Оршил болгож....

Оксфордын толь бичигт "Асуудлыг шийдвэрлэхдээ ухаан бодлоо элдэв хүрээ хязгаарт оруулж боомилохгүйгээр чөлөөтэй болгож, ер бусаар төвлөрүүлэн, бодит байдлаас ургуулан сэтгэх аргыг латерал сэтгэлгээ гэнэ" хэмээжээ.

Бас нэг толь бичигт "Аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөрөө бус, бодит амьдралаас эх авсан холч ухаанаар нь латерал сэтгэх суурь мөн" гэжээ

Латерал сэтгэж сурах нь тийм ч амархан биш, гэхдээ оролдоод, өөрийгөө дайчлаад байвал гарт орно, хүүхэд багачуудаа бүр багаас нь сэтгэлгээний энэ хэлбэрийг эзэмшүүлбэл хэрэгтэй дээ. Япончууд хүүхдээ хэлд орохоос нь эхлэн латерал сэтгэхэд зааж сургадаг. АНУ-д бас ийм. Бусдыг гомдоохгүй, доромжлохгүй, эсэргүйцэхгүй, дагаж долигнохгүйгээгээр өөрийн санаагаа илэрхийлэх хичээлийг заана, дахин давтан хийлгэнэ, бүр дадал болгодог байна.

Латерал сэтгэж буй хүн нөгөө хүнээ хүндэтгэж харьцана, тэр хүнийхээ сайн талыг харж, сэтгэлийнх нь эерэг өдөөгчийг ашиглаж яриагаа эхлэнэ.

Өнгөц ажиглахад Латерал сэтгэж байгаа хүн нь зөөлөн, уяхан, харирхай мэт, гэвч огтоос тийм биш. Латерал сэтгэж буй хүн бусдаасаа арай цаана харна, илүү өгөөмөр байдаг, тэрээр алдаа эндэгдлийг өөр дээрээ авч, миний муугаас ийм юм болов гэж ярина, харин оноо олзыг бусаддаа өгч "та нарын минь ач буянаар" гэж хэлнэ. Ингэж хамт олныг удирдана. Удирдана гэдэг чинь урд нь биш ард нь явахыг хэлнэ гэдэг биз дээ.

Хүний сэтгэх соёлын төвшин дээшилж соёлжих тусам улам бүр латерал сэтгэдэг болно. Та ухаантай бөгөөд соёлтой, ажил амьдрал нь тэгширсэн, хамт олон, гэр бүлээ зөв залж байгаа хүмүүсийн яриа хөөрөөг ажиглаарай, цаана л нэг өөр байдаг.

Тэд өнцөглөж өшиглөх, өөнтөглөж довтлох шаардлага гарвал голдуу ёж үгээр давуулж, соёлтой илэрхийлнэ.

Латерал сэтгэх нь хошин шогтой их холбоотой. Энд хошин шог гэдэгт марзан, балиар, болхи, шог биш, ухаантай шоглол, уран хошин мэдрэмжийг хэлж байна. Ухаантай хүмүүс хошин шогийн өндөр мэдрэмжтэй байдаг бөгөөд үг яриагаа ёжилсон, хэтрүүлсэн утгаар нь хэлэх нь олонтаа. Ингэж давуулж хэлэхийн тулд заавал илүү өргөн латерал сэтгэх шаардлагатай болно.

Хурц ухаан гэдэг хүний чимэг.

Латерал сэтгэдэг хүмүүс урт насалдаг гэнэ. Тэдэнд энэ хорвоо аль сайн сайхан талаараа өнгөтэй өөдтэй харагддаг байх, бид энэ хорвоог хар бараан талаас нь бус, гэрэл гэгээтэй талаас нь харах гэж хүн төрлийг олсон, тэгэхээр латерал сэтгэх нь угаасаа хүн бидний мөн чанар. Гутарч гуниж, хэрэлдэж уралцаж, өрөөлийг болоод өөрийгөө зовоож байхаар латерал сэтгэлгээг хөгжүүлэх, төлөвшүүлэх аю клубт хичээллэвэл онох бусуу.

Бид латерал сэтгэлгээнд суралцчихвал нэг нь нэгнийгээ татан унагаж санаа амрах бус, бие биенээ дэмжих хамтрах боломж нээгдэнэ, иймээс "Өөрчлөлт шинэчлэлтийн эх нь сэтгэлгээний шинэчлэлд оршино" гэж дүгнэж байгаа хэрэг.

Эх сурвалж Ц.Дэмбэрэл <<Монголын боловсрол ба оюуны хөгжил>>

Латерал сэтгэлгээний сонгодог жишээ болгож Черчилл тэгж гэнэ, Толстой нэг удаа ингэж гэсэн "гадаад" жишээнүүд зөндөө байдаг.

Би харин үндэснийхээ "үйлдвэрлийг" дэмжиж "дотоодын" хэдэн жишээг энд дурдья.

Бодит болсон явдлууд.

Манай анхы ерөнхийлөгч Очирбат гуай латерал сэтгэхдээ гаргууд хүн шиг санагддаг.

Мань хүн ерөнхийлөчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хөдөө аймагт очоод уулзалт хийж л дээ. Эхлээд залуучуудтай уулзахад нэг залуу босоод "Таныг одоо хужаагийн эрлийз, бутач хүүхэд гээд байна" гэсэн.

Тэгэхэд Очирбат гуай хэлсэн байгаа юм. "За одоо бодъё цөмөөрөө. Би бол намар төрсөн хүүхэд л дээ. Тэгээд хөөгөөд бодохоор өвөл 12-р сард олдсон юм шиг байгаа юм. Тэр үед манай нутагт 50 хэм хүрдэг, Завханы хамгийн хүйтэн цэг. Тэгсэн нэг шаахайтай хужаа намайг "хийх" гээд бээвийгээд явж байх юм гэнээ" гэж. Тэгтэл зритель пирхийтэл инээгээд, дахиж энэ талаар ямар ч асуудал гараагүй. Тэгсэн орой нь хөгшчүүлтэй уулзахад яг тийм асуулт гарсан байгаа юм. Очирбат гуай дахиад "За одоо цөмөөрөө бодъё гэсэн чинь дагалдаж яваа улс нь дахиад нөгөөхөө ярих нь гэж их айж л дээ. Тэгсэн чинь "Та нар мэднэ дээ. Цэдэнбалын үед дарга, сайд болоход их амаргүй байсан. УТТ, НАХЯ гээд маш олон шалгуураар шүүж гаргадаг. Тэгэхэд би Цэдэнбалын үед сайд байсан хүн шүү. Цэдэнбал хужаагийн эрлийзийг сайд болгох байсан уу? Гэж. Ингээд л гараад явчихаж байгаа байхгүй юу. Хэнтэй яаж ярихаа сайн мэддэг. Залууст ярьсныгаа хөгшчүүлд ярьсан бол болохгүй шүү дээ. Хөгшчүүлд ярьсныгаа залууст ярьсан бол УТТ гэж юу байсныг мэдэх ч үгүй.

Очирбат гуай Их Британд төрийн айлчлал хийж Англичууд манай ерөнхийлөгчид балет үзүүлж тэгсэн ерөнхийлөгчийн бие хамгаалагч унтаж, унтахаар барахгүй хурхирч үүнд санаа зовсон Англичууд Очирбат ерөнхийлөгчид танай энэ хүн чинь унтаад байна штээ гэхэд Ообо ерөнхийлөгч тэдэнд "манай энэ хүнийг сэрээхгүй гэж танай балетчид чинь хөл дээрээ цөмцөгнөж явж байгааг харахгүй байна уу" гэж хэлсэн гэх юм билээ. Хөнгөн хошигнолоор асуудлаас аятайхан гарсан төдийгүй Ообо ерөнхийлөгчийн хошин зан хатан хаанд ихэд таалагдаж тэрээр Очирбат ерөнхийлөгчийг ордныхоо үүднээс үдэж өгсөн гэж байгаа. Хурц ухаан, хошин зангаараа Английн хатан хааныг хүртэл хошгируулж явсан бас л их эр шүү. Хэрэв зээ танай энэ хүн чинь унтаад байна ш тээ гэж тэднийг хэлэхэд "Өө ёстой сүпэр сори" гэсэн бол тэднийг ч, өөрийгөө ч эвгүй байдалд оруулаад зогсохгүй Монголчууд гэж нэг ийм маанаг улсууд байдаг юм байна гэсэн ойлголт тэдэнд үлдээх байса биз.

Латерал сэтгэнэ гэж энэ.

Очирбат ерөнхийлөгчийн жишээ үүгээр дуусахгүй. Хүмүүс санаж байгаа байхаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх халз ярилцлага Түдэв гуай, Гомбожав гуай, Очирбат гуай гурав телевизийн эфирт шууд ярилцаганд орж байсныг хөтлөгч "Та гурав өөрсдийнхөө давуу талуудыг дурдана уу " гэж асуухад Гомбожав гуай, Түдэв гуай хоёр боломж олдсон дээр гээд хоёр өрсөлдөгчөө муулж өөрсдийгөө хангалттай магтсан. Харин хамгийн сүүлд үг хэлэхээр таарсан Очирбат гуай "Өөрийгөө магтаж, өрөөлийг муулна гэдэг тийм ч онц биш байхаа" гэж хэлээд ард түмнээс бөөн лайк авсан. Лайк цуглуулсаны шанд ч төрийн тэргүүн ч болсон байх. Зөвхөн тэр асуудалд гэхэд хоёр өрсөлдөгч нь тун их оноо алдсан гэж хүмүүс ярьдаг юм билээ.

Би бүр ойрын жишээ яръяа.

Саяхан манайд өмнөд хөршийн төрийн тэргүүн манай улсад айлчлал хийсэн УИХ-н хүндэтгэлийн чуулган дээр УИХ-ын дарга алхаа мартаж асуудалд орсон. Мань эр харин "Өө алхаа мартсан байна ш тээ" гэж наргиад асуудлаасаа тун амархан цэвэрхэн мултарсан. Хэрвээ мань хүн алхаа мартсанаа санаад юу ч хэлэхгүй чимээгүй өнгөрөөсөн бол дараа нь шар хэвлэлийн "бай" болж муугаа үзэх байсан биз. Өөрийхөө алдааг хошигнол болгоод нийтэд заралчихсан юмыг хэн тоож авч шиншлэх үү? Харин ч энэ явдлын дараа тэрээ мань хүн бусдад эерэг имижтэй болсон гэхэд хилсдэхгүй. Латерал сэтгэлгээ гэж.

Бас нэг жишээ 9 сарын 1нд Ерөнхийлөгч Элбэгдорж уламжлал ёсоор хүүхдүүдэд хичээл заасан. Харин нэг жаал ерөнхийлөгчөөс манай улс яавал хөгжих үү ? гэж асуулаа. Мань эр ч хүүхдүүд харин та нар яавал хөгжинө гэж бодож байна гэж хэлсэнийг хүмүүс мушгиж сайхан шоудсан даа. Зүй нь шүүмжлэгч бид хэтэрхий вертикал сэтгэж тэр харин латерал сэтгэсэн юм шиг санагдсан. Тэрээр жаахан хүүхдүүдэд хөгжиж буй орнуудын туршлагаас харахад энэ тэрээ гээд яриад явбал харин жинхэнэ онигоо.

Монгол туургатны 100 эрхэм нэврүүлэгт Баянмөнх аварга орж байна. Лхагвасүрэн гуай Баянаа аваргаас "Таныг чинь одоо онигоо энээ тэрээнд их л оруулах юм" гэхэд Би чинь <<Олныг баясуулагч>> гэдэг чимэгтэй хүн шүү дээ. Аан тийн тэр талынхаа л ажлыг хийж байгаа нь тэр гэдгийн.