Ертөнцөд тайлагдашгүй нууц олон. Сүнс чөтгөр байдаг тухай, бидний эргэн тойронд тэд амьдарсаар байдаг талаар санаанд оромгүй хачин сонин таавар дэвшүүлдэг хүмүүс бий. Дэлхийд алдартай, нэрт хүмүүсийн сүнс аль нэг эд юмсдаа хоргодон өнөө ч бидний дунд оршин буй тухай хүмүүс шивэр авир ярилцах нь бий. Доорх таамгууд танд нэгийг бодогдуулах байх.
 
Жон Леннон
 
1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо буудуулсан. Одоо байгаа байршил: Пол Маккартнигийн бичлэгийн студи Маккартни түүнийг одоо ч бидний дэргэд бий гэж үзэх болсон. 1995 онд Ленноны “Шувуу шиг эрх чөлөөтэй” дууг шинэчлэн бичих үеэр энэ бодол түүнд орж ирсэн гэнэ. Бичлэгийн студид хачирхалтай зүйл болж, техник хэрэгслүүд нь байж боломгүй дуу чимээ гаргасан хэмээн тэр дурсдаг. Маккартни “Тэр үед яагаад ч юм Леннон тэнд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн” гэж ярьжээ.
 
Орсен Уэлс
 
1985 оны аравдугаар сарын 10-нд зүрхний шигдээсээр нас барсан. Одоо байгаа байршил: Хуучин гэртээ Домогт жүжигчин Уэлсийг өөрийн хуучин байшин болох Лос Анжелес хотын Мелрос Эйв 8360 тоотыг одоо ч эргэсээр буй гэлцдэг. Махлаг кино одын сүнсийг харсан хүмүүс хар юүдэнгээ чангахан уясан, тамхиных нь утаа ойр орчимд нь униартсан, нэртэй дэлгүүрийн үнэтэй брэнд ханхлуулсан төрхтэй харагддаг гэлцдэг.
 
Мэрилэн Монро
 
1962 оны наймдугаар сарын 5-нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан. Одоо байгаа байршил: Толь Нас барагсдын сүнс толинд шингэдэг гэсэн мухар сүсэг өрнийхөнд ч, дорныхонд ч тэр байдаг. Мэрилиний хувьд Лос Анжелес дахь Рузвелтийн зочид будлын толинд сүнс нь хоргодсон гэх таамаглал байдаг. “Гүйдэлтэй” толь өдгөө ч Рузвелтийн буудлын хананд өлгөөтэй бий. Тус буудалд байрласан нэлээд хэдэн хүн тэр толиноо шаргал үст бүсгүйн тусгал тусахыг харсан гэдэг бөгөөд тэд бүгд л гашуудалт Мэрилиний сүн уг толинд хоргодсон гэж үздэг. Тэрбээр цахлгаан шатаар гарах бүртээ л толинд хардаг байснаас тэд ийн итгэцгээдэг байна.
 
Жон Вэйн
 
1979 оны зургадугаар сарын 11-нд уушги, ходоодны хорт хавдраар нас барсан. Одоо байгаа байршил: Завь “Зэрлэг нугас” нэртэй түүний хайртай завин дээр нь Жоныг нас барснаас хойш олон удаа харсан гэдэг яриа бий. Гэвч түүнийг харсан хүмүүсийг хий юм харах сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзэх болсон аж. Магадгүй Жоны дуртай газруудын нэг болохоор энэ яриа үүссэн байж ч болох юм.
 
Рудольф Валентино
 
1926 оны наймдугаар сарын 23-нд цусны өвчнөр нас барсан. Одоо байгаа байршил: Хуучин гэр нь Түүний судасны лугшилт Холливуд дахь гэрийнх нь унтлагын өрөөнд байгаа хүмүүст одоо ч мэдэгддэг гэнэ.
 
Грейс Келли
 
1982 оны есдүгээр сарын 14-нд замын ослоор нас барсан. Одоо байгаа байршил: Хөгжмийн өрөө Монокогийн гүнж Стефани ээжийнх нь сүнс түүнд уран бүтээлээ туурвихад нь нөгөө ертөнцөөс тусалдаг гэж итгэдэг аж. Америкийн алдарт жүжигчин ээж нь хөгжмийн өрөөндөө орох бүрт түүнтэй хамт байгаа мэт санагддаг гэж гүнж ярьжээ.
 
Элвис Пресли
 
1977 оны нэгдүгээр сарын 8-нд зүрхний шигдээсээр нас барсан. Одоо байгаа байршил: Морины зүчээ Рокн роллын хааны гэргий Приссилла нөхрөө эргэн ирнэ хэмээн итгэсээр байсан гэнэ. Тэрбээр нэгэн удаа Грэйсланд дахь гэрийнхээ зүчээнээс ямар нэгэн чимээ сонсож учрыг нь сонирхохоор хүрч очтол Элвисийн хайртай морь нь хажууханд гэрэлтэх зүйлээс үргэж байсан гэнэ. Мэдээж Приссилла түүнийг нөхрийнхөө сүнс хэмээн бат итгэж, дахин түүнтэйгээ уулзана гэж горьдсоор байжээ.
 
Фредди Меркюри
 
1991 оны арваннэгдүгээр сарын 24-нд ДОХ-оор нас барсан. Одоо байгаа байршил: Фэнүүдийнх нь сэтгэл оюунд. Фредди үнэнч бишрэгчдийнхээ амьдралд бэрхшээл тулгарах бүрт нь дээд ертөнцөөс бууж ирэн тусалдаг гэлцдэг. “Queen” хамтлагийн дуучны шүтэн бишрэгч Мелина Ричмонд өөрийн сэтгэл зүйчдээ Фреддитэй хамт байсан тухайгаа бахархан ярьжээ. Тэрбээр “Фреддигийн дуу хоолой надад үнэхээр итгэл үнэмшил төрүүлсэн. Би түүнийг урьд насандаа таньдаг байсан юм шиг санагддаг” гэжээ. Энэ тухай сэтгэл зүйч нь “Би тэнэг хүн шиг санагдаж магадгүй л дээ”. Гэхдээ би түүнийг худлаа ярьж байна гэж бодохгүй байна” хэмээжээ.
 
Майкл Хатченс
 
1997 оны арваннэгдүгээр сарын 22-нд амиа хорлосон. Одоо байгаа байршил: Кэли Миноугийн байшин Кэли одоо ч хуучин найз залуу Майклийг нөгөө ертөнцөөс өөртэй нь холбоотой гэж итгэдэг аж. Дуучин бүсгүй найз залуутайгаа өөрийнхөө гэрт уулсанаар барахгүй түүнтэй үг сольсноо ч баталдаг. Кэли энэ нь Майклтай болзож эхэлснээс хойш тэдний харилцаа тун хүчтэй болсонтой холбоотой гэж таамагладаг.