Эхлээд төлөвлөх үү, дараа нь төлөвлөх үү
 
Урьд шөнөжин түжигнэх чимээнээр олигтой амарч чадсангүй. Ядаж байхад засварын үе эхэлчихсэн болохоор хажуу айлаас будаг үнэртээд, дээд айл ханаа өрөмдөөд, доод айл сангаа засуулна гээд халуун ус хаачихсан. Өглөө босоод цонхоор хартал байрны маань гадаа хашаа бариад газар ухаад эхэлчихэж. Бөөн дуу чимээ. Энэ газар урьд нь хүүхдийн тоглоомын талбай байсан юм. Арваад жилийн өмнөхөн л шинээр байшин барьж байвал хараад баярладаг байцгаасан даа. Одоо барьж байгаа байшин харахаар бухимдаад байдаг болчихож.
 
     Саяхан барилгын тоосгонд хүн даруулаад нас барсан тухай телевизээр ярьж байсаныг санахаар өндөр кран, барилгын хашаа харахаар айх юм байна шүү дээ. Хүүгээ гэрээсээ хэрхэвч гарч болохгүйг сануулаад ажилдаа гарлаа. Тэртэй тэргүй хүүд маань тоглох газар байхгүй юм чинь гараад ч яах юм билээ.
 
Иргэн Н. Заяа:
 
     - Завсар зай болгонд л нэг байшин барьчихдаг болж. Хотын нутаг дэвсгэр нил кабель, элдэв хоолойгоор дүүрчихсэн, замбараагүй аалзны тор л гэсэн үг. Өнөөдөр хотод хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолд зориулсан бүх л газруудыг хүмүүс авч, чигжээс маягаар барилга барьсаар машин байтугай худалч хүнд "бөгс эргэх" зайгүй болчихсон. Ямар эрх мэдэлтэн баячууд нь ингэж хамаг замыг минь хааж хашаа хороо бариад намайг явах газаргүй болгочихдог байна аа.
 
     Би ч бас Н.Заяатай адил бодол тээж дотроо бухимдсаар явдаг юм. Хотын иргэд бид дэндүү их стресстэй амьдрах юм даа. Байнга яарахгүй бол ажил амжихгүй. Нэгнээсээ өрсөхгүй бол хоосон хоцорно. Мэдээж хотын төвд аль ашигтай байрлалыг түрүүлж авахыг бодно. Хэрвээ сачий хүрдэг юм бол шүү дээ. Өөрийнх нь барьсан барилга л болж байвал хажуугийн байрныхан нар үзэхгүй байна уу, орох хаалгагүй байна уу, явах замгүй үлдчихэв үү гэдэг сонин биш. "Би л болж байвал" гэсэн хувиа хичээсэн байдлаас энэ бүх болохгүй проблемууд үүсээд байна гэдгийг мэдсэн ч тоохгүй. Сүүлийн хэдэн жил ер нь ямар хачин болчихов оо. Хаалгаа хаасан л бол орцондоо хогоо хаях, хөршийнх бие муудаад тусламж дуудах огтхон ч хамааралгүй. Тийм байтлаа бид юунд энэ хотод бөөгнөрч шавааралдан нэгнээсээ өрсөж, тэгсэн хэрнээ хамтдаа аж төрцгөөгөөд байна вэ. Хүн гэдэг угаасаа л байгалийн амьтан хэдий ч, илүү тохь тухтай хөгжилтэй орчныг хүсэмжилдэг шуналтан. Хүн байна даа. Хүнээс юугаар дутах вэ гэсэн үзэл биднийг уралдуулдаг. Тэгээд л хэн хүнээс түрүүлж өрсехөөр ямар ч аргаар хамаагүй хүслээ гүйцээхээр элдэв арганд орно.
 
Иргэн Ж.Баярбаатар:
 
     - Хором хоромоор сүндэрлэх барилгыг харахад хот хөгжөөд байгаа юм уу гэлтэй. Гэтэл зэрэгцсэн хоёр барилга хоорондоо ямар ч авцалдаагүй. Өдөр шөнө шиг загвартай. Нэг давхарын өргөтгөлүүдийн тухай хэлэх ч үг олдохгүй байна. Газар авч, барилга барихыг хүссэн хүн бүр л тухайн орчин нөхцөлөө өөртөө ашигтай байлгахыг л хүсдэг. Газрын наймааны талаар бид зөндөө л юм сонсож байдаг биз дээ.
 
     Хот ер нь тэр төлөвлөлтийнхөө дагуу явж байгаа юм уу. Минийхээр харин ч эсрэгээрээ яваад байна уу гэж бодогдох юм. Хот төлөвлөлт гэж уг нь баймаар л юм. Харин манайхан хийснийхээ дараа л төлөвлөөд байх шиг. Уг нь иргэд яаж сайн сайхан амьдрах вэ гэдгийг олон, олон жилийн өмнөөс төлөвлөж, тооцоолж хөгжүүлдэг гэдэгтэй маргах хүн байхгүй байх аа. Гэсэн ч хотыг төлевленө гэдэг санаан зоргоор болчих асуудал биш гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчээ. Учир нь хот төлөвлөлт гэдэг зөвхөн хэдэн барилга хаана яаж барих төдий асуудал биш. Нийгэм улс тер, эдийн засгийн байдлаас ч их зүйл шалтгаалдаг аж. Энэ талаар мэргэжилтнүүдийн яриаг хүргэе.
 

 
НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Зулгэрэл:
 
     - Хотын хөгжлийн бодлогын хэрэгжилт ямар түвшинд явж байна гэж үзэж байгаа вэ?
 
     - Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг өнгөрсөн 4 жилийн хугацаатайгаар авч үзвэл үнэлэлт өндөр байгаа. Энэ нь улсын эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой гэж үзэж болно. Нийслэлийн эдийн засгийн 90 орчим хувийг хувийн хэвшлийн салбар бүрдүүлдэг болсоныг зөв бодлогын үр дүн хэмээн үзэж байна. Одоогоор бид Япон улсын Засгийн газрын буцалтгүй туслам-жаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байгаа. Улаанбаатар хотын хот байгуулалтын эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн болон хот төлөвлөлт, байгуулалтын төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна. Ихэнх хүмүүс хотын хөгжлийг нүдэнд харагдахуйц илт зүйлсээр үнэлэх нь элбэг байдаг. Энэ талаас нь аваад үзвэл хот байгуулалт, барилгажилт Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн дөрвөн жилд эрчимтэй байлаа. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд есөн хороолол, хотхон баригдаж байна.
 
     - Цаашид барилгажилтын асуудлыг яаж шийдэхээр төлөвлөж байна ?
 
     - Ирэх дөрвөн жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдийнхээ амьдралын стандартыг сайжруулахад анхаарлаа чиглүүлэн "нягт суурьшилтай хот"-ын загварыг хот төлөвлөлтөд баримтална. Барилгажилтыг хороолол гэсэн цогц иж бүрнээр нь орон сууцны барилга болон эмнэлэг сургууль, цэцэрлэг, зэрэг бүх үйлчилгээг иргэдэд ойр байхаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын барилгажилтын дунд хугацааны зорилт бол РТХЭГ, VII бичил хороолол, "Дарь эх", XIV хороолол, Дэнжийн 1000, Зайсан хороолол, Хотын шинэ төв, Баянголын амины орон сууцны хороолол, "Ургах наран", Буянт Ухаа зэрэг 11 хороолол буюу 88 мянган өрхийн орон сууц барих нөхцлийг хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэн ашиглалтанд оруулах явдал юм. Орон сууцны хангамжийг түлхүү анхаарна гэж ойлгож болно. Энэ нь агаарын бохирдлыг багасгахад чиглэгдэж байгаа хэдий ч бүрэн шийдэхэд учир дутагдалтай.
 
     - Хуучин 40, 50 мянгатын байруудыг барилга бариад айлуудад буцаан олгоно гэсэн асуудал яригддаг. Хэдийд шийдэгдэх вэ?
 
     - Үүнийг иргэд оршин суугчид ихээхэн сонирхдог. Зөвхөн 40, 50 мянгатаар хязгаарлагдахгүй л дээ. Улаанбаатар хотын зүгээс энэ орчмыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд боловсруулж тэр нь батлагдсан. Харин энэхүү төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах асуудлыг зохицуулах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа юм.
 
 Монголын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Б.Батжав:
 
     - Хот төлөвлөлтийн талаарх таны бодол?
 
     - Хотжих хөдөлгөөн, их хотыг тойрсон гэр хороололын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь олон улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ талаар өнгөрсөн сард Италийн Турин хотноо дэлхийн архитекторчдын их хурлаар нэлээд нухацтай ярилцсан. Хот төлөвлөлтийг дээрээс шийдчих асуудал биш. Ямар хотод яаж амьдрах вэ, амьдарч байгаа нутаг орноо яавал илүү аятай таатай байлгах вэ гэдэг талаар иргэд өөрсдийн санал бодлоо илэрхийлж идэвхитэй оролцдог байх хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг яаж багасгах вэ гэдэг асуудлаар гэр хорооллын ч юм уу жирийн иргэдийн саналыг олон нийтэд хүргэсэн мэдээлэл бараг байхгүй байна. Асуудлыг шийдэхийн тулд нүсэр бүтэцтэй аппарат байгуулаад, өчнөөн тоног төхөөрөмж, машин техникээр хангаад байдаг. Асуудал нь шийдэгдэхгүй судалгааныхаа хүрээнд л эргэлдээд байдаг.
 
     - Хотын төвлөрөл хэт ихэссэнээс ачаалалаа дийлэхээ болиод байна. Цаашид ямар арга хэмжээ авбал зүйтэй гэж та үздэг вэ?
 
      - Хотын даац хэтэрнэ гэсэн ойлголт байж болохгүй. Хот цаашид ч өргөжиж улам хөгжих ёстой. Хэр ертег ендөртэй хот байх вэ гэдгийг л ярих ёстой. Жишээ нь Эрдэнэт хотын үйлдвэр зогслоо гэхзд эрчим хүч усны өртөг иргэдийн нуруун дээр бууна гэсэн үг. Улаанбаатарын усны асуудлыг анхаарч үзэхгүй бол 2014 он гэхэд ноцтой болж ирнэ гэж шинжээчид үзэж байна. Гэтэл энэ асуудлыг дорвитой шийдэж амжаагүй л байна. Хэн ч хайхрахгүй байгаа бололтой. Хот гэдэг иргэдийнхээ сайн сайхан тавтай аж амьдралын төлеө бүтээгдсэн зохиомол орчин. Хүмүүс хөгжихийн хэрээр эрүүл, аюулгүй байгалийн унаган орчинд амьдрахыг хүодэг. Хотын хохирлыг хэр зардал гаргаж байж засаж залруулах вэ гэдэг л чухал. Бусад улс орны хотууд ч бас л утаа тоостой байсан. Түүнийгээ өөрчилж зассанаар танигдахгүй болтлоо хөгжиж чадсаныг та бид харж байна. Иргэдийнхээ төлөө л хот оршиж, хөгжиж байх ёстой.
 
Найман км/ цагийн хурдтай машинаар буюу хотын зам
 
      Ажилдаа явахаар булан тойрч бүдэчсээр автобусны зогсоол хүрлээ. Зогсоол хүрэхийн тулд "аймшгийн" замыг туулах гэж бараг л бурхандаа залбирдаг гээч. Зам хөндлөн гарах бүртээ л дайрчих шахан өнгөрөх машинаас айхдаа "далавчтай ч болоосой", нисээд явчих юмсан. Ядаж зам хөндлөн гарахдаа хэрэглэхсэн гэж мөрөөддөг юм.
 
Иргэн: Г.Жаргал:
 
      - Өглөө ажилдаа явахаар автобусны зогсоол дээр унаа хүлээх хооронд Хот тохижуулахын үйлчлэгчид улаан тоосоор будчих юм. Өглөө өмсөөд гарсан цамц хоёр цагийн дараа л хар болчихно. Германд цагаан өмдтэй зам дээр суусан ч долоо хоног угаахгүй байсан ч гайгүй л байдаг даа. Манай үйлчилгээнийхэн ч гэсэн дээ. Хүн ид явах үеэр эсвэл дэлгүүр, хоолны газар ороод үйлчлүүлж байхад шороогоо манартал шүүрдээд эсвэл шалны алчуураараа хамчих шахаад л байхыг нь яана. Тохижилт үйлчилгээний компанийг хоёр ээлжтэй болгочихвол хүний хөл хөдөлгөөн багатай шөнө оройн цагаар хог шороогоо шүүрдэж болохоор санагдах юм. Өглөө ажилдаа явахаар гарахаар зогсоол дээр зогсох үед хажууд улаан шороо манаргаад байх нь үнэндээ хэцүү санагддаг. Зам, хашлага, барилгын гадна талыг угаадаг болмоор байна. Автобусны буудал дээр таарсан залуу ингэж үглэсээр одлоо.
 
      Би өглөөд явах чиглэлийн унаагаа хүлээж дор хаяж хагас цаг хөлөө чилээн зогсдог. Дараа нь аз байвал чихэлдэж байгаад суучихвал ч бас хагас цаг яваад хүрэх газраа дөхчихнө. Явган явсан, унаагаар явсан хурд ч заримдаа бараг л адилхан санагдаад байдаг юм. Тэгээд сонирхож үзтэл хотынхон бид 20 минут давхиад хүрчих газраа 2 цаг явж байж очдог. ЗООм газрыг 1км газраар тойрч байж хүрдэг гэсэн судалгаа байдаг аж. Төв зам түгжирсэн үед машин бүр 8км/ц хурдтай л гэлдрүүлдэг гэсэн судалгаа гарсаныг үнэмшихгүй байсаныг минь яана. Ингэж бухимдаж, бензин тосоо гарздаж явах ямар хэрэгтэй ч юм бэ дээ гэж бодогдох л юм . Замын түгжрэлээс болж халаасан дахь хэдийгээ л сэгсэрцгээж байна шүү дээ та бид. Дугуй унаад явцгаадаг юм уу. Тэгтэл бас зам байхгүй ээ. Хараагүй, тэргэнцэртэй хүмүүст бол энэ асуудал бүр ч хүнд тусдаг байх даа. Зам хөндлөн гарахдаа ч, байшин барихдаа ч усаа гоожуулахдаа ч би л болж байвал, миний эрх ашигт нийцэж байвал бусад нь яах нь сонин биш гэсэн хувиа хичээсэн зангаасаа салахгүй бид хотжиж, бас хөгжиж чадаж байна уу.
 
НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Зулгэрэл:
 
      - Хотын хөгжлийг хангах чухал асуудлын нэг нь нийтийн тээвэр. Зам ачаалалаа дийлэхээ болилоо. Асуудлыг яаж шийдэх вэ?
 
      - Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтөөс шууд шалтгаалан тээврийн хэрэгсэлийн тоо эрс нэмэгдэн авто замын сүлжээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалалыг даахгүй болсон. Иймд ашиглалтанд байгаа автозамуудыг шинэчлэн өргөтгөх, шинээр барьж, сүлжээг нэмэгдүүлэх, гүүрэн болон нүхэн гарц шинээр барих ажлуудыг эхлүүлээд байна. Тээврийн хэрэгслийн тоо есөн нэмэгдэх нь нийтийн тээврийн үр ашгийг бууруулж, авто зам хэрэглэгчдэд өртөг өндреер тусч, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлт нь сөрөг нөлөөнд мэдрэмтгий болох уршигтай байдаг. Өнөөдөр монгол улсын нийт тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод байгаа нь оршин суугчдын амьдралын хэв маяг автомашинаас ихээхэн хамааралтай болж, зам - автомашин гэсэн харилцан хамаарлын тойрог үүсээд байна.
 
Г.Ганхүү//ИЗН-ын УЗГ/:
 
      - Таны хотыг метротой болговол яасан юм бэ гэдэг санааг олон хүн ярьдаг ч бүтнэ гэдэгт итгэдэггүй болохоор тэгсхийгээд чимээгүй болчихдог...
 
      - Аливаа юмыг ярихгүй, хэлэхгүй, шаардахгүй бол бүтдэггүй тал бий. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс нь сэдэхгүй, дэмжихгүй байх нь хөгжлийг хойш татдаг. Нийслэлийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр илүү судалгаа шинжилгээ хийж байсан. Үүнийг шийдэх гол арга нь метротой болох юм байна гэж үзсэн. Ер нь нэг сая хүн амтай хот метротой болдог жишиг бий. Миний бодлоор социализмын үед хийсэн хот төлөвлөлт их буруу байсан. Хот тэлнэ, энэ тэр гэж ер бодоогүй. Угаасаа 600 мянган хүнд зориулан хотоо телөвлөсен шүү дээ. Дээрээс нь захирагчийн ажлын алба болоод газрын албанд ажиллаж байсан хүмүүсийн буруу үйлдлээс болоод газар олголт хотыг бүр замбараагүй болгочихсон. Үүнд их сэтгэл зовниж явдаг. Энэ яаж шийдэх вэ, хотыг хэрхэн тэлэх вэ гээд анхаарах, шийдэх ажил их байна аа.
 
     Миний яриад байгаа метро, Төв аймагт барих нисэх онгоцны буудал, V цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд таван жилийн дараа биш, одоо л мөнгө хэрэгтэй байна. Үүн дээр Засгийн газар их зоримог алхам хийх хэрэгтэй. Бонд гаргадаг ч юм уу ямар ч байсан тэр хөрөнгийг босгох л хэрэгтэй. Үүнийгээ нийгмийн халамж руу биш, бүтээн байгуулалт, үйлдвэржилт рүүгээ хийснээр мөнгөний бодлогод нөлөөлөхгүй байх гэж боддог.
 
Монголын Хот Байгуулалтын Холбооны ерөнхийлөгч Б.Батболд:
 
     - Улаанбаатар түгжрэлээс гарч чадах уу ?
 
    - Улаанбаатар хотын эхэн үеийн ерөнхий төлөвлөгөөнүүдийн замын сүлжээний үндсэн гол магистраль зам болох Сүхбаатарын талбайг тойрсон бага тойруу, түүний гадуурх их тойруу, Энхтайваны гудамжны дагуух орон сууцны төлөвлөлтүүд хотын үндсэн замын сүлжээ болдог. Энэ нь олон арван жилийн өмнөх хүн ам автомашины тоо, өгөгдөл дээр тулгуурласан байдаг. Уг төлөвлөлтийн тоо нь хздэн арав дахин нэмэгдсэн одоо үед үндсэн бүтэц нь бараг хэвээрээ байна. Хойд Европын орнууд нь тухайн үеийн архитектур, хот төлөвлөлтийн бүхий л "изм"-үүдийн үед эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагадаа зохицсон хотын бүтцийг дахин хуваах, дахин шинэчлэх, нэг үгээр хэлбэл хүн ам, автомашин болон тээврийн хэрэгслийн байнгын өсөлтөнд уялдуулсан зам, талбайн балансыг төлевлелттэйгээр хадгалж ирсэн байдаг.
 
      Хүн амын тоогоор Улаанбаатараас ихгүй Хойд бүс нутгийн хот болох Хелсинк, Стокгольм хотын төвийн хэсгийг яг ижил масштабаар хааш хаашаа 800 метр хавтгай дөрвөлжин талбайд Упаанбаатар хотын төвтэй харьцуулж үзүүлсэн болно. План зургаас харахад дөрвөлжин торны том багын зөрөөг харж болно. Энэ нь зах зээлийн орнуудын автозамын сүлжээний нэг дөрвөлжингийн урт өргөний хэмжээ Упаанбаатар хотынхоос 2,5-3,5 дахин бага болохыг үзүүлж байна. Ингэснээр тээврийн хэрэгсэл буюу нэг хүнд ногдох автозамын буюу явган замын хэмжээ ихсэж гудамж замын түгжрэл багасна. Тээврийн хэрэгслийн орон зай, нэвтрэх боломжийг эрс нэмэгдүүлнэ. Хөдөлгеенд оролцох маршрутын сонголтыг ихэсгэнэ. Төв болон салбар замуудын дагуух байршилтай газрын ниит талбай маш ихээр нэмэгдэнэ.
 
      Үнэлэмж ихтэй газрын талбай ихэссэнээр газрын дуудлага худалдаа зэргээр олсон орлогоос хотын эдийн засаг эрс нэмэгдэнэ. Гудамжны тоо эрс нэмэгдсэнээр хаягжуулалт шинэчлэгдэн барилга байгууламжийн хаяг байршилыг гудамжаар нэрлэж байх зөв хэвшил бий болно. Дээрх сайн талууд бий болсноор том хотуудад тохиолддог хамгийн том бэрхшээл болох автозамын түгжрэлийн асуудлыг шийдэхзд гол хүчин зүйл болдог. Упаанбаатар хот нь дөрвөлжин төлөвлөлтийнхеө хувьд "super block" буюу том дөрвөлжин төлөвлөлттэй хот юм. Энэ бүтцийг дахин хуваах арга замаар шинэ хотын автозамын бүтэц бий болгож болно. Шинэ бүтцийг хотын тевийн барилгажилт одоохондоо тийм ч өндөр биш нягтралтай байгаа үед хийх нь зүйтэй. Хот төлөвлөлтийн алдаа нь тэр даруйдаа биш хэдэн арван жилийн дараа гарч ирэх явдал их байдаг.
 
      Замын шинэ бүтэц, дэд бүтцийн коридориудыг бодолцож барилгажилтын төлөвлөлтийг хийхгүй бол дахин хуваалт буюу шинэ бүтцийг хэрэгжүүлэхэд маш их эдийн засгийн хохирол гарна. Энэ нь газар зохион байгуулалтын оновчтой төлөвлөлт хийх, барилга барих газрын зөвшөөрөл олгох үедээ дээрх бүтцийн өөрчлөлтийг бодолцож байх хэрэгтэй гэсэн үг юм. Шинэ бүтцийг хэрэгжүүлэхэд эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэл гарах боловч боломж бий.
 
      Шинэ автозамын бүтэц бий болгосноор хотын төвийн "А" зэрэглэлийн газрын үнэлэмж, үнэ эрс өснө. Замаа дагасан газрын нийт талбайн хэмжээ 6-8 дахин нэмэгдэнэ. Хотын захиргаа эдгээр үнэлэмж бүхий газруудын барил-гажилтын телөвлөгеег гаргаж дуудлага худалдаанд оруулсанаар асар их мөнгөний хуримтлал бий болгож болно. Үүгээрээ шинээр тавигдах зам, талбай, дэд бүтэц, зарим барилга байгууламжийн конпенсацийг төлөх боломжтой. Ингэж чадсанаар Монгол улсын Нийслэл хот "Урбанизмын сэргэн мандалт"-ыг хэрэгжүүлж чадсан нэгээхэн том жишээ болох юм. Зөвхөн Улаанбаатар хот биш Монголын бусад том хотуудад ч мөн адил хэрэгжүүлэх нь зүйтэй.
 
Хотын айл буюу гэр хороололынхон Сонгинохайрханы содон үнэр
 
      Саяхны нэг өдөр би танилындаа очихоор Толгойтыг зорилоо. Очих айлын маань хаяг надад байсан ч хагас өдөржин хайгаад олсонгүй. Элдэв гудамж ороож тойрсоор, хогон дунд бүдэчсээр, тоосонд даруулж, хаанаас ч юм үнэртэх үмхий үнэрт дотор муухай оргисоор унах шахлаа. Хэдэн төгрөг урд нь өгчихсөнийгөө авах санаатай байсан болохоор жаал гүрийж хайгаад, яг муурч унадагийн даваан дээр буцлаа. Сонгууль бүрээр Сонгинохайрхан дүүргийнхнийг энэ байнга үнэртэх муу усны эвгүй үнэрийг арилгах арга хэмжээ авч өгнө гэж нэр дэвшигчид амладаг гэнэ. Зарим нь ч овоо хэдэн санал зулгаачихдаг бололтойдог. Толгойтынхон өвел зунгүй Эрэлийн үйлдвэрийн утаа тоосонд даруулсаар сурчихсан гэхэд хэлсдэхгүй. Зориг гаргаж хэлсэн нэгийг нь та нар хордсон гэдгээ нотлоодох гэж амыг нь тагладаг гэнэ. Хэлсэн эзэн нь БОЯ-ны сайд болоод дэвшчихсэн цохиж явах.
 
Иргэн Н. Мэндээ:
 
      - Гэр хороололд амьдардаг бүсгүйчүүдийн айдаг юм нь оройтох. Тосоорой гээд л утасдана. Зам хэцүү гээд манай тийшээ такси явах дургүй. Өндөр уул, өгсүүр газар байдаг айл руу бол машин хүрэх бүр ч боломжгүй. Өвел нүүрсээ машинаасаа буулгаад л гэрлүүгээ үүрээд өгсөнө. Гал гарлаа гэвэл галын машин хүрэх ч үгүй байх. Нөгөө Ху намын байр шатаад дуустал нь хардаг шиг юм болох байх даа.
 
Иргэн Л. Буниа:
 
      - Хашаандаа заавал хүн үлдээхгүй бол болохгүй. Ажилд явсан хойгуур гэрийг минь ачаад явчихаж мэднэ. Ийм явдал байнга л гардаг. Нохой байлаа ч нэмэргүй. Тэгээд ч өвөл нэг нь байж гал хөсөө түлж байхгүй бол орой хөлдүү гэр л угтана шүү дээ. Ойрхон худаггүй бол хэцүү. Амралтын өдрөөр л байранд байдаг ахындаа очиж усанд орж, юмаа угааж аваад явна. Байрныхан усаа дэндүү гамгүй хэрэглэх юм билээ. Хэрвээ гэр хороололынхон бас тэдэн шиг хэрэглэх юм бол ч усны нөөц  бүр ч хурдан хэцүүдэх байх даа. Цөөхөн удаа усанд орж гэр хороололынхон харин ч хотын усыг хэмнэж байгаа юм шүү.
 
      Жилд дунджаар арван мянган өрх хотод шилжин ирсээр байна. Өдөрт гучин айл хотын шинэ иргэд болдог гэсэн үг. Энэ тоо цаашид ч үргэлжилнэ. Тэдний тэн хагас нь гэр хороололд ирээд суурьшчихна. Утаа нэмэгчид гэж адламаар ч хаана амьдрах нь нэгэнт хүний эрх тул яаж ч болохгүй. Гэр хорооллыг нүүлгээд оруулчих хангалттай сууц нь сураггүй. Байлаа гэхэд бэнчин шаарддаг нь бэрхшээлтэй.
 
НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А. Зулгэрэл:
 
      - Их нүүдэл хотыг чиглэсээр л байна. Энэ шилжилт цаашид ч үргэжилнэ байх. Хот цаашид тэлэх үү, эсвэл улам нягтрах уу?
 
      - Нийслэлд эхний хагас жилийн байдлаар нэг сая 25 мянган хүн буюу нийт хүн амын 39 хувь нь оршин сууж байна. Улаанбаатар хотын төвийн нутаг дэвсгэрт 200 гаруй мянган хүн түр болон явуулын хэлбэрээр ажиллаж амьдарч байдаг. Өнөөдөр хүн ам нягтаршин, 1 км2 талбайд 210 хүн ноогдох болсон нь улсын дундажаас 120 дахин их байна. Гэтэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн даац судалгаагаар 500 мянган хүн байх тооцоотой ч өнөөдрийн байдлаар хоёр дахин олон хүн ам оршин сууж байна. Шилжилт хөдөлгөөнийг сөрж нийслэлийн хүн амын нягтралыг сийрэгжүүлэх, мөн шилжилт хөдөлгөөнийг дагаж орон сууц, нийгмийн үйлчилгээг нийслэлд илүү хурдацтай хөгжүүлэх бодлого баримтлан, журамтай шилжилтийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Хүн амыг сийрэгжүүлэхдээ Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийг дэмжих, нийслэлийн иргэд "Атар" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд шилжин ажиллахыг бүх талаар дэмжих, хөдөө рүү эргэж нүүдэллэх хүсэлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн бодлогыг бий болгох хэрэгтэй байгаа. Мөн хотын захиргааны байгууллагын зүгээс захын дүүргүүдийн хөгжлийг ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд чиглүүлж, ажлын байр бий болгох, амьдралын нөхцлийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх бодлоготой байгаа. Нөгөө талаар хотын суурьшлыг дотогш нягтруулан, гэр хорооллын өселтийг сааруулахаар дээр дурдсан орон сууцны хороололоор барилгажуулах бодлогыг хэрэг-жүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь гэр хороололын нэг айлын хашааны газар дээр есөн давхар барилга барьлаа гэхэд тэнд 36 түүнээс дээш айл амьдарна гэсэн үг. Дэд бүтэц бүхий газрын ашиглалт илүү сайжруулахаар төлөвлөж байна.
 
      - Хотын агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсоор удаж байна. Ямар арга хэмжээ авч байна?
 
      - Төвлөрөл хэдий чинээ их байна төдийчинээ агаарын болон орчны бохирдол ихэсдэг сөрөг үр дагавартай. Гэр хороололд шилжин ирж байгаа айл өрхийн тоо өдөр бүр ессеер байхад утаажилт бүрэн багасахгүй. Агаарын бохирдлыг шийдэхийн тулд АНУ, Япон зэрэг бусад улсад нүүрсний хэрэглээний оронд утаа гаргадаггүй түлш болон шингэрүүлсэн хий, цахилгаанаар түлшийг сольж орлуулжээ. Манайд энэ нь тохирох уу гэдгийг судлаж байна. Тодруулвал 2007 онд гэхэд 142,4 мянган өрх амьсгалах төвшиний утааг гаргаж, хорт бодис ялгаруулдаг 600 мянган тонн түүхий нүүрс түлж агаар их бохирдуулсан гэдэг тоо нь нэг хүнд ногдох агаарын хорт бодисын хэмжээ 85 кг-д хүрсэн гэсэн үг. Байгаль орчны шинжилгээний төв лабораториос 2007 онд хийсэн судалгаанаас үзэхэд хүхрийн давхар ислийн хэмжээ гэр хороололд хотын бусад хэсгээс 3 дахин, азотын давхар исэл нь 2 дахин их байна гэсэн тооцоо гарсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахын тулд Дулаан хангамжийн шинэ эх үүсгүүрийн байршил тогтоон, "ТЭЦ-2"-ыг нүүрсний хагас коксжуулсан үйлдвэрлэлийн технологид шилжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсрууллаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор шинээр баригдах есөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий телөвлөгеөг боловсруулж, ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хурлаар батлууллаа. Мөн 15 хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 17 инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулагдлаа. Орон сууцжуулах ажлын нехцлийг бүрдүүлэхээр шинэ эх үүсвэрүүд болон инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байна. Цаашид агаарын бохирдлыг багасгах зорилтыг хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотод зохих бэлтгэлийг ханган боловсруулаагүй нүүрс оруулдаггүй болгох, эрчим хүч, усан хангамжийн бие даасан төвлөрсөн бус шинэ эх үүсгүүрүүдийг барьж байгуулах болон тээврийн хэрэгслэлүүдийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх зэрэг багц арга хэмжээнүүд багтаж байна.
 
МУИС-ийн ФЭС-ийн багш доктор Р. Галбадрах:
 
      - Хотын ундны усны асуудал сэтгэл түгшээх боллоо?
 
      - Хотын ус ил усан сангаас авдаг бохирдох эрсдэл ихтэй ус биш, хэт гүнээс гардаг эрдэсжсэн хатуу ус ч биш, гадаргуугийн усаар тэтгэгддэг өнгөн хөрсен доорх ус учир хосгүй ариун эх үүсвэртэй, маш цэвэр цэнгэг ус байдаг юм. Гэхдээ энэ эх үүсвэр нь экологийн хувьд тун эмзэг учир алсын хараатай бодлогоор арвилан хэмнэж, арчлах шаардлагатай. Хотын усыг цуглуулж бий болгодог Хэнтийн нурууны салбар уулс, Туул болон Тэрэлж голын хөндийд хүн амын суурыиилыг хязгаарлаж, мал аж ахуй болон бусад үйлдвэрлэлийн ил, далд бүх үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй байна. Налайхын бохир зайлуулах байгууламжийг өргөтгөн найдвартай болгоогүй нөхцөлд тэнд үйлдвэрлэлийн объект нэмж барих асуудал байж боломгүй. Өвлийн цагт Налайхын бохир хальж Туул уруу цутгадаг болоод хэдэн ч жил болж байна даа. Улаанбаатар туйлын бохир заваан хот нэгэнт болжээ. Хавар болохоор гэр хорооллын гудмаар бялхсан угаадас ялгадас хайлж салхины аяс, хүний хөл, машины дугуйгаар хотоор нэг тарж байна. Хотын проблемыг яриад байвал барагдахгүй ээ. Хот төлөвлелт гздэг энэ хотрд амьдарч байгаа бүх хүнээс л хамаарна. Хэн нэг эрх мэдэлтний алдаанаас болж бусад иргэд хохирсоор суух уу. Аливаа нэг асуудлыг шийдэхдээ бид эрх мэдэл албан тушаал, намын бүлэглэлийн эрх ашгаас болж хохирч суумааргүй байна.
 
Монголын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Б.Батжав:
 
      - Манайд сүүлийн үед баригдаж байгаа барилгын чанар сайжирч чадаж байгаа юу?
 
      - Хэрэглэж байгаа материал, хийц дизайны хувьд хөгжсөн гэдгийг үгүйсгэж болохгүй. Харин чанарын хувьд ямар вэ, түүнд тавьж байгаа хяналтын асуудлыг яаж зохицуулж байна вэ гэдэг  их чухал асуудал. Гонконгт гэхэд л барилгын чанарт хувийн хэвшлийн компани хяналт тавьдаг хуультай. Чанарыг нь тусгай тоног төхөөрөмжөөр шалгадаг. Жишээ нь хаалганы цоожийг 10 мянган удаа нээж хаахад эдэлгээ нь ямар байхыг тусгай багажаар 10 мянган удаа нээж хаагаад шалгадаг юм билээ. Манайд болохоор хяналт нь арай л өөр арга замаар явагдаад байна. Тухайн эзэмшсэн газар дээрээ барилга барьлаа гэхэд хүрээлэн байгаа орчны ногоон байгууламж тохижилтыг нь хийх ёстой. Харин манайд үүнийг зохицуулдаг хууль журам байдаг эсэхийг авч хэлэлцэхгүй юм.
 
МУИС-ийн ФЭС-ийн багш доктор Р. Галбадрах:
 
      - Миний амьдардаг хорооллын энэ хэсэгт хааш хаашаа 150 метр хүрэхгүй талбайд есөн давхар гурван байр оршдог. Энэ гурван байрны нийт 11 орцонд дор хаяж 11x36=396 айл амьдардаг. Нэг үгээр хэлбэл хүн амын тоогоор товхийсэн сумын дайтай гурван байр юм. Энд байр худалдаж аваад амьдарч байгаа 10 гаруй жилийн хугацаанд хувь хүмүүс болон СӨХ-ны хөрөнгөөр бий болсон хүүхдийн тоглоомын талбай, тарьсан зүлэг гээд байгаа бол төр засгийн хөрөнгөөр хийсэн ганц ч зүйл байхгүй. Гэтэл уул устай хөдөө нутгийн хоёр, гурван сумын дунд усан цахилгаан станцууд барьж өгч байгаа. Мөн гол усгүй говийн сумдад тэрбумаар үнэлэгдэх нарны зайн цахилгаан станцууд байгуулж байна. Хөдөө тийш мянганы дардан зам барьж, бүх сумдыг гар утасны сүлжээнд хамруулж байгаа юм байна. Хот, хөдөөгийн ялгааг багасгах, улсаа бүсчлэн хөгжүүлэх гээд үзэл баримтлалуудыг эсэргүүцээд байгаа юм биш. Гагцхүү эдгээрийг хэрэгжүүлэхэд тактик, стратеги гэж байх ёстойг хэлж байгаа хэрэг. УИХ улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөдөө тийш тойрог, тойрогтоо хэл ам багатай хувааж тараах маягаар хийж байна. Ихэнх гишүүд төвлөрсөн төсвийн бялуунаас тойрогтоо аль болох том зүсэж авч гавъяа байгуулан дараа дахин сонгогдох бэлтгэлээ базаахыг эрхэмлэж байгаагаас УИХ улсаа бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг баримталж байгаа юмгүй, харин ч мушгин гуйвуулж, улсын төсөв дээр празитлапн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийг эрчимтэй бодох цэг болж хувирч байна.
 
Хотын стресс буюу төлөвлөлт
 
      Зуны халуун өдрүүд үргэлжилсээр. Ажил ихтэй гэж гүйсээр. Энэ зун амарч чадахгүй бололтой. Шөнө хугасалж хэвтэхээр бөөн чимээ. Амарсан амараагүйн хооронд өглөө болгочихно. Дараа нь дахиад л ажил. Ойр хавийнхан бүгд л бушуухан амарцгааж хөдөө явахыг мөрөөдсөн улс. Зарим нь маршрутаа ярилцаад л. Нээрээ л хөдөө явахаар нэг их сайхан алжаал тайлагдсан юм шиг болдогсон. Тэгсэн хэрнээ хотынхон хөдөө амьдрахыг таашаадаггүй тал бий.
 
Монголын архитекторуудын ерөнхийлөгч Монголын холбооны Б.Батжав:
 
      - Хотын иргэд байнга л стресст орлоо гэж ярилцах юм?
 
      - Унаган төрх нь алдагдсан хотын иргэд стресст байнга өртдег нь судалгаагаар батлагдсан байна. Их хотын стресс гэсэн нэр томьёо хүртэл гарчихсан. Хөдөө агаарт гарахаараа хүн тайван сайхан амарч, өглөө эртээ ургах нарнаар бие хөнгөрөөд босч ирдэг. Гэтэл бид амралтын өдрүүдэд гэртээ өглөөд унтаж байгаагаа амарч байна л гэж боддог. Үнэн чанартаа стрессээсээ гарч чадахгүй байгаа нь тэр. Ногоон байгууламж багатай орчинд хүн амархан ядарч, өвчлөхдөө ч амархан байдаг. Эмх замбараагүй орчинд гэмт хэрэг илүү их гардгийг судалгааны дүн харуулж байна. Хүн байгалийн амьтан учраас тэр л орчноо үгүйлж байдаг. Гэтэл барилга барихдаа зөвхөн байшингаа л санахаас бусад хэсгийг нь орхигдуулдагаас энэ бүхэн үүсээд байна.
 
Ц.Цогтжаргал /"Алтан өргөө" СӨХ-ийн дарга/:
 
      -  Хотын халуун, хуурай, тоосжилт ихтэй агаарын байдлыг хүн бүр мэддэг хэрнээ тоодоггүй. Хотыг чийгшүүлэх усан оргилуур гэж байна уу. Хороолол болгонд усан оргилуур, бичил ногоон төгөл байгуулах ажил хийж болмоор санагдах юм. Барилга байшингуудаа цогцоор нь баримаар байна. Орон сууцны цогцолбор байгуулж байгаа бол сургууль цэцэрлэг эмнэлэг гээд л. Байшин барьсан болоод л гаднах орчныг нь орхичихдог. Газар доогуурх инженерийн байгууламжаа дахиж ухахгүйгээр, эргэж сэндийлэхгүйгээр барих хэрэгтэй санагдах юм. Дахин дахин сэндийчээд ялангуяа замыг олон дахин ухсанаас замын чанар муудаж байгааг чимээгүй л хараад суух юм. Энэ чинь иргздийн тайван амьдрал, аюулгүй байдал, цаашлаад эдийн засгийн хичнээн үргүй зардал урсаж байна вэ.
 
МУИС-ийн ФЭС-ийн багш доктор Р. Галбадрах:
 
      - Улаанбаатарын хөгжлийн енөөгийн гол хөдөлгөгч хүчийг ашиг орлогын төлөө дүрэмгүй тэмцэлдээн гэж тодорхойлж болох юм. Нийтлэг эрх ашгийг дээдлэх зарчмыг огоорон энэ байгаа замаараа "хөгжөөд" байвал хотын амьдралын нөхцөл улам доройтсоор одоо амьсгалах агааргүй байгаа дээрээ 10-15 жилийн дараа гишгэх газаргүй, уух усгүй болох хандлагатай байна. Иймээс хотын агаар, газар, усны асуудлыг ярьсаар байгаад улам хүндрүүлэх үү, зөв оношилж эмчилэх үү гэдэг өдгөө амин чухал. Хотыг ургамалжуулах ажил херенгө, хүч залгисан мертлее үр дүн муутай явсаар едий хүрлээ. Томоохон хотуудад, тухайлбал Сөүлд замын хажуугаар зүлэг байх нь ховор. Явган зорчих хөдөлгөөн ихтэй гудамжинд энэ нь хүмүүсийн хөлөөр талхлагдаж дуусах нь тодорхой тул нүд баясгах төдий жижиг ногоон арлууд хэлбэрээр үлдээсэн байдаг.
 
Агро барилга - амьдралын шинэ загвар
 
      Манай нийтлэлийн зочин "Нэг хүн жилд хотын агаарын бохирдлын улмаас 85 кг хорт бодисоор амьсгалаж байгаа" тухай өгүүлсэн. Бид жилийн турш хоёр шуудай хорт бодис биедээ шингээж амьсгалдаг байх нь. Аймшигтай сонсогдож байна уу. Энэ бүхнийг шийдчих арга зам байж л таарах байх даа гэж бодоод явж байтал аз таарлаа. Архитекторчдыг гоё ганган хийц загвартай барилгын зураг зохиодог хүмүүс гэсэн тесөөлел хандлага орчин үед өөрчлөгдөж байна. Тзд үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай эрүүл орчныг илүү чухалчилж байна. Хүмүүс ч ингэж хүсдэг болж. Хотод өндөр байшинд амьдарч байгаа мөртлөө, хувийн хашаандаа байгаа юм шиг тагтан дээрх талбайгаа ашиглаад ногоо жимсээ тарих боломжтойгоороо давуу талтай шинэ орон сууцны цогцолбор Хятадад удахгүй сүндэрлэх гэж байна. Газар хагалж, худаг ухна гэж шаналахгүй. Усална гэж биеэ зовоохгүй, ногооны үнэ нэмэгдлээ гэж сандрахгүй, өдөр бүр гараа сунгаад л шинэ ногоо хэрэглэх боломжтой болно гэсэн үг. Бусдаас хараат бус амьдралын жаргалыг эдлэх азтангуудыг шинэ байр нь угтах цаг удахгүй бололтой. Өнгөрсен сард Хятадад Олон Улсын архитекторчдын холбооноос зохион байгуулсан тогтвортой барилгажилтийн төслийн уралдаанд "Агро барилга" төсөл нь тэргүүлж, Хятадын Вихан хотод уг төслийг нь хэрэгжүүлэхээр болоод байгаа Израйлын нэгэн архитекгор бүсгүйтэй уулзаж ярилцсан юм.
 
Израйлын "Нафо климор архитектор" компаний захирал Тагит Климор:
 
      - Дэлхийн хот төлөвлөлтийн хамгийн тулгамдсан асуудлын талаарх саналаа хэлнэ үү?
 
      - Дэлхий даяараа л том хотыг тойрсон ядуу тосгон, гэр хороолол олноор үүсэж байгаад архитекторчид зовниж байна. Үүнийг дагаад гарч ирсэн олон бэрхшээлийн нэг нь агаарын бохирдол. Нүүрс, түлшний болоод бусад асуудлыг нэг далайлтаар шийдчихэж хараахан хүчрэхгүй учраас тухайн газар нутгийн онцлог, иргэдийн хүсэл саналыг харгалзан шат дараалсан арга хэмжээ авахаас өөр аргагүй. 
 
       - Монголын хот төлөвлөлтийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
       - Би танай оронд ирээд удаагүй байна. Хот телевлөлтийн бодлого нь алдагдчихсан байгаа юм уу гэж ажиглагдсан. Хотын төлөвлөлтийг цогцоор нь шийдэж, дүүргийн төлөвлөлтөөс гадна ерөнхий төлөвлөгөөндөө захирагддаг байх ёстой. Манайд төлөвлөгдөөгүй барилгыг зөвшөөрөлгүй барьвал шууд буулгуулдаг. Тэгээд ч барилга эзэмшигч нь гадаад орчин ногоон байгууламжийг онцгой анхаарах ёстой гэсэн журам байдаг. Энэ бүхэн л танайд биелэхгүй байна гздэг нь мэдрэгдэж байна. Ногоон байгууламж хамгийн чухал. Танайд манай Израйлаас ч илүү халуун санагдлаа. Гудамжинд нь бараг мод байхгүй. Халуун шороо манарч байх юм.. Манайд ч бас моддыг хамаагүй тайрч авчихдагаас цөлжилт явдагдаж байлаа. Одоо энэ асуудлыг төрөөс анхаарч мод тарьсан иргэдийг урамшуулдаг системтэй болсон. Бүр мод тарьдаг баярын өдөртэй. Хогны асуудал манайд ч бас хүнд байгаа. Иргэд хогоо гудамжиндаа хамаагүй хаямааргүй байгаа юм. Өөрийнхөө амьсгалах агаар, орчноо бохирдуулж байна гэдгээ ямагт санах ёстой.
 
       - Таны бүтээлийг гаднаас нь харахад жирийн л орон сууцны барилга шиг хэрнээ, "Агро барилга" нэртэй нь содон санагдлаа. Орон сууцандаа тариалан эрхлэх хэрэг үү?
 
       - Энэ төслийн барилгыг дэлхийн аль ч улс оронд барьж байгуулж болно гэж бодолцож бүтээсэн юм. 90 айлын орон сууцны барилгын авсаархан төсөл. Тухайн улсын барилгад ашиглагддаг бүтээгдэхүүнээр богино хугацаанд барих боломжтой. Нэг хороололд ийм барилгыг хэдийг ч барьсан болно. Гол онцлог нь барилга дотроо ногоон байгууламж, хүлэмжийг байрлуулж, эрүүл орчныг бүрдүүлж чадсанд байгаа юм. Ногоон байгууламжаа шийдэхэд заавал том талбай бүхий газар шаардлагагүй. Шороо ч хэрэггүй. Тусгай бичил хөрсөнд ургуулж, маш бага хэмжээгээр, тусгай арга технологиор усалж, /дуслаар тариа хийж байгаатай адил/ тарьсан ногоогоо комьпютерээр хянаж байх боломжтой. Дулааны эрчим хүчийг нарнаас авах боломжтой төхөөрөмжийг орон сууцны дээвэр, болон цонх бүрт суурилуулж өгснөөр айлууд нь эрчим хүч хэмнэх асуудлаа шийдэхэд дөхемтэй болгосон. Орон сууцны давхар бүрт байгуулсан хүлэмжийн ногоог услах усалгааны тусгай сувагтай. Хүлэмжийг давхар бүрт нэгтгэн байрлуулснаар байрныхан хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх, хамтарч ажиллах нөхцлийг зохион байгуулалтанд нь тусгаж өгсөн. Дээвэртээ борооны ус цуглуулах усан сантай. Дээврийг ашиглаж цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Нарны гэрлийн шүүлтүүрийг барилгын гадна хана цонхонд байрлуулснаар туяанаас хамгаалах, дулааныг өвелд нэвтрүүлж, зунд сэрүүн байлгах нөхцлийг шийдэж чадсан. Тухайн айл байрныхаа дотоод зохион байгуулалтаа хүссэнээрээ тохижуулах боломжтой.
 
       - Энэ төсөл хэдийнээс хэрэгжиж эхлэх гэж байна?
 
       - Хятадын Вихан хотод баригдаж эхлэхээр шийдвэрлэсэн. 2010 он гэхэд Хятадын хүн амын тэн хагас нь хотод шилжин ирж суурьшина гэсэн судалгаа гаргасан юм билээ. Хотжилт, төвлөрөл ихсэж байгаа энэ үед хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй, ногоон байгууламжийг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан энэ теслеө монголд хэрэгжүүлэх боломж бий эсэхийг судлаж байна.
 
Хот сайхан байх нь надаас бас таниас...
 
       Хоттой байхын тулд хотын иргздтэй байх ёстой. Хотын хүмүүс хамтдаа зовж шаналдаг, хамтдаа хариуцлага хүлээдэг, хамтдаа цэнгэж баярладаг. Бид утаандаа, замын түгжрэлдээ, хогондоо хамтдаа л зовж байна. Yep yc, гал түймэр, халдварт өвчин гарвал адилхан хохирох тул хамтдаа хариуцлага хүлээдэг. Аюул зовлон- гүй, амгалан, үзэсгэлэнтэй, зохицолтой, хот шиг хот бидний хамтын л бахархал. Ингэхээр хотын иргэн байхын тулд ердөө л бие биендээ төвөг учруулахгүй байх тухай хэлж байна. Яагаад гэвэл энэ хонхорт өөрөөс чинь гадна өөртэй чинь яг ижил эрхтэй сая гаруй хүн байна. Алийн болгон бид нүүдэлчин шинжээ хадгалж тохижиж, тохинож чадахп/й байх вэ. Одоо больё. Хотын хөгжил, өнгө төрх иргэн надаас хамаарна. Иргэн нь байхын тулд юун түрүүнд их хотынхоо төлөө цохилох зүрх бидэнд хэрэгтэй. Би чинь энэ улсын нийслэлийн иргэн шүү гэдэг омгорхлыг өөртөө шингээж, хотынхоо төлөө wpar, хариуцлага хүлээж суръя. Хот төлөвлөлт, хөгжлийн талаарх сэдэв үргэлжлэх болно. Та саналаа бичээрэй. О.Болормаа
 
 Төлөвлөлттэй ба төлөвлөлтгүй хот
 
      Дундад зуун хүртэл дэлхийн олон орнуудад хот суурин газрууд нь төлөвлөлтгүй буюу байгалийн жамаар хөгждөг байжээ. Хэдийгээр дундаа орон зайтай дөрвөлжин төлөвлөлт нэлээд оронд байсан ч энэ нь тийм ч их түгээмэл биш байсан байна. Европт анх хөрөнгөтний хувьсгал эхэлсэнээр хот төлөв-лөлтийн интернациональ стиль эхэлсэн ба хот төлөвлөлтийг хүчтэй хэрэглэж эхэлсэн гэж үзэж болно.
 
      Цөөн хүн амтай, гудамж талбай нь хүний масштабтай олон хотууд хүнд үйлдвэржүүлэлт, эдийн засаг санхүүгийн том төв болж өөрчлөгдсөн нь хот төлөвлөлтийн хувьд эдийн засгийн хамгийн ашигтай орон зайн төлөвлөлтийг хийх шаардлагыг бий болгосон. Автомашин болон бусад ердийн хөсгийн сүлжээг төлөвлөх, мэдээлэл болон товарын урсгалын хурдыг бий болгох үндсэн шаардлагаас хот төлөвлөлтийн ач холбогдол урган гарсан. Ийнхүү олон хотуудыг тэр үеийн шинэ нийгэм болох капиталист системийн хот болгон өөрчлөх төлөвлөлтүүдийг хийсэн байна.
 
Дөрвөлжин төлөвлөлт ба зах зээлийн эдийн засаг
 
      Хот төлөвлөлтийн хамгийн оновчтой хэлбэр буюу дөрвөлжин төлөвлөлт нь феодализмын хөдөө аж ахуйн харьцаа зонхилсон хуучин хотын хэлбэрийг хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй шинэ зах зээлийн эдийн засаг дээр тулгуурласан хот болгож өөрчлөх шаардлагаас урган гарсан байна. Ихэнх барууны хотууд шинэ нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан хот телөвлөлтийн шинэ арга болох дөрвөлжин төлөвлөлтийг үндэслэн хөгжиж эхэлсэн. Шинэ метрополитан, аж үйлдвэрийн хотуудын төвийн хэсгийн газрын үнэ хурдацтай өсөж, хотын тев болох "downtown"-ы дахин төлөвлөлт, газар зохион байгуулалтын шинэ шаардлагууд бий болсон. Газрын хамгийн зөв зохистой ашиглалтыг бий болгохын тулд төв болон хотын зайдуу бүсүүдийг холбосон шинэ их болон бага тойргуудыг төлөвлөж эхэлсэн. Хөрөнгөтний хувьсгалаас хойш хот төлөвлөлтийн чиглэл урсгалуудыг үндсэнд нь гурван том бүлэгт хувааж болно.
 
Классицизм
 
Функционализм буюу модернизм
 
Урбанизмын сэргэн мандалт
 
      Дээрхи бүхий л чиглэл урсгалууд өмнөд болон баруун Европоор дамжин Хойд Европын орнуудад ч нөлөөлсөн. Хуучин ЗХУ-аар дамжиж дээрх урсгалууд нь Монголд тун бага нэвтэрсэн. Харин Монголд функционализм буюу модернист урсгал нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч гурав дахь чиглэл буюу урбанизмын сэргэн мандалт хараахан хэрэгжиж амжаагүй байна. Үүнийг хэрэгжүүлж чадвал Евро-Ази дахь Монголын хот төлевлөлтийн хэтийн зорилт, имижийг бий болгоход маш их ач холбогдолтой.
 
      Дөрвөлжин төлөвлөлт нь функционализмийн эхэн үеийн (1930-аад оноос 1970-аад он) хот төлевлөлтөнд хэлбэр агуулгаа алдсан. Функционализмын урс-гал нь капиталист нийгэмд тулгуурласан хүчтэй эдийн засаг гэхээсээ илүү бүгдэд эрүүл агаар, хүрэлцээтэй орон зай, их хэмжээгээр бүтээн босгох боломжийг бодолцсон урсгал байв. 1980-аад оноос энэ телөвлөлтийн урсгалд ихэвчлэн баруун Европ болон хойд Европын орнууд шүүмжлэлтэйгээр хандаж хотын үндсэн структур болох дөрвөлжин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, хүний масштабтай хотын орон зайн шийдлийг бий болгож эхэлсэн. Энэ үеэс хотын барилга байгууламжийн тооноос чанарт шилжих шинэ үе эхэлсэн байна. Нэг үгээр хэлбэл хот төлөвлөлтөнд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйл болох орон сууцны хорооллын төлөвлөлт нь Дэлхийн 2-р дайны дараах орон сууны хомсдолыг шийдвэрлэх асуудал байснаа цаашид шинэчлэгдэн 1970-1980-аад онд "new town" (шинэ хотхон) "garden city" зэрэг шинэ хот төлөвлөлтийн элементүүд бий болсон. Урбанизмын сэргэн мандал-тын энэ үед иргэдийн оролцоотой болон тэдгээрийн нийгмийн харилцааг чухалчилсан шинэ төлөвлөлтийн чиглэл урсгал хэрэгжиж байна.
 
Хойд бүсийн хот төлөвлөлт
 
      Монгол улс дэлхийн бүс нутгийн ангиллаар хойд бүс нутгийн орнуудын тоонд ордог бөгөөд Улаанбаатар хот 1998 онд Хойд бүсийн орнуудын Холбоонд элссэн байна. Хойд бүсийн орнууд нь ихэвчлэн хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн халуун хүйтний темпратурын зөрөө өндөр, нарны тусгал атмосферийн гэрэл, ургамал, ан амьтны бүтэц зэргээрээ тестэй талууд ихтэй.
 
      Монголын бусад хойд бүсийн орнуудаас ялгаатай тал нь Эх газрын эрс тэс уур амьсгалтай байдаг бол Хойд Европ болон Хойд Америкийн орнууд нь Карибын тэнгис, Атлантын болон Номхон Далайн зөөлөн уур амьсгалтай байдаг. Хойд бүс нутгийн суурин амьдралын язгуур үүсэл нь Хойд Европын хувьд Газар Дундын Тэнгис хавийн хотжилтын соёл иргэншилээс их нөлөөтэй. Өмнөд бүсийн буюу дулаан уур амьсгалтай Газар Дундын Тэнгис хавийн орнуудын (Египет, Грек, Рим г.м) суурин амьдралын соёл иргэншил нь чулуун архитектураас, хойд бүсийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай бүсийн орнууд нь модон архитектурын эх үүсэлтэй гэгддэг. Энэ нь барилгын материалын олдоц, технологи гэхээсээ илүү байгаль цаг агаарын хүчин зүйлээс их хамаардаг.
 

 
      Барилга байгууламжийн барих хугацаа харьцангуй бага (зөвхөн дулааны улиралд), материаллаг чанараараа дулаан, барьж байгуулахад хялбар модон материалыг хойд бүсийн орнууд сонгосон байдаг. Суурин амьдралын явцад эдгээр модон байгууламжийголноор барьсанаар бүлэг суурин амьдралыг (хотхон) үүсгэдэг. Өмнөд бүсээс хойшлох тусам энэ суурингийн хэлбэр нь дундаа двор-ын орон зайтай суурин газруудыг бий болгосон байдаг. Үүнийг Норвеги хэлээр "tun" гэж нэрлэдэг. Энэ нь барууны "town''-ы эх үүсэл гэж эрдэмтэд тайлбарладаг. Дээрх модон барилгуудаар хүрээлэгдсэн двор-ын орон зай нь уг сууринд амьдардаг бүх хүмүүсийн хамтын, өөрөөр хэлбэл нийтийн орон зай болдог.
 
      Барилгаар хүрээлэгдсэн энэ орон зай хатуу ширүүн уур амьсгалаас тусгаарлаж, халуун дулаан жижиг бичил орчин үүсгэж чаддагаараа онцлогтой. Энэ хэлбэрийн хот төлөвлөлтийн үндсэн зарчим болох дөрвөлжин (grid) телев-лөлтийг орчин үеийн хот төлөвлөлтөд ч өргөнөөр хэрэглэсэн байдаг. Хойд бүс нутгийн бас нэг онцлог хүчин зүйл бол эрс тэс ялгаатай дөрвөн улирал байдаг. Энэ нь хүйтний болон дулааны улиралд амьдралын хэв шинжийг эрс ялгаатай болгодог. Энэ бүс нутгийн хүмүүс нь хүйтний улиралд амьдралын ихэнх цагаа барилга байгууламж дотор өнгөрөөдөг бол дулааны улиралд эсрэгээрээ буюу байгаль дунд өнгөрөөдөг байна. Үүнээс гадна энэ бүс нутгийн хүмүүсийн хүйтний болон дулааны улирлыг өнгөрүүлэх газар (орон зай) өөр өөр газарт байх тохиолдол их байдаг. Жишээ нь: манайд бол зуслан болон өвөлжөөгөөр тайлбарлаж болох бол Хойд Европын орнуудад зуны улиралд амьдардаг "vacation house" гэсэн ойлголт байдаг.