Хоёрхон тооны харьцуулалтаас хол ойрыг танив

2000 оноос хойш төрийн өмч эзэнтэй болж өмч хувьчлал хүртэл үнэд хүрэв. “АХ” эвсэл хэн төрийн өмчийг үнэд хүргэсэнд атаархсандаа чулуу шидэж л байсан.

Худалдаа хөгжлийн банкийг 12.230 мянган ам.долларын үнээр хоёр жилд 26 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй хувьчлав. Хувьчлал шударга явагдсан. Өнөөх эсвлийнхэн ч ган хийсэнгүй. Бодвол үнэд хүрснийг нь хүлээн зөвшөөрсөн бизээ.

Хаан банкийг 6.8 сая ам.доллараар хувьчлав. Шинэ эзэн нь 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт амлав. Сөрөг хүчин хувьчлал хуудуутай гэж хэсэг хашгираад хуудуу олж тогтоосонгүй амаа хамхив.

“АПУ” компанийн 51 хувийг 4.5 тэрбум төгрөгөөр хувьчлав. Тэгвэл эвслийн Засгийн газрын Төрийн өмчийн хороо “Дархан гурил тэжээлийн үйлдвэр”, “Мах импекс”, “Спирт бал бурам”, “Талх чихэр”, “Сэлэнгэ гурил тэжээлийн үйлдвэр”-ийг бүгдийг нийлүүлээд 4.6 тэрбумаар зарсан юм. Бодоод үздээ “АПУ”-гийн тал үнээр улсынхаа сор болсон 5 үйлдвэрийг өгчихөж. Энэ чинь зориуд хийсэн ажил. Авилга аваад л төрийн өмчөөр тоглосон нь тэр.

Дахиад баримт хэлье.

“Зоос гоёл”

“Бороогийн алтны үйлдвэр”

“Улаанбаатар” барилга трест

“Дарханы цемент”

“Байшин үйлдвэрлэх комбинат”

“Дэвшил САА”

“Бөөний худалдааны нэгдэл”

“Хар тарвагатайн уурхай”

“Спирт бал бурам”

“Шороон орд үйлдвэрийн газар”

“Мах Импекс”

“Талх чихэр”

Хайлаастын алтны орд” гээд нэр бүхий 75 том аж ахуйн нэгжийг 17.6 тэрбумаар эвслийн Засгийн газар хувьчилсан юм. Тэгвэл шинэ Төрийн өмчийн хороо “ХХБ”, “Хаан” хоёрыг 21 тэрбумаар хувьчлав. Асар их ялгаа байгаа биз. Ард түмний өмч хөрөнгөөр тоглуулъя гэвэл ардчилсан эвслийнхэнд засгийн эрхийг өгч болно гэдэг нь харагдаж байна. 75-ыг 17.6 тэрбум төгрөгөөр 2-ыг 21 тэрбум төгрөгөөр тус тус хувьчилжээ.

Бас болоогүй шинэ ТӨХ хоёр банкаа 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр хувьчилсан юм. Зөвхөн дээрх 2 тооноос төрийн өмчид хэн нь элэгтэй, хэн нь халтайг харж болно.

Дахиад хоёр баримт хэлье. “АХ” эвслийн Засгийн газар худалдаа хангамж, нийтийн хоол, хүнс, хөдөө аж ахуй, алт, тээвэр, барилга, бөөний худалдаа гээд Монгол орны аль өөдтэй өнгөтэй 685 аж ахуйн нэгж, 243 үл хөдлөх хөрөнгө бүгд нийлээд 928 нэгжийг 42.5 тэрбум төгрөгөөр хувьчилжээ. Гэтэл МАХН-ын Засгийн газар 2000 оны 7-р сараас байгуулагдаж 2004 оны 5-р сар хүртэлх хугацаанд 40 аж ахуйн нэгж, 39 объект бүгд 79-ыг 59.1 тэрбумаар хувьчилсан байх жишээтэй. “Ардчилсан холбоо” эвсэл 928 аж ахуйн нэгжийг 42.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан байхад МАХН-ын Засгийн газрын Төрийн өмчийн хороо 79 аж ахуйн нэгжийг 59.1 тэрбумаар хувьчилжээ.

Ийм л байгаа юм даа. Шинэ Засгийн газар, ТӨХ хувьчилсан ХХБ-нд 28 сая долларын, Хаан банкинд 13 сая долларын, АПУ-д 20 сая, Монгол даатгалд 3.0 сая, НИК-д 15 сая долларын бүгд 79 сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ.

Төрийн минь сүлд өршөөж луйварчдаас төрийн өмчийг түр боловч салгаж өгсөн Бурханд баярлахаас яахав. Алт эрдэнэс ахиухан байвал ард түмнээ ч барлаг болгохоос буцахгүй, уяаг нь уртхан тавиулбал улс Монголоо ч худалдахаас сийхгүй цагаандаа гарсан дээрэмчид 1996-2000 онд засгийн эрхийг барьж байсан юм.

Үргэлжлэл бий...

Монгол дахь авлигын үнэн түүх номноос...

aravt mn