Он-лайнаас буюу интернэтээс элдэв мэдээлэл устгах нь Хятадад хамгийн түргэн хугацаанд баяжих арга зам болоод байгаа аж. Улсын зохих албадтай холбоотой зарим нэг вэб-порталууд үйлчлүүлэгчдээсээ тэдний тухай гарсан таагүй мэдээллийг устгаад оронд нь мөнгө авдаг болжээ. Саяхны японы порно одтой холбоотой шуугиан сайтууд болон блогоос мэдээлэл устгах үнийг огцом өсгөсөн гэнэ. Цахим хэвлэл олноор байгуулагдаж буй манай улсад ч удахгүй ийм байдал газар авахыг үгүйсгэхгүй.

Одоо энэ порно одтой холбоотой түүхийг өгүүлье. Өнгөрсөн тавдугаар сард Сычуаны газрын тос, химийн Petro China компанийн 38 тэрбум юанийн /6,06 тэрбум доллар/ төсөвтэй шинэ төсөлд Японы Бээжин дэх Beijing HED Group группт өөрийн төлөөлөгчтэй Shimadzu Corporation компани хромаграф /газрын тосны бүтцийг тодорхойлох багаж. Орч/ угсрах ажлын гэрээний тендерт ялж хямд үнээр хийхээр болсон тухай мэдээлэл цацагдсан юм. Дараа нь Shimadzu Corporation-ы ажилтангууд Хятадын түшмэдүүдийг худалдан авч, компанийн төлөөлөгчдийг нь Японд урин авч ирж порно одуудтай зугаацуулсан гэнэ. Ийнхүү бөөн шуугиан дэгдэх нь тэр.

The Epoch Times-ийн сурвалжлагчид өгсөн найдвартай эх сурвалжаас Сычуанийн Petro China-д шалгалт оруулахад нийгэм, олон түмний бодож байснаас хамаагүй илүү өндөр түвшинд авлигалд идэгдсэн байсан гэж мэдээлжээ. Тиймээс PetroChina-гийн удирдлага болон намын дээд түвшиний түшмэдүүдтэй холбоотой энэ хэргийг хаахаас өөр арга байсангүй гэнэ. Харин Petro China интернэт дэх энэ хэрэгтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүдийг устгахын тулд хахаж цацтал нь мөнгө төлөөд л өнгөрчээ.

The Epoch Times-ийн сэтгүүлчид энэ бүх шуугиантай холбоотой мэдээллүүдийг устгуулахын тулдPetro China 37 тэрбум юань буюу 5,9 тэрбум доллар зарцуулсныг олж мэдсэн байна. Харин энэ шуугианд нэр холбогдсон түшмэдүүд Petro China компанийн захиралаас ч илүү, дээд шатны албан тушаалтнууд болж таарсан аж. Энэ шуугиан Хятадын төрийн тэргүүнд хүртлээ газар авсан юм.

Хятад хэлээр хилийн чанадад гардаг Boxun сайтад нэлээд нэртэй интернэт компанийн нэгэн менежер одоо Интернэт дэх үндсэн орлого бол реклам сурталчилгаа бус харин мэдээлэл устгах явдал болж хувирсан гэж хэлсэн тухай бичжээ. “Он-лайн контентийг устгах ажил одоо овоордог болсон. Урьд нь олон сайтууд хэдэн жил хөдөлмөрлөж олдог мөнгийг энэ бизнесийн хүчээр сард л хийдэг болсон” хэмээн тэр менежер хэлээд “Энэ ашигт байдал Petro China-гийн порно шуугианы дараа эхэлсэн юм” гэсэн байна.

Гуанчжоугийн New Express Daily-ийн сурвалжлагч Лю Ху өөрийн Sina бичил блогдоо энэ сарын 14-нд “Шэньси мужийн нэгэн алтны уурхайн эзэн надад захидал ирүүлсэн. Тэр миний блог дахь нэгэн мэдээллийг устгахыг гуйсан юм. Тэр мэдээ зарим нэг өндөр албан тушаалын түшмэдүүдийн толгойны өвчин болоод байгаа гэнэ. Эхний ээлжинд тэрээр хэдий хэмжээний мөнгө хүснэ тэр мөнгийг чинь өгье гээд байна. Найзуудаа би яах вэ? Устгах уу болих уу?” гэж бичжээ. Түүний блогдоо тавьсан зураг дээр асар их мөнгө байлаа. Бараг 300000 юань буюу 47 мянган ам.доллар байна.

Софья ФАН. Великая Эпоха (The Epoch Times)

Жич: Зургийн тайлбар: Сэтгүүлч Лю Ху-д Бараг 300000 юань буюу 47 мянган ам.доллар мэдээллээ устгасны төлөө өгчээ. weibo.com сайтаас авсан зураг

С.Майдар
mongolcomment