37 настай өөрийн гэсэн усан доорх ертөнцийг гэрийн подвалдаа бүтээсэн байна. Уг аквариум дотор алс холын бүс нутгууд болох Амазон, Конгогийн загаснууд байдаг ба өмнө нь зочдод зориулсан буйдан байдаг байна.

 

 

Аквариум нь асар том бөгөөд магадгүй дэлхийн хамгийн том хувийн аквариум байх. Тэрээр хоёр долоо хоног болгон өөрөө шумбаж ороод цэвэрлэдэг байна. Тэрээр анх зэрлэг загастай аквариумд татагдсан түүхээ ярихдаа: - Би анх арван настай байхдаа  Блекпулын аквариумыг үзээд үнэхээр татагдсан гэж сурвалжлагчдад ярьжээ.

Энэ аквариумыг байгуулахаасаа өмнө хуучин гэрийнхээ гадаа дээвэртэй бассейн хийгээд 12 ширхэг дэвүүрт загас тэжээж байсан ба энэ шинэ байшиндаа нүүж ирээд подвалдаа аквариум хийхээр шийдсэн ажээ. Би бол өөрийн гэсэн усан доорх ертөнцтэй маш их аз жаргалтай хүн. Хүн болгон ингэж онгирч чадахгүй шүү дээ гэжээ.