Үнэхээр уйтгартай, гэхдээ амархан гэж хэлж болохгүй. Баян гэдгийг ихэнх нь тансаг байшин, эдлэн газар, үнэтэй машин, амжилттай бизнесээр хардаг. Гэвч үнэндээ бол ихэнх баян хүмүүс та бидэн шиг л даруухан амьдардаг. Тэднийг анх хараад хэзээ ч баян гэж хэлэхээргүй харагддаг. Тэд биднээс ялгаатай нь ердөө л нэг бяцхан нууцыг мэддэг.

Баян болох нууц бол одоо байгаагаасаа арай доогуур амьдраад үз. Ердөө л энэ. Та хэдэн төгрөг олдог, хэдэн төгрөг үрдэг, удалгүй өөрийн хүслээр амьдрахад хангалттай мөнгө олдог болохоо мэдэх болно. Одоо байгаагаасаа "доогуур амьдрах" нь улиг болсон, эсвэл мэдээжийн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь төсөөлөгдөж байгаагаасаа хэцүү байдаг. Үнэндээ бол таны хардаг гоё машинтай, байшинтай хүмүүс ихэнх нь зээлээр авсан, өртэй, зүгээр л "баян болж" харагддаг.

Жинхэнэ хөрөнгөтэй болох уйтгартай боломж бол олж байгаагаасаа багыг зарцуулж үлдсэнийг нь хадгалах. Өдөр ирэх бүр, сар ирэх, жил ирэх бүр өшөө илүү, бүр илүү бага зарцуул. Энэ бол удаан ч гэсэн хамгийн найдвартай арга. Нэгэнт та хөрөнгөтэй болж чадсан бол дараагийн зорилгодоо хүрэхэд хялбар байх болно.

Зардлаа хэмнэнэ гэдэг бол тансаг хэрэглээгээ л багасгах л гэсэн үг. Илүү хямд илүү чанартай бараа, хүнс хаана ч байдаг. Энэ бол таны зайлшгүй хийх ёстой нэгдүгээр зүйл. Дараа нь дараах 4 аргыг ашиглах хэрэгтэй.

  • Сар болгон зайлшгүй гаргадаг зардлуудаа багасгах. Бага төлбөр гардаг дугаар авах, бага иддэг машинтай болох, илүү үздэггүй телевизийн сувгуудаа хасуулах гэх мэт.
  • Сар бүрийн өмнө автоматаар таны цалингийн данснаас хадгаламжийн данс руу мөнгө авчихдаг болгох. Тийм болгочихвол та хүссэн хүсээгүй бага зардлаар амьдрах болно.
  • Сар болгон хадгаламжинд хийдэг мөнгөө 1 хувиар ихэсгэх. Календарь ашиглан тооцвол илүү үр дүнтэй байдаг. Та ялгааг нь бараг л мэдрэхгүй. Харин дараа нь ашгийг нь мэдрэх болно.
  • Нэмэлт орлогынхоо 50 хувийг хадгаламжиндаа хийх хэрэгтэй. Та амьдралаа илүү сайжруулах найдвартай арга.

Баян гэдгийг дахин тодорхойлбол. Үнэтэй машин, байшин нь үнэндээ бол зүгээр "баян" л харагдана. Хүссэн үедээ гэр бүлтэйгээ байж, найзуудтайгаа уулзаж, хүссэн газар луугаа аялан, дуртай ажлаа хийж, мөнгө, өр зээлэнд санаа зовохгүй байна гэдэг нь жинхэнэ баян болсон гэсэн үг.

эх сурвалж: time.com