Бүсгүйчүүд ханьдаа үнэнч байхад харин муусайн эрчүүд л илүү дутуу хараад явдаг гэнэ үү? Сексийн харилцааны тухай ийм ойлголт үнэндээ утгагүй юм. Эмэгтэйчүүдэд ч хамтрагчаа солих сонирхол ихээхэн байдгийг АНУ-д хийсэн судалгаагаар тогтоосон байдаг.
 
Хамтрагчаа сонгох тал дээр эмэгтэйчүүд ер эрчүүдээс дутахгүй их арга барилтай, овсгоотой, хөдөлгөөнтэй байдаг гэнэ. Харин ч бүр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их хүсэл сонирхолтой байдаг болж таарсан байдаг. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн харилцааны энэхүү төлөв байдалд өөрийн гэсэн шалтгаан бий өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд “байгалийн шалгарлын хуулинд” баригддаг байна.
 
 
 
АНУ-д 500 хос дээр судалгаа хийж үзэхэд нэг өдөр ч бай хамаагүй ер нь л тус тусдаа байх юм бол эрчүүдийн сексийн хүсэл төдий чинээ нэмэгдэн, улам их үрийн шингэн бий болж, хэргээ гүйцээхийн тулд шаардлага гарвал хүч хэрэглэхэд ч бэлэн байв. Гэвч эрчүүдэд нэг их сонголт бол байхгүй.
 http://www.mylifetime.com/files/imagecache/photo_gallery_featured/files/images/menopause.jpg
Дарвины сонгодог загвар ёсоор эмэгтэй хүн генээ цааш хөгжүүлэхийн тулд хамгийн ухаалаг, гоё, боловсролтой эрийг сонгож авдаг. Үүлэн борооны ажлаа амжуулаад л үр удмаа үлдээчихэж байгаа нь тэр гэвэл эрчүүдийн хувьд том эндүүрэл. Шинжлэх ухаанд “үрийн шингэний тэмцэл” гэж нэрлэгдэх болсон хууль амьтдад хэдэн сая жилээр үйлчилсээр ирсэн ба энэ нь хүнд ч бас үйлчилдэг нь энэ судалгаагаар тогтоогджээ. Өт хорхой, хулганаас эхлээд сармагчин бүр хүн хүртэл эм төрөлтөн бүр нэг л асуудлын өмнө зогсож байдаг. Энэ бол яаж хамгийн эрүүл, хүчирхэг үрээр хээлтэх вэ гэдэг асуудал. Амьтан бүр өөр өөрийнхөөрөө шийддэг.
 
http://www.marieclaire.co.uk/imageBank/cache/s/Sex-problems-LP.jpg_e_b531446b815d841fa57ff7ac29559923.jpgТухайлбал зарим эм шувууд өдөртөө хорь хүртэл өөр шувуутай харьцаанд ордог нь ажиглагдсан байдаг. Аль нь эцэг болохыг бүр хэд хоногийн хойно хамгийн тэсвэр сайтай хүчирхэг үр шийддэг байж ч болох юм. Эмэгтэй хүн амьдралдаа хичнээн эр хүнтэй ойртсоныг тогтоож болдог гэдэг. Өөрөөр хэлбэл үтрээнд орсон эр эсээс заавал нэг “дээж” үлдээдэг байна. Энэ нь харьцуулан шалгаруулалт хийх зорилготой гэж зарим судлаачид үүнийг тайлбарладаг.
 
Зарим сармагчингийн төрөл дээр эрчүүд нь их л эв найртайгаар бөөгнөрөн хатагтайг ойртуулахыг нь хүлээн оочерлон сууцгаахыг ажигласан байдаг. Эртний ийм харилцааны уламжлал бидний сэтгэл зүйгээс ул мөргүй арилаагүй байна гэж судлаачид үзжээ. Ийм учраас эмэгтэйчүүд нилээд задгай байх сонирхолтой гэх нь хаашаа ч юм энд нийгэм ёс суртахууны хэмжигдэхүүн бас нөлөөлнө. Иймэрхүү ойлголт байдгаас болоод эмэгтэйчүүд ойр дотно харилцаа болон эд баялгийн төлөө явдаг харин эрчүүд болохоор зөвхөн секс л боддог гэсэн үзэл дэлгэрсэн биз.