Британи түүхийнхээ турш дэлхийн улс орнуудын 90 гаруй хувийг нь довтолж дайран орж тонон дээрэмдэж боолчилж байжээ

Жаспер Коппинг, Daily Telegraph

Өнөөгийн манай дунд сургуулийн сурагч бүр энэ эзэрхэг гүрэн оргил үедээ байхад дэлхийн бөмбөрцгийн ихэнх нь улаан ягаан өнгөөр будагдаж байсан, энэ нь тэдгээр улс орнууд Британийн эрхшээл дарангуйлал доор орсныг нь харуулж байсан гэдгийг мэддэг байх аа...

Саяхны нэгэн шинэ судалгааны үр дүнд британичууд түүхийнхээ туршид янз бүрийн цаг үед дэлхийн бөмбөрцгийн бүх үндэстэн улс орнуудын 90 гаруй хувийг нь довтолж дайран орж тонон дээрэмдэж боолчилж байсныг дахин баталсан байна. Дэлхийн бараг 200-гаад улс орнуудын өнгөрсөн түүхийг авч үзсэн энхүү судалгаагаар тэдний дөнгөж 22-хон нь л британичуудын дайралт булаан эзлэлтэнд өртөж байгаагүй ажээ.

Энэхүү судалгааны үр дүнг “Бид хэзээ нэгэн цагт дайран орж эзэлсэн байсан бүх улс орнууд: бидний гар хүрээгүй улс хэдхэн үлдсэн байдаг” (All the Countries We've Ever Invaded: And the Few We Never Got Round To) гэсэн нэртэй шинэ номонд дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Энэ номыг бичсэн судлаач Стюарт Лейкук дэлхийн бүх улс орнуудыг цагаан толгойн дэс дарааллаар авч үзэж эдгээр улс орнууд түүхэндээ хэзээ нэгэн цагт британичуудын дайралтанд өртөж байсан эсэхийг тогтоохоор эдгээр улсуудын өнгөрсөн түүхүүдийг нь судалсан байна. Британичууд дайран орж булаан эзэлж байсан улс орнуудын Лейкукын гаргасан энэхүү жагсаалтанд байгаа нийт улс орнуудаас маш цөөн хэдхэн л энэ эзэрхэг гүрний албан ёсны эзэмшил газар нутгууд нь байгаа юм.

Үлдсэн үндэстэн улс орнуудыг болохоор тэдний нутаг дэвсгэр дээр нь ямар нэг хэмжээгээр Британийн зэвсэгт хүчин, цэргийн бааз байрлаж байгаа учир зэвсгийн хүч хэрэглэх, ер нь хүч хэрэглэхээр айлган заналхийлэх, [Британий талд ашигтай] гэрээ хэлэлцээрүүд эсвэл [ихэнх эрх баригчдыг нь] далдуур худалдан авах зэрэг замаар энэ эзэрхэг гүрнийхээ ил далд эрхшээл эзэмшилд оруулж байсан байна.

Британийн далайн дээрэмчид, каперууд эсвэл шинэ газар нутаг нээгчдийн зэвсэглэсэн бүлэглэлүүдийн дайралт довтолгоонуудыг ч мөн үүнд оруулж тооцсон бөгөөд учир нь тэднийг британийн хааны гэр бүл, засгийн газраас сайшаан дэмжиж байсан юм. Энэхүү номын автор өөрөө хэлэхдээ, тэрбээр энэ асуудлыг 2 жилийн турш маш нарийн шүүн судалсны дараа өөрөө ч бүүр цочролд орсон гэж ярьж байна: “Би энэ бүрэн жагсаалтыг гаргасныхаа дараа бүр цочирдож алмайрсаан. Би өөрийгөө ерөнхий мэдлэгийн хангалттай түвшинтэй гэж боддог байсан. Гэвч би үнэхээр зүгээр л цочирдож алмайрсан шүү”. “Бусад улс орнууд ч иймэрхүү түүхүүдээ бичиж болох байсан биз ээ, гэвч тэдний иймэрхүү түүхүүд нь Британийнхаас хамаагүй богинохон байх байсан. Хэдийгээр америкчууд XX зуунд өөрсдийнхөө иймэрхүү жагсаалтыг цааш сунгахаар шаргуу ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хэдий ч өөр аль нэг улс гүрэн манай энэхүү урт жагсаалтанд хүрч чадах байсаан гэж би бодохгүй байна”.

Лейкук бодит байдал дээр энэхүү тоо хэмжээ нь үүнээс ч их байж магадгүй гэж тооцож байгаа ба иймээс дэлхийн олон нийтийг британичуудын бусад дайралт, эзлэж булаан авалтыг гэрчлэх түүхэн мэдээллүүдийн тухай түүнд захиа бичиж мэдэгдэхийг урьж байгаа ажээ...

Британичуудын довтолж дайран орж булаан эзэлж байгаагүй байж магадгүй 22 орны нэг болох Монгол улсын тухайд тэрбээр энэ улс британийн дайралт довтолгоонд өртөж байсан байж магадгүй гэж үзэж байгаа боловч үүнийг гэрчлэх шууд түүхэн баримт нотолгоонуудыг хараахан олж чадаагүй байна.

Британи болон бусад эзэрхэг гүрнүүдийн тусгай албадын оролцоотойгоор (!) хийгдсэн Оросын [1917 оны Октябрийн ] хувьсгалын тэрхүү эмх замбараагүй алаан хядааны эргүүлгэнд Монгол улс ч татагдан орсон байсан юм. Монголын хилээс ойролцоогоор 50 милийн зайд болсон британийн цэргийн байлдааны ажиллагаануудын талаар гэрчлэх түүхэн баримтуудыг Лейкук олж илрүүлсэн боловч энэхүү байлдааны ажиллагаанууд нь Монгол улс руу үүнээс ойр зайд ойртож очсон эсэхийг бол одоохондоо олж тогтоож чадаагүй байна.

Британи хэзээ ч дайран орж булаан эзэлж байгаагүй улс орнууд:

Андорра улс

Беларусь

Боливи улс

Бурунди улс

Төв Африкийн бүгд найрамдах улс

Чад улс

Конго улс

Гватемала улс

Зааны ясан эрэг улс

Киргиз улс

Лихтенштейн улс

Люксембург улс

Мали улс

Маршаллын арлууд

Монако эзэн хаант улс

Монгол улс (одоо "хэзээ нэгэн цагт хүрэх ардчилал" мөн "үл үзэгдэх гартай чөлөөт зах зээл" зэрэг хулхи уриа лозунгаараа халхавчилж дотоодын шуналтай дүлзэнгүүдийг нь ашиглаж аль хэдийнэ далд эрхшээлдээ - неоколоничлолд оруулсан байгаа......)

Парагвай улс

Сан-Томе ба Принсипи арлууд

Швед улс

Таджикистан улс

Узбекистан улс

Ватикан улс

Нийтлэлийн албан ёсны эх үүсвэр /Дэйли телеграф сонин/: http://www.telegraph.co.uk/history/9653497/British-have-invaded-nine-out-of-ten-countries-so-look-out-Luxembourg.html Энэ номын агуулгатай танилцах, худалдан авах линк: http://www.amazon.com/All-Countries-Weve-Ever-Invaded/dp/0752479695

Эх сурвалж: ubman.mn