гэр бүлээ солихгүй гэцгээж байлаа. Харин энэ тухай мэргэжлийн эмчээс асуухад:
 - Энэ тухай ямар нэгэн мэргэжлийн дүгнэлт байхгүй л дээ. Тэр хүнийг секст донтож байна гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс болж хүн юу ч гэж бодож болно шүү дээ. Нөхрөөсөө өөр хүнтэй унтах үзэх юмсан гэж боддог ч тэр бүр хөөцөлдөөд биелүүлнэ гэж байхгүй. Хамгийн гол нь гэр бүлийн хоёр бие биендээ итгэдэг ойлголцдог байх нь л чухал.