bond-middleЭнэ оны улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарч, Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, таналт хийж дуусахтай зэрэгцээд эргэлзээ дагуулсан ирэх оны төсөв маргааны гол сэдэв болов.

Сүүлийн жилүүдэд улсын төсвийг зузаатгахад өндөр үүрэг гүйцэтгэсэн уул уурхайн салбараас гэрэл гэгээ ажиглагдах нь эрс багассан тул Засгийн газар ирэх оны төсвөөс 181 барилга, байгууламжийг хасахаар шийдээд байна.

Улс орны эдийн засаг ирэх жилд сэхэл авахад хүнд байна гэж үзсэн УИХ улсын төсвийн төслийг анхааралтай шинжиж буй учир 2014 оны төсөв хугацаандаа батлагдаж амжихгүйд хүрчээ.

Нөгөө талаар төсөв гацаж, УИХ-ын гишүүд төсвийн төслийг зүйл бүрээр нь эргүүлж, гоочлох болсон шалтгаан нь үе үе болчимгүй үг унагадгаараа алдаршсан Ерөнхий сайдын “2013 оны улсын төсөв бол авлигажсан төсөв” гэж хэлсэнтэй холбоотой бололтой.

Өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газраа бүрдүүлж, тун удалгүй “боломжтой” гэж үзэн УИХ-аар батлуулсан төсвөө Н.Алтанхуяг өнөөдөр яагаад гоочлох болов. Авлигажсан төсвийн буруутан нь Ерөнхий сайд биш бол түүний танхимын сайд нар буруутай юу гэх асуулт хариу нэхэж, олны анхаарлыг татаад байна. Гэсэн ч ирэх оны улсын төсвийг яаралтай батлах ёстойг сануулж буй цаг хугацаа Ерөнхий сайдын хэлсэн үгийг “өршөөж”, УИХ Засгийн газрын тэргүүний тэнэмэл үгийг эс тоон төсвөө батлахаар яарч буй бололтой.

Ийнхүү ирж, буцаж яваа хоёр оны улсын төсөв Н.Алтанхуягийн Засгийн газ рын чихнээс хонх уяж буйтай зэрэгцэн Шинэчлэлийн Засгийн газар энэ онд Японы Засгийн газартай 600 сая ам.долларын “Самурай” бондын хэлэлцээр хийснээ мэдэгдэж, ирэх онд олон улсын зах зээлд нэмж хоёр сая ам.долларын бонд гаргана гэлээ. Засгийн газар ийнхүү “бонд”-оор бороо оруулах болж, ойр ойрхон гаргаж буй бонд, гадаад болон дотоодын зах зээлээс авч байгаа их хэмжээний мөнгө “Монгол Улс өнөөдөр хэчнээн хэмжээний өртэй болов.

Гадаад, дотоодын зах зээлээс авч байгаа их хэмжээний зээл Монгол Улсад үр ашгаа өгч, улс орны нийгэм, эдийн засгийг сэргээх бүтээн байгуулалт хийж чадав уу” гэсэн бас нэг асуултыг дагуулж эхлэв. Улс орноо “барьцаанд” тавьж, зээл авах ажлыг Засгийн газар давуу эрхтэй гүйцэтгэдэг ч зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүнд ачаа татвар төлөгчдийн нуруун дээр буудаг. Гэвч татвар төлөгчид тэр бүр бодит өр, зээлийн үр ашгийн тухай нарийн мэдээллийг аль ч Засгаас нэхэж байсан түүхгүй. Юутай ч Засгийн газар 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл гаднаас 2.7 тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Энэ мөнгөний дийлэнхийг зам тээвэр, барилга байгууламж, үйлдвэр, санхүүгийн салбарт, багахан хэс гийг боловсрол, нийгмийн салбарт зарцуулжээ.

2030 онд төлж дуусгахаар тооцсон энэ өрийн 990 сая ам.долларыг буцаан төлсөн бол татвар төлөгчид жил бүр 50-60 сая ам.долларыг зээл болон зээлийн хүүнд төлдөг юм байна. Харин 2015 оноос эхлэн бидний төлөх өрийн хэмжээ жилд хамгийн багадаа 80 сая ам.доллар болж өснө гэж эдийн засагчид тооцжээ.

“Бонд”-оор бороо оруулахаар бэлдэж буй Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны төгсгөлд олон улсын санхүүгийн зах зээлээс таван тэрбум ам.доллар босгохоо мэдэгдэж, оны өмнө “Чингис” бондын түрүүч болох 1.5 тэрбум ам.долларыг халаасалсан. Засаг энэ мөнгөөр улс орны хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх авто зам, эрчим хүч, орон сууц, төмөр зам, “Гудамж” төслийг санхүүжүүлнэ гэсэн юм. Юутай ч “Чингис” бондын хүүнд татвар төлөгчид өдөрт 270 сая төгрөг зарцуулж байсан бол өнгөрсөн намрын эдийн засгийн хямралын сургаар ханш нь чангарсан ноён долларын нөлөөнөөс болж өдгөө өдөрт 350 орчим сая төгрөг төлдөг болжээ.

Өдгөө Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 49.5 хувьтай тэнцэж, хараахан гурван саяд хүрч амжаагүй Монголын иргэн тус бүр гурван сая орчим төгрөгийн өртэй болж байгаа аж. Дээрх өр зөвхөн Засгийн газарт хамаарч буй бол хувийн салбарыг оролцуулсан Монгол Улсын нийт өрийн хэмжээ түүнээс ч илүү гарч байгаа. Улс орныхоо нэрийг барьж авсан зээлийг зөвхөн Н.Алтанхуягийн Засгийн газар хариуцахгүй. Энэ өр ирээдүйд төр барих Засгийн газруудад үе дамжин үлдэж, тэд төлбөр нэхэгдэх үед татвар төлөгчдийнхөө халаасыг тэмтрэх нь тодорхой. Төсөв хэлэлцэж буй өдрүүдэд өр, ширтэй холбоотой энэ мэт том тоо дэлгэгдэж, Монгол Улс их хэмжээний мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийв, нийгэм, эдийн засгаа өөд нь татаж чадсан уу гэх асуулт хариугаа нэхэж эхлэв.

Яг нэг жилийн өмнө 100 дахь хоногоо улаан хивсний ёслол үйлдэж, хүндэтгэ лийн концерт, хүлээн авалтаар хачирлан тэмдэглэсэн Н.Алтанхуягийн Засгийн газар тухайн үед нүүрсний үнийг хямдруулж, гэр хорооллынхонд бэлэг барилаа. Хүүхдийн 20 мянгыг дахин олгох болов.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх V цахилгаан станц, шинэ төмөр зам, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслийг хэрэгжүүлнэ гэж амлаж байсан юм. Ерөнхий сайдын “Шинэчлэлийн Засгийн газарт жилийн дараа дүн тавиарай” гэж хэлснээс хойш нэг жил өнгөрчээ. Ингэхэд Засгийн эрхийг жил гаруйн хугацаанд барьж буй Шинэчлэлийн Засгийн газар эзэн хааныхаа нэрээр нэрлэж, иргэдийнхээ ирээдүйг барь цаалж авсан зээлээр юу хийж бүтээсэн бэ. “Чингис” бонд гаргаж, халаасаа зузаалсан Засгийн газарт хот, хөдөөд өрнөж буй бүтээн байгуулал тыг ахиулан дэмжих боломж байсан ч энэ мөнгөөр авто зам, “Шинэ төмөр зам”, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах “Гудамж” төсөл болон Тавантолгойн уурхайд цахилгаан станц барьж байгуулах зэрэг тоймтой хэдэн ажлыг дэмжиж, энэ бүхнээ долоо хоног бүр мэдээлж олныг залхтал рекламдав. Зөвхөн өөрсдийгөө сурталчилсан эл рекламны ард эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаатай холбоотой олон ажил нууг дан үлдсэн нь хоёр оны улсын төсөв хэлэлцэх үеэр ил болоод байна.

Харин өдгөө үр дүн нэхсэн УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар чармайж байна” гэхээс өөр тоймтой хариулт хэлж чадахгүй байгаа нь гайхалтай. Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Засгийн газар чармайсан” бол үр дүн байх учиртай. Н.Алтанхуяг УИХ-ын танхимд хэлэх үггүй шахуулж байх зуур УИХ дахь сөрөг хүчин МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин “Их эзэн хааныхаа нэрийг барьж арил жаалсан өрийн бичгийн хүүд 2012 оны арванхоёрдугаар сараас хойш өдөр бүхэн 273 сая төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 108.8 тэрбум төгрөг /108.088.770.754/ буюу 325 цэцэр лэг, 108 сургууль барих мөнгө аль хэдийнэ салхинд хийсчээ” гэж дуугарсан нь хоосон үг биш байв.

Засгийн газар ийнхүү бондын хөрөнгөө үр дүнтэй зарцуулах нь бүү хэл олон улсын санхүүгийн зах зээлд арилжаал сан “Чингис” бондыг аль улсын, хэн гэгч хуулийн этгээд худалдан авсныг өнөө болтол зарлахгүй, нууцалсаар байгаа. Байдал ийм байтал эрх баригчид “Монгол Улс ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байна” гэж заасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт өруулж өрийн хэмжээг 60 хувьтай тэнцүүлэхээр ханцуй шамлаж буй юм.

Монгол Улс өр төлбөрөө бүтэн жилийн хугацаанд олох ашгийнхаа 60 хувьтай тэнцүүлэх нь өрийн дарамт ойрхон ирж буйн дохио. Грекийн гадаад өр ДНБ-ийнхээ 80 хувьд хүрч, Европын холбоог хямрааж байгааг бодох ёстой гэж үзсэн эдийн засагчид эл шийдлийг сайшаахгүй байгаа.

Нөгөө талаар Дэлхийн эдийн засгийн форумаас Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 148 улсаас 107 дугаар байрт орсон гэдгийг зарлаад буй. Өнгөрсөн жил 93 байрт жагсаж байсан Мон гол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа тодорхой хэмжээнд алдаж, ухралт хийж явааг энэ удаа дотоодоос биш гаднаас зарлав. Гэвч гадаад, дотоодын эдийн засагчдын сануулгыг эс тоон “бонд”-оор бороо оруулж, халаасаа зузаалахыг илүүд үзэж буй Шинэчлэлийн Засгийн газар өрийн айсуй дарамтыг тооцсон л байгаа даа.

Д.Отгонжаргал

www.amjilt.com