Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд нь сайнаар нөлөөлдөг. Шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн өнөө үед бид хэдийгээр хөгжлийн хэмээр урагш алхаж байгаа боловч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ “хүн” харилцаагаа хэвээр хадгалах нь зүйтэй юм. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг өдөр бүр бяцхан үрсдээ цаг гаргаж ном уншиж өгч байхыг уриалж байна.

Хүүхдийн насанд нь тохирсон ном уншиж өгснөөр хүүхдийн бүтээлч чанар, хийсвэрлэн бодох, сэтгэхүй хөгжиж байдаг

Ном уншиж өгсөн хүүхдийн ярих болоод унших чадвар сайн хөгждөг бөгөөд үүнийгээ дагаад анхаарал, ой тогтоолт ч сайтай болдог

Хүүхэддээ ном уншиж өгснөөр тэдний аливааг танин мэдэх сонирхолыг өдөөж, бие даан суралцах суурийг тавьж өгдөг

Номноос бусдын туршлагад суралцаж зөв бурууг танин мэдэж, харилцах чадвар сайжирдаг

Аав ,ээж , ах, эгчээрээ ном уншуулснаар хүүхэд хайр энэрэл, халуун дотно сэтгэлийг мэдэрдэг бөгөөд ингэснээр өөртөө итгэх итгэлтэй болдог.

Харин анхаарах ёстой зүйл нь: Ном уншиж өгөхдөө дуу хоолойны өнгийг өндөр нам болгож, чин сэтгэлээсээ уншиж өгөх хэрэгтэй юм шүү.

Номон дээрх сонирхолтой зураг өгүүлэмжүүд нь хүүхдэд уран зохиолын номонд дуртай болох эхлэлийг тавьдаг

Олон төрлийн ном уншиж өгснөөр хүүхдийн танин мэдэхүйд тус нэмэртэй байдаг байна.

www.internom.mn