Cайн уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнийг энэ видеог үнэхээр үзээсэй гэж хүсэж байна.

http://www.youtube.com/watch?v=9pmPa_KxsAM Энэ бол Google I/O App developer’s conference – юм. Магадгүй зарим нэг нь хэлний бэрхшээлээс болоод ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ л сэтгэл болоод хүсэл байвал доороо хадмалтай байгаа. Үнэхээр хэлээ сайжруулая, мөн дэлхий ертөнц, цахим ертөнц хэрхэн хурдацтай, бүр өдөр бүр, минутаар өөрчлөгдөж, хөгжиж байгааг мэдэж авах болно. Google сайтыг бид зөвхөн хайлтын систем гэж ойлгодог байлаа. Гэтэл одоо эдгээр хөгжүүлэгчид андройд систем, мобайл, таблет ертөнцийг хэдэн мянган апп хөгжүүлэгчдийн хүчээр байлдан дагуулж байгааг мэдэж авах болно.
Үнэндээ манай улс цахим ертөнцөөс хол хаягдаад байна. Бид бараг л Facebook, twitter, Tumblr, Instagram гэх хэдхэн апп л утсан дээрээ, писи дээр ашиглаж байна шүү дээ. Гэтэл цаана чинь, жишээ нь бидний хэрэглэдэг Google earth-ийг 3D хэмжээст оруулаад аль хэдийн ашиглаж эхэлжээ. Манай Улаанбаатар хотоос Хотын захиргааны барилга, сентрал таур, төрийн ордон гурав л 3D болсон байгаа харагдана лээ. Google Street view гэж New York хотын гудамжаар яг тэнд очсон мэт аялах боломж бүрдсэн. Cloud буюу бүх төрлийн файлаа утаснаасаа ПиСи-нээсээ, Таблетнаасаа нэгнээс нь нөгөөд зөөх шаардлагагүй ашигладаг болж, Бүр тэд нар нь өөрийн зохион байгуултад орж, улам ухаалаг болж ямар ч тэнэг хүнд ойлгомжтой, төвөггүй хэрэглэж байхаар зохицуулагдсан байна. Апп хөгжүүлдэг хүмүүс мэдэж байгаа байх. Android Studio програм хүртэл апп зохиодог кодууд улам илүү ойлгомжтой болж, илүү ухаалаг болсон байна. Google chrome – ийг бусад сайтруу зочилохдоо л ашигладаг байсан бол одоо chrome улам илүү ухаалаг болж cloud системд орж боловсролын салбарт ч ашиглагддаг болсон байна. Бидний хүүхдүүд ирээдүйд хүссэн хүсээгүй цахим ертөнцөд амьдрах болно. Бид тэднийг уламжлалт системээр боловсрол олгох бус ирээдүйд хэрхэн амьдрах, ямар ертөнцөд аж төрөхөд нь тааруулж бэлдэх ёстой. Өнөөдөр АНУ-ийн ерөнхийлөгч Обама “Технологийг хэрхэн ашиглаж ирээдүйд одоо байгаагаас илүү амьдрал бүтээж болох бэ?” гэж ярьж үүнийг нь тэд мөн хэрэгжүүлж байна. АНУ-ийн ихэнхи ерөнхий боловсролын сургууль google chrome –ийг 4G –тэй нь боловсролын системд ашиглаж эхэлсэн байна. Саяхан Малайз улс 10 000 дунд сургуульд google chrome education –ийг ашиглаж эхэлжээ. Энэ нь дунд сургуульд сурах ёстой бүх програм багтсан web-дээр суурьласан технологи юм. Үнэхээр тэд улс орны хөгжилийн түлхүүр бол боловсрол, боловсролд хөрөнгө оруулах ёстой гэдгийг ярьж, хэрэгжүүлж байна.
Бидний social media буюу олон нийтийн харилцаа маань Facebook, twitter, Instagram - гэх мэтээс гадна Google feedly, google hangout, google plus, google + photos, google keep, google pocket, google play, гэх мэт улам ухаалаг, улам хөгжсөн байдлаар өдөр дутамдаа ашиглаад аль хэдийн эхэлжээ. Бидний хэрэглэдэг ухаалаг утас, таблет хүртэл улам ухаалаг боловсронгуй болж байна. Одоо удахгүй Google glass гарахад бэлэн болсон байна. Бид үнэхээр энэ бүхнээс хоцрох эрхгүй.
Өнөөдөр АНУ болон бусад улс орон засгийн газрын үйлчилгээг вэб хэлбэрээс гадна хэрхэн Андройд хэлбэрт шилжүүлэх, хэрхэн шинэ технологийг цаашдийн цахим ертөнцийн чиг хандлагад тааруулан хөгжүүлэх тухай ярьж, зарим нь аль хэдийн ашиглаад эхэлсэн, хөгжүүлээд явж байна. Гэтэл манайд вэб хэлбэрээ ч хөгжүүлж амжаагүй байна. Ямар сайндаа л манай хэд засгийн газрын сайтуудаа жуумла /Joomla/ - дээр аваад хаяцан байхавдээ. Тэгээд тэр хэд нь хэдэн саяаар хийгдсэн гэхээр бүр ангаймаар шүү.
Заа гэнэт ам халаад, хэдэн хуруу маань баахан хэрэгтэй, хэрэггүй юм шивчлээ. Авах гээхийн ухаанаар хандана бизээ...
Ямар ч байсан хамгийн түрүүнд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд хэлийг нь сурах хэрэгтэй байгаа юм. Хэлийг нь сурцан байхад бүх дэлхий бидний өмнө үнэхээр нээлттэй байна. Ямар ч байсан бүгдээрээ хэлээ сайн сураад авая. Амжилт.


“Англи хэлний хичээл” facebook хуудасны Админ Хишгээ нь....