Өнөөдөр Австри улсын алдарт Сваровски брендийг мэдэхгүй хүн ховор болжээ. Сваровски австри улсыг дэлхий дахинд таниулж, анхаарлыг нь өөртөө татаж буй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм. Энэ мэдээгээрээ сваровскийн тухай бус австри улсын тирол муж улсад орших “болорын ертөнц” музей, цэцэрлэгт хүрээлэнгийнх тухай сонирхуулахыг зорилоо.

Сваровски компани 100 жилийн ойгоо тохиолдуулан цэцэрлэгт хүрээлэн, урлагийн музей, нэрийн барааны дэлгүүр бүхий цогцолборыг барих саналыг Австрийн мульти-медиа уран бүтээлч Андре Хеллерт тавьсан байна. Ингээд 1995 онд цэцэрлэгт хүрээлэн, урлагийн музей, нэрийн барааны дэлгүүр бүхий цогцолбор нээлтээ хийсэн байна. Энэ цогцолбор газар нь Ваттенс хэмээх жижиг хотод төв үйлдвэр болон оффисынхоо дэргэд “Болорын ертөнц” нэртэйгээр нээгдсэн байна.

Сваровски компанийн үйлдвэр болон төв байр.


Иннсбрук хотын бокзалаас 1600м-ийн зайд оршино. Иннсбрук хотын бокзал дээрхи самбар.



Цэцэрлэгт хүрээлэнд нь сонин содон загвартай байгууламжууд бий.



“Болорын ертөнц”-ийг агуулах аварга биет.

“Болорын ертөнц”-ийг мах, цуснаас бус өвс, шорооноос бүтсэн аварга биетийн гэдсэн доторхи гялтганасан гайхамшигт ертөнцөөр аялж байгаагаар зохиомжлон бүтээсэн байна. Үүн дотор байрлах 14 танхимд олон зохион бүтээгчидийн болороор урласан бүтээлүүд , уран зураг, уран баримал, дэлхийн алдартай барилгийг дуурайлган урласан бүтээлүүдийг харж болно.



Австрийн үндэсний ноосон хүрэм, арьсан богино өмд өмссөн аварга биет. Сваровскийн “болорын ертөнц” дэх урлагийн музейд байдаг.

Урлагийн музейд нь байрлах зарим үзмэрүүдийг сонирхуулвал:


Дэлхийн хамгийн том гоёл чимэглэлийн чулуу.



“Өвлийн гялтганасан зүүд “ нэртэй болор гацуур Торд Бүүнтие, Александер МакКүины хамтын бүтээл







Болор Таж Махал



Болор пирамид



“55 сая болор” Брайн Эно



Болор титэм



Болор сандаал