20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа. - Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд, - Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов... Дайны өмнөхөн нөгөө баян жентлмений хүү хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа тусан Лондонгийн нэгэн тансаг эмнэлэгт хүргэгджээ. Энэ удаа түүний амийг юу аварсан гэж бодож байна? Нөгөө Александр Флеммингийн нээсэн пенициллин шүү дээ. Флеммингийг боловсролтой болгож тусалсан баян жентлмен эрийг Рандольф Черчилль гэдэг байсан бөгөөд харин намгаас аврагдсан түүний хүү бол Уинстон Черчилль байжээ. Хожим нь, Уинстон Черчилль Английн ерөнхий сайд болсныхоо дараа “Чиний үйлдсэн буян хэзээ нэг цагт чамд эргэж ирдэг” хэмээн өгүүлж байсан аж. Д.Мигаа |