NBA-ийн 2014-2015 оны улирал аваргын төлөөх финалын зургаа дахь тоглолт болж өнгөрлөө. Зургаа дахь тоглолтод “Golden State Warriors” талбайн эзэн “Cleveland Cavaliers” багийг 105:97 онооны харьцаатай хожлоо.

Ийнхүү цувралыг 4:2 болгосон "Golden State Warriors” NBA-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг 40 жилийн дараа хүртэж байгаа юм. Тус баг өмнө 1956, 1975 онуудад NBA-ийн улирлын аварга болж байжээ.

Өнөөдрийн тоглолтод Stephen Curry болон Аndre Iguodala нар тус тус 25 оноо авч байгаа тэргүүлсэн.

Харин финалын үнэ цэнэтэй тоглогчоор /MVP/ улирлын турш сэлгээнээс тоглосон Andre Iguodala шалгарлаа.


"Шинэ их гурвал" буюу одоо цагийн шилдэг тоглогч Лэброн Жэймсээр ахлуулсан “Cleveland Cavaliers" багийн бүрэлдэхүүн хэний ч анхаарлыг татахаар хүчирхэгжсэн байсан. Түүнчлэн Кайри Ирвинг, Кевин Лав зэрэг томоохон одуудыг багтаасан тус багийг энэ улирлын аварга болно гэж бүгд таамаглаж байлаа. Гэвч Кайри Ирвинг, Кевин Лав нар гэмтэл авсаны улмаас талбайд гарч чадахааргүй болсон.

Лэброн Жэймс тоглолтын турш жигд тоглолт үзүүлсэн ч бусад нь хангалтгүй байсан юм.


эх сурвалж: gogo.mn