Хүмүүсийн ихэнх нь бодохдоо сумочид бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээнд бэлдээд байж байдаг гэж боддог байх. Тэгвэл тэд бэлтгэл сургуулилтын хажуугаар олон төрлийн зүйлийг хийдэг юм байна. Үүний нэг нь японы уламжлалт бичлэг юм. Залуу сумочид өдөр бүр 5 цагаар тусгай сургуульд хичээллэдэг ажээ.

Дунд сургуулийн хичээлийн танхимд сумо сурагчид хичээллэж байна. Тэд сумогийн түүх, уран бичлэг гэх мэт олон төрлийн хичээл үздэг.