Намаас гарлаа гэхэд амьдрах амьдралгүй гэж үү? Намын амьдрал нөгөө эрх чөлөөг боогдуулж тэгш эрхийг зөрчиж буй биш үү? Эрх чөлөө гэдэг чинь зөвхөн улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөө биш бас боловсрол болон мэдлэг авах эрх чөлөө. Мэдлэгээр хүн хэнээс ч дутахгүй адилхан амьдрах боломжтой. Энэ боломжуудаа хааш нь хийнэ вэ? Намын гишүүн болж намынхаа төлөө үхсэн ч сэхсэн ч зүтгэнэ гэдэг хамгийн их доошоо орж өөрийгөө хэтэрхий үнэгүйтүүлсэн үйлдэл. Хүн эрхэм биш нам эрхэм гэдэг нь ямар их эндүүрэл вэ? Нам гэдэг чинь зүгээр л нэг улстөрийн тамга тэмдэгтэй байгууллага өөр юу ч биш шүү дээ. Яагаад монгол хүн ингэж их намчирхана вэ? Социализмаас илүү намчирхах ардчиллын зорилго мөн үү? Хэзээнээс монгол хүн намын гишүүн бол намтайгаа хамт төгсөнө гэж явцуурдаг болов?


Нам алдаа гаргасан ч хамаагүй намтайгаа хамт, нам дампуурвал намтайгаа хамт явна гэж улстөрийн ямар ч чиг шугамгүй явах амьдрал ямар амьдрал вэ? Намын гишүүн болох тийм ч их хувь заяа шийдсэн асуудал гэж үү? Монгол хүн яагаад намын амьдралаар амьдрах тийм гацаанд оров? Улстөр хийх гэж л намын гишүүн болдог болохоос биш намын төлөө зүтгэх гэж намын гишүүн болдоггүй биз дээ. Улстөрийн чиг шугам зөрвөл намаас гарах л хэрэгтэй шүү дээ. Ямар ч улстөрийн чиг шугамггүй намыг дагаж амьдрах гэж үү? Монгол хүн яагаад намын амьдралаар амьдрах тийм гацаанд оров? Улстөр гэдэг иргэний хувьд заавал нэг намыг дагаж эсвэл өөрийн эрх чөлөөт амьдралаа намаас хамааралтай болгож өөрийнхөө нэр хүндийг хиртүүлэх биш. Ямар ч зорилгогүй бас зөвхөн л хүлэгдсэн намын гишүүд нам хөгжиж дэвшихэд саад хийдэг сөрөг үзэгдэл элбэг болжээ. Улстөр гэдэг өөрийнхөөрөө зүтгэх биш харин онолын номууд уншиж өөрийгөө бэлтгэх мөн улстөрийн түүхийг судлаж өөрийн гэсэн улстөрийн хүмүүжилтэй болох чухал. Ерөөсөө хүнийг ном болон түүх хоёр л хүмүүжүүлдэг болохоос биш ээж аавууд хэзээ л хүмүүжүүлдэг билээ. Улстөр хийх гэж л намын гишүүн болдог болохоос биш харин намын төлөө зүтгэх гэж намын гишүүн болдоггүй биз дээ. Улстөрийн чиг шугам зөрвөл намаас гарах л хэрэгтэй шүү дээ. Ямар ч улстөрийн чиг шугамгүй намыг дагаж амьдрах гэж үү? Үндэстний гэрээ яг л энэ явцуурсан хэт баригдсан намын удирдах хүмүүсийн баян тансаг амьдралын золиос болсон гишүүдийг нэр хүндтэй бас бусдын гар хөл биш болгохын төлөө зориулагдсан. Улстөрийн нам бол ердөө л сонголтын асуудал. Энэ сонгох эрх чөлөө бас либертаризм гэсэн ойлголтууд хил хязгааргүй дураараа биш харин хариуцлагатай холбогдсон. Ямар ч эрх чөлөөг хариуцлага дагадаг ажээ.С.Молор-Эрдэнэ: "Монголын гэрээ" УБ.,2012 он, Хуудас 55-56

Намаар амьдрах амьдрал улстөрийн ойлголтгүй тул намын зөв. Намаар амьдрах амьдрал философигүй тул ямар шүүмжлэх онолгүй. Яагаад гэвэл нам цорын ганц номтой тул тэр л номоо барина. Намаар амьдрах амьдрал улстөр хийх биш харин намаас хангамж авч намаар амьдралаа бүрдүүлнэ.