Дэлхийн шилдэг 9 удирдагч 20-иод насандаа юу хийж явсан бэ?

20-иод насны амьдрал өөртөө эргэлзэх, цагийг шал дэмий өнгөрөөх, ашиггүй ажил хийх, бэлэн гоймонгоор л хооллох зэрэг хэцүү зүйлүүдийг туулдаг. Тэгвэл та хэзээ нэгэн цагт дэлхийн шилдэг удирдагчид энэ насандаа юу хийж явсан бол гэж бодож байсан уу? Харамсалтай нь та бүхэнд үүнийг дуулгахаас өөр аргагүй нь. Тэд мэдээж цагийг зурагт үзэж, интернетээр танихгүй хүмүүстэй чаталж өнгөрүүлээгүй юм.

1. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

l1

1983 онд Колумбиа Их Сургуулийг Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр төгссөнийхөө дараа Обама Чикагоруу нүүж, Өмнөд бүсд ган үйлдвэрлэхийг хориглосноос болж бага орлоготой болсон нийгмийн бүлгийг сэргээх үйлд туслаж байжээ. 1988 онд Харвардын Хуулийн Сургуульд элсэхээсээ өмнө өөрийн шашны үзлийг даган Христийн Trinity United сүмд элсэн, Кени улсруу явж байжээ.

Баримт: Обама Нью Иорк хотын Колумбиа их сургуульруу шилжэхээсээ өмнө Лос Анжеласын Оксидентал Коллежид 2 жилийг өнгөрүүлж байжээ. Тэрээр мөн өсвөр насандаа архи, хар тамхи, кокайн зэргийг хэрэглэдэг байсан байна. Гэхдээ 20-иод наснаас нь өмнөх явдал л даа. Өө заза

2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин

l2

Путин коллежээ төгсөхөөсөө өмнө ч өөрийн мэдлэгээрээ ажил хийх эрмэлзлэлтэй байжээ. Ленинградын Их Сургуулийг хуулийн тэнхимыг дүүргэснийхээ дараа тэрээр улсын аюулгүй байдлын байгууллагуудад ажиллаж байв. Эхлээд захиргааны хэрэг эрхлэх газарт, дараа нь сөрөг тагнуулын үйл ажиллагааны хэлтэст, мөн боловсон хүчин дахин бэлтгэх дамжаанд ажиллаж байжээ. Түүнийг сөрөг тагнуулын үйл ажиллагааны хэлтэст ажиллаж эхлэх үедээ гадаадын тагнуулын албаны даргын хараанд өртжээ. Путин коллежээ төгссөнийхөө дараа тагнуулын албанд 10 гаруй жил ажилласан байдаг. Харин зорилгогүй, өөртөө эргэлздэг 20 нас түүнийг тойрч өнгөрсөн бололтой.

Баримт: Путины залуу насны үеийн тухай мэдээлэл бага зэрэг нууцлаг байдаг. Харин мэдэгдэж байгаагаар тэрээр их сургуульд байхдаа жудогоор хичээллэдэг байжээ. Өө заза

3. Германы анхны эмэгтэй канцлер, Анжела Меркел

l3

Тэрээр 1974 онд Лепцикийн Их Сургуулийн физикийн аспирант оюутан байхдаа буюу дөнгөж 20 настайдаа анхны нөхөр Улричтайгаа танилцаж байжээ. Тэд 1977 онд бараг л гэрэлсэн бөгөөд учир нь хэрэв тэд хамт амьдрахыг хүсвэл тэр үеийн дэглэмийн дүрмийг зайлшгүй дагах шаардлагатай болох байсан юм. Оюутан байхдаа тэрээр барны үйлчлэгч хийж, нөхөртэйгөө жижигхэн өрөөнд хамт амьдардаг байжээ.

Баримт: Меркелын анхны гэрлэлт 1982 онд салалтаар төгссөн юм. Тэрээр 1998 онд Берлины химийн профессор Жоачим Сауэртэй гэрэлсэн юм. Түүний оюутан байхдаа үдэшлэг дээр уудаг байсан зүйлс нь интоорын шүүс болон цагаан архи байжээ.

4. Сирийн ерөнхийлөгч Башар Ал Асад

l4

Асад 20-иод насаа Дамаскийн Их Сургуульд эм, эмчилгээгээр суралцаж өнгөрүүлжээ. Эмч болох ажиллаж байсан тэрээр Дамаскийн гадна байрлах Тишрээн цэргийн эмнэлэгт нүдний тасагт дагалдангаар ажиллаж байв. Тэр үед Асад улс төрийн хүн болно гэсэн ямар ч бодолгүй байжээ. Түүний ах Бассэл, эцэг болох ерөнхийлөгч асан Хафез Ал Асадын залгамжлагч болох байсан боловч Бассэл авто машины ослоор нас барсны дараа эцэг нь эргээд төр удирдах болсон байна.

Баримт: Асад Дамаскийн армийн эмчээр ажиллаж байгаад Лондонлуу нүүж байжээ. Тэрээр гэнэт буцаад Сири явахаар болж, улс төрд орно гэдгээ огт мэдээгүй, бодоо ч гүй байсан аж.

5. Израилын ерөнхий сайд Бенджамин Нетаньяху

l5

Тэрээр 20 нас хүрэхээсээ өмнө цэрэгт элсэж, Израилын Хамаалалтын хүчний элитийн ангид алба хааж байжээ. Тэрээр хэд хэдэн чухал ажиллагаанд оролцож байсан байна. Мөн 20-иод насны эхэн үеэ АНУ-д архитектор, бизнессийн удирдлагаар суралцаж өнгөрүүлжээ.

Баримт: 30 хүрэхээсээ өмнө тэрээр Израйлын тусгай хүчинд оролцож байсан ба хэд хэдэн ажиллагаа гүйцэтгэж байсны нэг нь Сирилуу довтлох ажиллагаа байжээ.

6. Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон

l6

Тэрээр Оксфордын Брасенос Коллежийг хүндэт зэрэгтэйгээр төгссөнийхөө дараах 5 жилийг Консерватив намын судалгааны хэлтэст ажиллаж өнгөрүүлжээ. Тэрээр Консерватив Төв Оффист ажиллаж байхдаа үнэхээр хичээнгүй, авъяаслаг судлаачаар үнэлэгдэж байв.

Баримт: Тэрээр коллежид байхдаа Bullington клубын гишүүн байсан бөгөөд уг клуб нь архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, зан аашын доголдолтойгоор алдартай байжээ. Камерон одоо ч энэ тухай ярихаас татгалздаг аж.

7. Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун

l7

Жон Уны эхэн үеийн амьдрал, бүр төрсөн он нь ч нууцлаг байдаг. Тэрээр 30 хүрэхээсээ өмнө Ким Ил Суны Цэргийн Их Сургуульд элсэж, аавыгаа дагалдан, цэргийн хяналтын хэсэгт ажилладаг байжээ. Түүний эцгийн эрүүл мэндийн байдал муудах үед тэрээр 4 одтой генералаар томилогдож, Ажилчны намын Цэргийн Төв Комиссын дарга болжээ.

Баримт: Ким Чигаго Буллсын үнэнч шүтэн бишрэгч ажээ. Тэрээр Деннис Родманы шүтэн бишрэгч бөгөөд 2012 онд Хойд Солонгост уг сагсанбөмбөгийн од ирэх үеэр уулзаж байжээ.

8. Ираны ерөнхийлөгч Хассан Рухани

l8

Техраны Их Сургуульд хуулийн чиглэлээр баклавр хамгаалсны дараа Рухани Иранаар аялж, шахын эсрэг үзэлтэн, Ayatollah Khomeini-ийн илтгэлийн хүргэж байжээ. Энэ үйл явдал нь түүнийг яаралтай улсаасаа дүрвэх шаардлагад хүргэж, Парис хотод цөлөгдсөн Khomeini-тэй нэгджээ. Тэрээр 20-иод насны сүүл үеэрээ олон удаа баривчлагдаж байжээ.

Баримт: Рухани Шотландад сурч байжээ. Тэрээр Перси, Англи, Араб хэлээр маш сайн ярьдаг ба бага зэрэг Франц, Герман, Орос хэлтэй ажээ.

9. Хятадын Коммунист намын дарга Ши Жинпин

l9

Ши Жинпин өсвөр нас болон 20 насны эхэн үеэ алслагдсан тосгон болох Liangjiahe-д өнгөрүүлжээ. Тэр үедээ тэрээр агуйн гэрт амьдарч, тариалангийн аж ахуйд суралцаж өнгөрүүлсэн байна. Дараа нь Жинпин Бээжингийн Цингуа Их Сургуульд химийн инженерээр суралцаж, мөн Марксист онол, үзэл суртлын зэрэг хамгаалж байжээ.

Баримт: Тэрээр 22 нас хүртлээ Шаанхи аймагт фермер хийдэг байжээ.