Социализмын хаалттай нийгэмд нуугдмал байдалтай явсаар ардчилсан хувьсгал ялж, эрх чөлөө гэдгийг ард түмэн утгаараа мэдэрч эхэлснээр сүсэг, бишрэлийн чөлөөт ертөнцийн үүд хаалга нээгдсэн. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, бодлогоор шашин шүтлэгийг ерөнхийдөө чөлөөтэй байлгахыг дэмжиж эхэлсэн.

Энэ нь ардчилалын нэг үндсэн ухагдахууны биелэл маргаангүй мөн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн жилүүдэд хүний итгэл үнэмшлээр бизнес хийх явдал сүм, хийд болон санваартнуудын хүрээнд багагүй гарах болжээ.

Өнөөх л нэг үхрийн эвэр доргивол гэдэг хэлц маань энд бас л биелэлээ олов. Үнэн сүжигтэй, бурхадаа шүтэж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд энэ биеэ зориулж яваа хуврагууд олон. Харин тэдний нэр төрд сэв хүртээж, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө нүгэл үйлдэгчдийн чихийг халууцуулахыг зорьж үүнийг сийрүүлэв.

Жишээ өгүүлье. Нэгэн төвд хэл, бичиг мэддэг монгол залуу талийгчдаа насны хойдохын ном айлдахаар болжээ. Гэтэл айлдсан номыг нь уншиж суусан лам буруу номоо дэлгэсэн бололтой хайрын тухай уншиж эхлэв. Залуу түүнээс лавлан асуухад тэрээр түүний бичүүлсэн номыг уншиж байна гээд хээв нэг цааш үргэлжлүүлсэн гэнэ. Энэ явдал таван жилийн өмнө болсон юм.

Бас нэгэн таксины жолоочийн яриаг энд нэмэрлэе. Тэрээр "Миний машинд сая нэг ламтан гуай бүсгүйн хамт суусан юм. Тэр хоёр нялуун байна ч гэж жигтэйхэн. Гэтэл ламба гуайгийн утас нь дуугарлаа.

Тэр бүсгүйгээ чимээгүй байгаарай гэж дохиод утсаа авсан юм. Тэгснээ би яг одоо айлдсан номыг чинь уншиж байнаа. Сайн сүсэглэн залбираарай гээд утсаа тасалчихсан. Ээ дээ, орчин үеийн лам нар ингэж л хүнийг хуурдаг болж шүү дээ" хэмээн халаглаж билээ.

Ямартай ч лам нарын ёсзүйгүй араншин бидний эргэн тойронд хаа сайгүй тохиолдож байна. Төр засаг ньтэдний толгойг илж, харин тэд хүмүүсийн тархийг базаж суудаг болж. Энэ байдлаар итгэлээ алдсан монгол түмэн харийн шашинд дагаар орохгүй гэх баталгаа үгүй болсон нь хатуу ч гэлээ үнэн.

Хаа сайгүй гадны том том сүм, хийдүүд хэнийг ч ялгалгүй тавтай морил гээд үүдээ дэлгэн хүлээж суугаа. Тэд дагалдан баясагчдынхаа хөрөнгө оруулалтаар ийн хөлжиж байгаа.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Бусад шашны байгууллагуудын барилга байгууламжийн өнгө үзэмж гэж гял цял. Харин манай хамгийн том Гандантэгчинлэн хийд тун чиг гундуухан харагддагийг хүн бүр хэлэлцдэг. Төрдөө татвар төлдөггүй энэ газрыг чиглэсэн тэр их мөнгөний урсгал хаашаа цутган ордог нь тодорхойгүй, нууц.

Бас нэг хөндүүр сэдэв бий. Эртнээс уламжилж ирсэн тахилгын ёсыг энэ цагийнханхэт туйлшруулж байгааг энд орхигдуулж төвдсөнгүй.

Иргэдийн мухар сүсгээр далимдуулж идээ, зоог бэлдүүлэх, элдэв янзын зан үйл үйлдэх нь хэрээс хэтэрч, эцэст нь хүний аминд ч хүрч байсан удаа бий. Өнөө маргаашаа өлөн зэлмэн өнгөрөөж яваа ард түмнийхээ халаасыг сэгсэрсэн олон тахилгат ёсон үргэлжилсээр байна.Дахиад нэг жишээ татъя.

Энэ зургийг үзсэн хүмүүсийн дийлэнхи нь уул, овоо тахилгын ёс, уламжлалт дэг алдагдаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Ингэж олноор нь шүүс бэлдэх нь энэ цагт нэн тохиромжгүй үйл хэрэг учирард олны эгдүүцлийг багагүй хүргэж байна. Цөөхөн хэдэн монголчууд маань хүнээсээ хэд дахин олон малтай ч хүртээж чаддаггүй, хүн нь ч махаа худалдаж авах эдийн засгийн чадамжгүйбайгаа энэ цөвүүн цагт ийм зүйл хийгээд үр дүнг нь энэ хүмүүс хэрхэн мэдрэх юм бол оо.

Ийнхүү сүсэг бишрэлийн туйлшрал, түүгээр бэлжигч зарим хуврага, лам нарын үнэн дүр зургийг тоочвол их байна. Хүн бүхэн дор бүрнээ тунгаах буй за.

http://kaka.mn