Иргэний хөдөлгөөнүүд хамгийн их доошоо орсон ч юм уу, дэггүйтсэн гэх тохиолдол хэзээ байсан билээ гэж санахыг оролдлоо. Шар алчууртай жагсагч асан О.Магнай, Ж.Батзандан нар олныг оройлон төрийн ордны хаалга руу чихэж орох гэж залуусын мөрөн дээр өргүүлж явсан үе бий. Одоогийн гишүүн С.Ганбаатарын ахалсан жагсагчид хуучин МАХН-ын байр руу дайран орж хурлын танхимынх нь сандлуудыг ховх татан түйвээж, дараа ирэх 7 сарын 01-ийг хүлээлгүй шатаачих дөхөж байсан тохиолдол ч бий. Жагсагчид энэ мэт хэтийдсэн зүйл гарвал олны шаардлага хилэн хэтрээд ийм боллоо. Бид ингэнэ гэж ярьж төлөвлөөгүй гэж толгойлогчид нь амиа аргалсан тайлбар зүүгээд нам жим болдог байлаа.6

Иргэний хөдөлгөөний зохион байгуулдаг байсан жагсаал, эрх баригчдын эсрэг өдөж хатгасан үйлдэл, үг хэл, эсэргүүцлийн арга хэлбэр намтар бичээсийг буулгах гэвэл нэг жижиг галзуу хүний тэмдэглэл шахуу ном болно. Автор болох хүмүүс нь одоо бүгдээрээ л төрийн ордон хавиар нам даган нахилзсан шигээ сууж байгаа. Гэхдээ энэ бидний одоо өгүүлэх гэсэн сэдэв биш.6

Хамгийн сүүлд “Гал үндэстэн” холбооны хэдэн хүмүүс Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг гарсан. Энэ хэргийг өдүүлсэн нэр бүхий хүмүүс хоригдон саатуулагдаж шалгагдаж байна. Буу зэвсэг агссан, тэсэлж дэлбэлэх гэсэн шуугианаараа энэ хэрэг ноцтой тавигдаж байна.6

Олон нийт ч тэсрэх бөмбөг, буу дуугаргасан тэмцлийг буруушаалаа. Зорилго нь ариун бол аргаа зөвтгөдөг цаг үе одоо биш байгаа нь яамай. Ц.Мөнхбаяр нарын тэрслүү гэмээр нийгэмд аюултай үйлдэл хийх “завдал“ гараад багагүй хугацаа өнгөрөв. Энэ хэргийг өдүүлсэн нөхдүүд болоод түүний хамтрагчдын талаар сайн муугаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр хангалттай ярьж хэлэлцсэн. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл Ц.Мөнхбаяр нарын амнаас өөрсдийнхөө үйлдэл, зорилго санааг тайлбарласан үгийг сонсч амжаагүй байна.6

Тухайн өдөр хийсэн жагсаал тэмцлийн арга барил үнэхээр зөвтгөх аргагүй. Харин тавьсан шаардлагаа төрд хүргэх гэсэн үгэнд нь бол сонсох сэрэх зүйл байсан л байх. Одоо олон нийтэд энэ хэргийг тойрсон битүү асуулт олон байна. Шууд л шоронд орох ийм эрсдэлтэй алхмыг хийхэд хүргэсэн хүчин зүйл нь юу байв. Ард нь хатгасан, түлхсэн хүн байсан уу. Энд тэнд хогийн саванд хийсэн тэслэх дэлбэлэх зүйл нь сүрдүүлэлт байсан уу, үнэхээр тэд дэлбэлэх байсан уу...6

Эдгээр асуултад хэвлэлээр янз бүрийн таамаг дүгнэлт хийж байгаа ч яг хэргийн эзэн гэх хүмүүсийн зүгээс хийсэн тайлбар алга байна. Шалгагдаж байгаа болохоор хууль хяналтынханд нэг зүйл тайлбар хэлж л байгаа байх. Гэхдээ тэр нь хавтаст хэрэгтээ нууц хэвээр үлдэж болох юм.6

Хамтран зүтгэгчдээс нь Ц.Мөнхбаяр нарын нөхдөө суллуулахаар цахим мэдээллийн сүлжээ боломжийг ашиглан уриалга гаргасан талаар мэдээ гарсан байна. Гал үндэстэн холбооныхны хувьд журмын нөхдөө хорьж цагдуулаад дуугүй яваад байх хэцүү, наад зах нь хүн чанар нь зулгааж байгаа. Гэхдээ тэдэнд энэ дуулиантай хэргийг зөвтгөж нөхдөө өмөөрөх бас хэцүү байгаа биз. Дуугарч өмөөрч, үгээ хэлье ч гэсэн тэдний хувьд олон нийтэд үгээ хүргэх боломж бараг байхгүй хаалттай байгаа. Эцэст нь фэйсбүүк болон онлайнаар олон нийт төр засагт хандсан байна.6

Энэ бүхэн наанаа нэг танхай нөхдийн болон тэднийг өмгөөлсөн хэрэг мэт харагдаж байвч сүүдэр нь манай нийгэм хэтэрхий хаалттай байдал руу эргээд ороод байна уу даа гэх сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Тухайн үед зүгээр нэг согтуу эр төрийн ордон руу очоод агсран буу тавьчихаагүй. Тодорхой зорилго шаардлага өвөртөлсөн ТББ-ын төлөөлөл нөхдүүд байсан. Тэмцлийн арга нь буруу байснаас хуулийн дагуу арга хэмжээ авагдах гэж байх шиг байна. Гэхдээ үйл хэрэг санаа зорилгыг нь давтан залруулан хэлж, эрүүл саруулаар үг дуу хоолойгоо хүргэх гэсэн ТББ-ын гишүүд тайвнаар жагсах зөвшөөрлөө ч авч чадахгүй яваад байна.6

Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, үг шаардлагаа чөлөөтэй хэлэх эрх нь ямар онцгой нөхцлөөр ”Гал үндэстэн” ТББ-ынханд үйлчлэхгүй болов. Саяхан болсон ҮЭ-ийнхний цалин тэтгэвэр нэмэхийг шаардсан цуглаан /өөрсдөө жагсаал гэж зарласан/, мөн МАН-ынхны хийсэн салаавчтай жагсаал /үнэндээ улс төр хийсэн шоу байсан/ энэ тэрхнийг эс тооцвол та бид төр засгаа шүүмжилсэн үг дуу хоолой, туг лоозонтой жагсаал цуглаан болохыг харсан уу.6

Нэг бол ардчилал нэг мөр биеллээ олж, иргэний нийгэм төгс төгөлдөр бий болчихсон болохоор жагсах цуглах хэрэгггүй болчихсон байгааг мань ойлгоогүй яваад байна уу. Гэхдээ амьдрал ахуй нөхцөл маань төгс болчихоогүйг та бид сайн мэдэж байгаа. Олон чухал хууль маш хурдан батлагдан гарлаа. Сөрөг хүчин ордондоо дуугарч үг саналаа хэлсэн. Иргэд харин гадна нь харсхийгээд л өөр хоорондоо ярилцаад л өнгөрлөө. Үг саналаа нэгтгээд хүргэчих боломж, цаг тийм их байсангүй.6

Өнгөрсөн асуудлыг сүртэй улс төржүүлэх гэсэнгүй, буу шийдэм барьж эмх замбараагүй байдал үүсгэснийг ч зөвтгөх гэсэнгүй. Иргэний ардчилсан нийгэм цогцлоож байгаа улс гэх. Газар шорооныхоо төлөө тэмцдэг хань нөхдөө өмгөөлсөн нэг ТББ-ын нөхдүүдэд үгээ хэлж цуглах талбай, шаардлагаа хүргэх хэвлэлийн булан, телевизийн мэдээний цаг олдохгүй, онлойн сүлжээг ашиглан, охид хөвгүүдийн аргаар олон нийтэд үгээ хэлж яваа нь хөөрхийлөлтэй санагдлаа.6

Тэгэхэд нэг гишүүн хутганы хэрэгт орооцолдоход хутгалсан, хутгалаагүй гэх бүх эх сурвалж, байсан байгаагүй гэх хэчнээн ч хүмүүсийг нь олж ярилцлага тодруулга авч, хөндлөнгийн хүмүүсийн байр суурийг нь харуулж, ямар мундаг тэнцвэртэй, шуурхай мэдээлж, эрхэм гишүүний үг мэдэгдлийг нь тэр дор нь цаг минут алдахгүй онцлон гаргаж байлаа даа, бид. Гал үндэстэн ТББ-ыхан өөрсдийн шаардлагаа онлойнаар олон нийтэд хүргэжээ. Яагаад вэ...6

Иргэдийнхээ жагсах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнх нь төлөө нэг юм хэлбэл хэлчих хэдэн гишүүн энэ 76 дотор бий дээ. Д.Уянга, Ж.Батзандан С.Ганбаатар ...

6

П.Баярхүү /тоймч/

shuud.mn