Эр хүн уйлдаггүй юм
 
       Чулуунд бүдрээд унасан жаахан хүүгээ "Өерөө унасан хүүхэд уйлдаггүй юм" гэх юм уу, эсвал "Эр хүн уйлах муухай, одоо бос" гэж аргаддаг сэтгэхүй монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн.

       Эр хүн байж, тиймхэн юманд сэтгэлээр унаад байхдаа яахав дээ, эр хүн байж тэр баргийн юмыг аргалаад өнгөрүүлчихэж чадахгүй, эр хүн байж дэндүү нялцгай юм аа... гэхчлэн олон олон асуудалд өнөөх л "Эр хүн байж" гэсэн үг дагалдах. Магадгүй хар багаасаа л энэ үгэнд "багтах" гэж явсаар хэрээсээ хэтэрсэн тэвчээр, хатуу чанга шаардлагын дор эр хүйстнүүд маань явж ирсэн ч юм бил үү?

 
      Хүн ам зүйн судлаачдын гаргасан судалгаагаар өсвөр насны хөвгүүд охидоос илүү осол гэмталд Гэр сахиж, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эмэгтэйчүүд эрчүүдийн орон зайг эзэлж, албаны конторт тухалж, ажил хэрэг ярин таахалзаж, тэднээс илүү эрх мэдэлтэй болж эхлэв. өртөх нь элбэг байдаг аж. Учир нь тэд эр хүн болж яваа. Зоригтой, юунаас ч айдаггүй. Тийм байх ёстой. Тийм ч учраас юм юманд орооцолдож явдаг бөгөөд архи тамхи, порно кино зэрэг хаалттай бүхэн тэдний сонирхлыг татдаг. Эр хүн хатуу чанга, эр зоригийн бэлгэ тэмдэг гэсэн ойлголт хар нялхаас нь тэдний тархинд бий болдог ажээ.
 
      Бид хүүхэдтэйгээ ойр байж ярилцдаггүйн харгайгаар шилжилтийн насны эрэгтэй хүүхэд толгой дараалан гэмт хэрэгт орох, буруу зам руу хальтрах шалтгаан болдог. Харин хатуухан гараар өсөхдөө гэмгүй гэж аав нар хөвгүүддээ үе үехэн жавтий хүртээдэг хэрнээ охидоо бол бөөцийлөөд л байх нь тэр шүү. Дунд сургуулийн охид багшдаа чихдүүлээд зогсож байхыг та ер нь харсан уу? Намайг бага байхад хэдэн цаг сандал өргүүлж, алганы амт үзүүлдэг багшийн хатуухан араншинг хөвгүүд л шүд зуун тэсдэг байлаа. Гэр бүл, сургууль, гудамжинд, ер нь хаана ч тэр, хөвгүүдэд охидоос илүү хатуу ханддаг жишээг бид мэднэ. Гудамжны, байрны, ахлах ангийн гээд атаманууд бас мундахгүй ээ. Дээрэлхүүлэхгүй биеэ авч явах, аавын алганы амтыг давж гарах, ээжийн тавьсан өндөр шаардлагад нийцэх, дээрээс нь өнөөх л "Эр хүн"-ий нэрийг ёс төртэйгээр хамгаалахаар алхам тутамдаа л тэд бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Ер нь бусдад дээрэлхүүлж, дээрэмдүүлж үзээгүй хөвгүүд тун ховор. Хэн ч тэдэнд эр хүн ямар байх ёстойг хэлж зөвлөдөггүй хэрнээ хэрээс хэтэрсэн "Эр хүн байж" гэдэг үгийг өдөр тутам сануулах нь хэчнээн дарамттай байдаг бол.
 
      Германы сэтгэл судлаачдын дунд хевгүүдийн сэтгэл зүйг судлах ажил сүүлийн үед тун чухал болоод байгаа гэнэ. Эрэгтэй хүүхэд охидыг бодвол сэтгэлээ уудлах нь ховор, дотроо болж байгаа зүйлийг бусдад барагтай бол хэлээд байдаггүй, учир битүүлэг, хаалттай байдаг. Мөн өвчинд их өртөмтгий байдаг бөгөөд охидоос илүү эмнэлэгт хүргэгддэг гэсэн судалгаа ч гаргаж. Хөвгүүд эрүүл мэнд болон өөрсдийн сэтгэл санааны байдлыг үгээр илэрхийлж гаргахдаа охидоос дор. Тийм учраас баригдмал, хаалттай байдаг гэж тэд дүгнэжээ.
 
      Монголд боловсролоос гээгдсэн буюу сургууль завсардсан хүүхдүүдийн 80 орчим хувийг эрэгтэй хүүхэд эзэлдэг. Хөдөөгийн айлууд хүүгээ мал бараадуулж, өөрсдийн гарын үзүүрт зарахаар сургуулиас гаргах нь жирийн л үзэгдэл. "Эр хүн юм чинь арга нь олдоно, энэ муу охиноо л сургууль номын мер хөөлгее гэлцэнэ. Ердөө л хүйсийнхээ байдлаас болоод л эрдэм сурах эрх нь хумигдаж, хувь заяа нь тэр дороо л шийдэгдчихнэ гээч. За тэгээд, арай гэж 10 жил сургуульд сураад төгслөө гэж бодоход "Эр хүн алзахгүй ээ, наймаа хийгээд ч болов, өөрийгөө тэжээчихнэ" гэсэн мөнөөх л гадуурхангуй үзлээр ханддаг нь гэм биш зан. Яг ийм шалтгаанаар дээд боловсрол эзэмших эрхээ хасуулсан хөвгүүд олон бий. Чухам тийм ч болоод их, дээд сургуулийн оюутнуудын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд болжээ.
 
      Гэр сахиж, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эмэгтэйчүүд эрчүүдийн орон зайг эзэлж, албаны конторт тухалж, ажил хэрэг ярин таахалзаж, тзднээс илүү эрх мэдэлтэй болж эхлэв. Нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа нь ч нэгийг хэлээд байна бус уу.
 
      Гадуурхагдаж өссөн хөвгүүдийг өнөөдөр эр хүн рүү итгэлгүйхэн хардаг, хөмсөг зангидсан нийгэм хүлээж байна. Яагаад эрчүүд доройтож, тздний нэр хүнд сайнгүй явна вэ? Энэ бүхэнд хамтдаа хариулт хайгаад нэг үзэх үү?
 

      Хөвгүүд хэр удаан тэсэж чадах бол? Жаахан биед нь ахадсан их тэсвэр хатуужил суулгахаар тэднийг зориуд ийнхүү дасгалжуулж байна. Гэхдээ энэ бол монгол хүүхдүүдийн  зураг биш. Хятадын Янгду нэртэй  биеийн тамирын сургуульд 5-9 насны  хүүхдүүдийг таван минутын турш ингэж гүрийлгэдэг ажээ. Хөвгүүдийн царайнаас харахад хамаг хүчээ шавхаж байгаа нь илт. Хэн нь түрүүлж гараа тавих бол? Та юу гэж бодож байна?
 
 
Эм хүн эм хүндээ хайртай
 
     Та аль нэгэн албан конторын хаалгыг татаад үзээрэй л дээ. Хүүхнүүд л голдуу сууж байх вий. Улс тереер амьсгалсан өнөөгийн нийгэмд нам болгон дэргэдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай гэж байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, хуульч эмэгтэйчүүдийн холбоо, ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, ... ер нь л эмэгтэйчүүдийн гэсэн овогтой гадна дотны төрийн болон терийн бус байгууллагуудын тоо ч тоймоо алдсан. Гудамжинд хэд алхаад "Эмэгтэйчүүдийн эмнэлэг" гэсэн хаягтай та таардаггүй гэж үү? Харин эрэгтэйчүүдийн гэх байгууллага тун цөөн, бараг ганцхан даа. Монголын эрэгтэйчүүдийн холбооны дарга нь ч бас эмэгтэй хүн гээд бод доо. Хүүхнүүд хүчээ авч нийгмийг ийм тэнцвэргүй болгосны учир юунд байна? Өнөөх гадуурхагдсан хөвгүүдийн ирээдүйн дүр төрх ийм болгоод байна уу? Нэгэн цагт эрийн боол, гэрийн зарц явсан бүсгүйчүүдийн гарт эрх мэдэл шилжсэнээр тэд эр хүнийг ажилд авахаас татгалзан, эрчүүлд итгэл хүлээлгэхээс эмээх болж. Эм хүн эм хүндээ хайртай хэмээн сүрчигханхлуулсан дэгжин бүсгүйчүүдээ өөд татаж, ажилд авч, эгнээндээ нэгтгэсээр байна. Эр хүйстэй захирлууд хүртэл архи уудаг, хариуцлагагүй, сул дорой эрчүүдээ үнэнч, найдвартай, хүчирхэг хүүхнүүдээр солихдоо дуртай болсныг гайхах арга алга.
 
     Ингэхэд эрчүүд маань хаачаа вэ? Тздэнд ажиллах орон зай үнэхээр үлдээгүй юм гэж үү? Үгүй дээ, хаанаас эрчүүдийг олж болохыг хэлж өгье. Нийслэл даяар танд хөл залгуулдаг такси гэдэг унааны жолооч нар голдуу эрчүүд байдгийг та анзаарсан уу? За тэрийг байя гэхэд хажуугийн баар, зочид буудлын үүдээр шагайгаад үзээрэй. Хараа булаасан хав дөрвөлжин сайхан эрчүүд хаалга сахин ханхалзаад зогсож байх вий. Нийслэлд үүдээ нээсэн хуучин шинэ бүхий л байгууллага, компаниуд харуул хамгаалалтын ажилтантай гэвэл тэр болгонд эрэгтэйчүүд байдаг аа гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг цэрэг цагдаа, гал команд зэрэг хүчний байгууллагуудад очвол эр хүйстнүүдээ нэг дор хамгийн олноор олж харж болно. Үүнээс өөр Монголд эрэгтэйчүүдийн хийх ажил ховор болсон тухай саяхан нэгэн эрхэм хэлж байсныг саналаа.
 
     Нийгэмд илүүдэл эрчүүдийн дүр төрх бий боллоо. Сургууль төгсөж, боловсрол ззэмшин алба хашиж, өөрийн гэсэн орлоготой болсон эмэгтэйд эрчүүд гологдож эхлэв. Үүнээсээ болоод тэд арчаагүй дорой харагдаж, гэр бүл зохиосон ч өрхийн эдийн засгийн ноёрхол эхнэрийнх нь гарт шилжив. Хүүхнүүдийн нийгэм эр хүнийг хаалганы гадна үлдээв. Эмэгтэйчүүд бүхнийг нуруун дээрээ үүрч, дээрээс нь сэтгэлээр унаж архинд дуртай болсон хөөрхий нөхрүүдээ тэгнээд тэд амьдралаа залгуулж явна.
 
     Гэхдээ олон олон эрчүүд эрдэм номын мөр хөөж, ажил хийж, бизнес эрхэлж, зах дээр наймаа хийж гэр бүлээ авч явааг үгүйсгэх гээгүй юм. Харин тэднийг сүүдэр мэт дагадаг "Эр хүн байж суудал тавьж өгсөнгүй, эр хүн байж амьдралдаа арчаатай явсангүй" гэсэн тулган шаардалт өөрчлөгдсөнгүй. Бидний бэрхшээл болгон тоочдог бүхнийг зөвхөн эрчүүд үүрэх ёстой юу? Аливаад даль жигүүр нь, сумны ир нь болж явдагтаа эрчүүд нийгэмд хамгийн их эрсдэл хүлээх магадлалтай хүмүүс. Тийм ч учраас зориг нь мохох, сэтгэлээр унах, шантрах тохиолдол тэдэнд цөөнгүй байдаг гэдгийг хүүхнүүд маань ч гэсэн санаж байвал зүгээр сэн.
 
Сайхан эрчүүдийг юу бий болгодог вэ?
 
     Би чамд хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Залуу халуун насыг минь чи л үрлээ. Чиний төлөө би өөртөө байгаа бүхнээ зориулсан. Гэр бүлээ тэжээж чадахгүй юм бол яах гэж... Ял асуух мэт ийн үглэж нөхрөө залхаадаггүй эхнэр бараг л үгүй биз. Хажуудах ханиа нэг хар даа. Чамтай л адилхан туг үс нь бууралтчихаж.
 
     Нэгэн цагт чиний дурлаж байсан залуу одоо өөрчлөгдөж, духанд нь хэдэн үрчлээс нэмэгдсэн байгаа биз? Яг өөртэй чинь адил. Эмэгтэй та гавьяатайдаа түүнд хүүхэд терүүлж өгч, та өтлеөд байгаа хэрэг биш шүү. Нөхөр минь намайг зоддог. Бид гурван хүүхэдтэй. Суугаад найман жил болж байна. Эхэндээ зүгээр л байдаг байсан. Сүүлийн үед зоддог, уурлаж хэрэлддэг, огцом зантай болчихлоо гэж уйлаад суухынхаа оронд эхэндээ зүгээр байсан тэр эр хүнийг тэгж өөрчлөгдөхөд таны цамнаж омогшдог, толгой дээр нь гарч давардаг, үглээ яншаа, эсвэл бүхнийг хайр найргүй нуруунд нь үүрүүлдэг, ядарчихсан ороод ирэхэд нь ааш муутай угтдаг зан нөлөөлсөн байж магадгүй гэж бодож үзсэн үү? Та өөрөө ханиа эвджээ. Ханиа эр нөхөр минь хэмээх өөриймсүү сэтгэлээр бус, өнөөдрийн талх, маргаашийн өмсөх хувцас, их холдоо л гэхэд нөгөөдрийн унах машин болгон харж, ёсолж авсан эхнэрийн хайраар бус, өөрт тань насан туршид үйлчлэх ёстой үнэнч амьтан мэт, ааш араншингаа гаргаж хийх сав мэт загнадаг юм биш биз?
 
     Ихэнх эхнэрүүд нөхрийгөө гараад явсан хойно хүүхдүүддээ аав чинь тэгж согтож унаад, тэгж хөгөө чирээд гэж ярих ярихгүйг дэлгэн муулдаг бол нөхрүүд харин ч эсрэгээр, "Ээжийгээ хайрлаж байгаарай", "Ирэхэд нь цай чаначихгүй яагаав" хэмээн нууцхан халамжилдаг гэсэн сонирхолтой дүгнэлтийг гэр бүл судлаачид гаргасан тухай эмэгтэйчүүддээ анхааруулъя.
 
     Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг, бахархмаар, эцэг хүнийг, удирдагчдыг мэднэ. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэнэ бүсгүй хүмүүс байдаг юм. Сайхан эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг бий болгож төлөвшүүлдэг.
 
     Хайр сэтгэл бол хоёр хүний хамтын хөдөлмөр гэж бид сэтгүүлдээ өмнө нь дурдаж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл босгосон амьдралынхаа төлөө хамтдаа хөдөлмөрлөж чадсан уу гэдгээ эргэн сана л даа. Буодад бурууг тохож байхын оронд өөрт чинь ч бас "но" байж болохыг тунгаагаад үзвэл яасан юм бэ?
 
     Жинхэнэ эр хүн ховор болжээ хэмээн шогшрох гэж бүү яар. Жинхэнэ эмэгтэй хүн ховордож, хүүхнүүд маань бүсгүйлэг чанараа гээж байгаа учраас жинхэнэ эрчүүд ховордож байгаа юм биш үү гэж эргүүлээд асууя. Хамгийн гол нь тэднийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тэр тантай л адилхан арван хуруу тэгш, дутагдалгүй амьтан биш ээ.
 
     XXI зууны эрчүүдэд юу чухал вэ? Сайхан эрчүүдийг бий болгодог нэг гол хүчин зүйл нь нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө үнэлэх үнэлэмж байдаг. Тэгвэл өнөөгийн энэ эринд тэдний үнэлэмж нь юу вэ?
 
     Чингисийн эзэнт улсын үед эрэлхэг цэрэг дайчин байх нь нэр төрийн хэрэг байв. Тэгвэл түүний дараахан бурхны хутгийг олсон сайн лам хувилгаан болох нь эрчүүдзд сэтгэлийн ханамж авчирч байлаа. Бидний ад үзээд байдаг социализмын үед намын гишүүн, улаан хувьсгалч байх нь эрчүүдийн амьдралын утга учир болж байв.
 
     Тэгвэл өнөөгийн ардчилсан нээлттэй нийгэмд эрчүүдийн бахархал, өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь гарцаагүй боловсрол мэдлэг болоод байна. 90-ээд оны зах зээлийн шуурганаар боловсролтой олон сэхээтэн ганзагын наймаанд явж, бизнес хөөсөн. Гэсэн ч хэдэн жилийн дараа эргээд харахад тэдний хувьд хэдэн төгрөгнөөс илүү нэр төр гээч зүйл чухал болохыг мэдэрч эхэлсэн юм. Аргагүй шүү дээ, нэгэн цагт өөрөөс нь хамаагүй доод албан тушаалд явсан нөхөр аль нэг яам агентлагт мэргэжилтэн хийж байгаагаараа түүнээс илүү нэр хүндтэй, олонд ам сайтай явна. Тэгэхээр алт мөнгө, эд баялаг эр хүнд тийм ч их сэтгэл ханамж авчирдаггүй аж. Яагаад өнөөдөр томоохон компанийн захирлууд хэд дахин илүү үнэ төлж дээд сургуулийн диплом худалдаж авахаар улайрч байна гэж бодож байна?
 
     Эр хүн нийгэмд эзлэх байр суурь, мэдлэг чадвараараа гайхуулж, тэр нь амьдралын утга учир, сэтгэл ханамжийн баталгаа нь болдог цагт бид амьдарч байна. Харин тэр үнэлэмж нь байхгүй болоод ирэхээр л эрчүүд сэтгэлээр унаж, архинд дурлаж, арчаагүй сул дорой болдог. Ажил дээрээ боловсролтой хүчирхэг хүүхнүүдэд далаараа цэвэр тавиулчихаад дотор нь юу гээч буцалдаг бол?
 
Эрчүүд яагаад богино насалдаг вэ?
 
     Эрчүүд эмэгтэйчүүдээс долоон жилээр богино насалдаг гэсэн статистик байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.8 бол эмэгтэйчүүдийнх 66.5 байх жишээтэй. Бусдад сул дорой харагдахгүй гэж, аливаад хатуужилтай эр хүн гэдгээ мэдрүүлэх гэдэг зангаасаа болоод эрчүүд биеэ гаргуунд нь гаргадаг ажээ. Архи ууж, тамхи татдаг, эрүүл мэндээ төдийлэн тоодоггүй. Тэгвэл эмэгтэйчүүд өөр өө. Тзд гоо сайхандаа санаа тавиад зогсохгүй юу идэж ууж, юу өмсөж зүүхээ хүртэл онцгой анхаардаг. Түүнээс гадна угийн яриа, бусадтай сэтгэл санаагаа чөлөөтэй хуваалцаж байдаг хүүхнүүдийн хувьд эрчүүдийг бодвол стресст орох нь ч бага байдаг гэнэ.
 
     Үүний яг эсрэгээр бас нэгэн судалгаа анхаарал татав. Дөнгөж төрсөн нялх эрэгтэй хүүхэд ижил насны охидыг бодоход биеийн хөгжил нь зургаан долоо хоногийн хоцрогдолттой байдаг ажээ. Тийм ч учраас нярайн эндэгдэл эрэгтэй хүүхдэд голдуу тохиолддог тухай эмч нар ярьдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдээс хөгжлийн хоцрогдолттой төрсөн эрчүүд насны эцэст тэднээсээ бас түрүүлээд явчихдаг нь бас л санаа зовмоор үзэгдэл шүү. Түүнээс гадна эмэгтэй хүн өвчин туссан тохиолдолд эсрэг хүйстнээ бодвол эдгэрч төлжих нь ч хурдан байдаг ажээ. Энэ нь магадгүй хүүхэд гаргадагтай нь холбоотой байгалиас заяагдсан физиологийн үзэгдэл ч байж болох юм.
 
     Тэтгэвэртээ суусан өвөөгөө эргээд дурсъя л даа. Бөгшүүлж ханиалгадаг, бие султай өвөөгөө бага байхаасаа л би өрөвдөж ирсэн. Магадгүй залуудаа ид жавхаатай, гялалзсан сайхан эр байсныг нь үгүйсгэхгүй. Харин тэр эмээг бодвол илүү туниа муутай. Ануухан буурайгийн маань дэргэд арчаагүй сул дорой санагддаг байж билээ. Эрчүүд хөгшрөөд ирэхээрээ авгайгийнхаа гарыг л харж амьдардаг юм байна даа гэж өөрийн эрхгүй бодол төрдөг байсан шүү. Өвөөгийн хийдэг ажил нь сонин унших. Хааяа уншсан зүйлээсээ болж яасан их нервтэж, эмээг сандаргадаг байсан гэж санана. Хувьсгалт намд үнэнч зүтгэж явсан улаан фэн түүнд таалагдахаасаа илүү таалагдахгүй зүйл их юм байх аа, энэ нийгэмд. Дэмий цаас шагайж байж даралтаа ихэсгэчих юм гэж эмээ үглэдэгсэн. Одоо өвөө маань бурхны оронд явчихсан л даа.
 
     Гэхдээ эргээд бодоход дээхнэ үеийн хүмүүсээс эерэг биш шинж тэмдэг ажиглагддаг. Социализмын үед эрэгтэй хүмүүсийг маш их улс тержүүлж, сэтгэл санаа, хувийн зан чанарт нь хүртэл айхавтар их нөлөөлж байсны гэрч нь миний өвөө юм болов уу гэж би боддог. Үзэл суртлын хүчтэй систем хувь хүнийх нь хувьд үгүйрүүлж үнэхээр чадаж. Намтай холбоотой ажлыг хамгийн чухалд тооцдог мөртлөө гэр бүлийнхээ асуудлыг хамгийн сүүлд тавьдаг зан миний өвөөгөөс бусад хүнд ч байсан байж таараа. Улс төржиж, хийрхэж, сонин гарчиглаж суухдаа хүртэл дотор нь ямар нэгэн юм буцалж байдаг юм уу гэмээр нүүр нь янз янзаар хувирч суудаг сан.
 

 
     Хэтэрхий их солиоруулсан үзэл суртлын механизм миний өвөөгийн насыг хэдэн насаар хулгайлчихсан юм шиг санагдах нь бий. Өнеедөр ч гэсэн бид улс төржсөн нийгэмд амьдарч байна. Ардчилсан нам, хувьсгалт нам гэж аягүй л бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл талцан тоглож суугаа ч байж мэднэ.
 
Эрчүүдээ эрчүүд шиг байлгая
 
     Xайрлуулж өссөн хүүхэд хайр дааж, хайрлаж мэддэг хүн болдог гэсэн үгийг мэдэх үү? Тэгэхээр эр хүйстнүүдээ шоовдор хөвгүүн байх үеэс эхлэн өөрөөр хандах цаг болсон юм биш үү? Дэндүү хатуу шаардлага тавьж, дэндүү их зүйл тэднээс шаардахаа больё. Байгаа чигээр нь хүлээн авч, байгаагаар нь тэднийгээ хайрлая. Нийгмээс гадуурхагдаж, хүүхнүүддээ гологдох болсон хөөрхий эрчүүдээ өнөөдрөөс эхлээд хайрлая.
 
     Эр хүний нөмөр нөөлгийг түшиж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд нь дасан тэмүүлэх гэж бид энэ хорвоод амьдардаггүй гэж үү? Орой хариад ханьдаа эрхлэх гэж, орчлонд түүнийхээ хамгийн сайхан бүсгүй нь байх гэж, хөлстэй цамцыг нь угааж өгөх гэж, хөөрхөн алаг үрийг нь төрүүлэх гэж бид эмэгтэй хүн болж төрцгөөсөн.
 
     Гэрээ дүүргээд хоймортоо суусан эр хүн хэчнээн сүрлэг харагддаг гээч. Үг нь жинтэй, харц нь буурьтай намбалаг сайхан эр хүний гэр бүл нь ч гэсэн тийм түвшин сайхан байдаг. Эмэгтэйчүүд шиг үглэж яншаад байхгүй, барагтайд хөнгөн хуумгай хөдпөхгүй, буурьтай, ухаалаг, гуниггүйхэн, гүндүүхэн эрчүүдээрээ бид бахархах ёстой юм.
 
     "Эр хүн байж... " гэсэн тулган шаардалт, "Эр хүн байж" гэж хэлэх бүртээ бид эмэгтэй хүн тэднээс заавал дутуу байх ёстой гэж зарлаад байдаг биш гэж үү? Эрчүүд маань сул дорой, арчаагүй гундуу байгаа нь эмэгтэйчүүдтэй л холбоотой. Хазайхад нь түшиж, хальтирахад нь тулах авааль эхнэр нь байж чадаагүй учраас л эрчүүдийнхээ уруу дорой яваад бүсгүйчүүд бид өөрсдөө ташуур өгсөн ч байж мэднэ. Эрчүүдээ хайрлая, тэдэнтэйгээ өрсөлдөж биш, өөриймсөж амьдаръя.
 
Цэргүүдийн баяр бас эрчүүдийн баяр
 
     Цэргийн баярыг 1911 оны долдугаар сарын 11-нд Аптанбулагт анх тэмдэглэж байсан түүхтэй. Энэ нь одоогийн Упс тунхагласны баярын өдөр л дөө. Нэлээд хожим гуравдугаар сарын 18-ны өдрийг зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Цэрэг цагдаа, хүчний байгууллагынхан, цэргийн дүрэмт хувцастай бүх эрчүүдийн маань баярын өдөр. Манайд энэ өдрийг эрчүүдийн баярын өдөр мэтээр тэмдэглээд ч бүр хэвшчихэж. Эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяр нэрийн дор хүүхнүүд жилдээ хоёр гурван удаа баярладаг юм чинь эрчүүд бид юундаа дутах вэ гэсэн байх л даа. Хүүхнүүд маань нь ч гэсэн тэднийгээ баярлуулахаар зэхэж, Мартынхаа хариу болгож бэлэг өгөхөөр бэлтгээд амжжихсан яваа. Цэргийн баяраас гадна тэдэнд зориулсан өөр нэг баяр байдаг нь Монголын эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын 8-ныг аавуудын баяр болгон тэмдэглэдэг билээ.
 
Мэргэжилтний үг
 
Манай эрэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх ёстой
 
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос "Эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" сэдэвт анхдугаар чуулганыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байгаа ажээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэгтэй уулзаж ярилцлаа.
 
     - Монголд ер нь эрэгтэйчүүдийн байгууллага танайхаас өөр бий юү?
 
     - Тийм ч олон байдаггүй. Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2003 онд анх байгуулагдсан. "Бид жинхэнэ эр хүн" гздэг клуб байдаг. Дандаа есүс шүтдэг залуус энэ клубийг ажиллуулдаг. Манай холбоог байгуулагдсаны дараа ганц хоёр эрэгтэйчүүдийн эмнэлэг нээгдсэн. Эрэгтэйчүүдийн хувцас зардаг ганц нэг дэлгүүр шинээр бий болсон. Эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны үйлчилгээний төв нээгдсэн байна лээ. Өөр эрчүүдэд хандсан байгууллага байдаггүй.
 
     - Нийгэмд эрэгтэйчүүдийн байр суурь эмэгтэйчүүдийнхээс багасаад байгаа хандлага ажиглагддаг. Танайхаас энэ талаар судалгаа хийдэг үү?
 
     - Эрэгтэйчүүдийн талаар гарган тавьж байгаа асуудал хэд хэдэн зүйлтэй шууд холбоотой л доо. Боловсролын салбарт гэхэд арван жилийн сургуульд ахлах анги руугаа хөвгүүд багасах хандлага байна. Үүнээс гадна их, дээд сургуульд суралцаж байгаа хүмүүсийн 38 хувь нь л эрчүүд байх жишээтэй. Гэтэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эрэгтэйчүүд илүү байгаа. Нөгөө талаар эрүүл мэндийн хувьд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 62.5 байхад эмэгтэйчүүдийнх 69.3 байна. Хүн амын 48.8 хувийг эрэгтэй хүйс эзэлдэг. Монголын хэмжээнд гурван эрэгтэй тутмын хоёр нь илүүдэл жинтэй байна. Өөр нэг зүйл нь өнөөдөр цэргийн албанд ирж байгаа залуучуудын асуудал байна. 2007 оны байдлаар цэрэгт татагдахаар ирж байгаа гурван залуугийн нэг нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна, долоон хүний нэг нь бичиг үсэг мэдэхгүй байна. Энэ бол их өндөр тоо. 2007 оны байдлаар гэхэд 21268 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 16.5 хувиар өссөн байна. Эмэгтэйчүүдийн баяраар гэхэд 850 эрчүүд эрүүлжүүлэгдсэн гэсэн тоо баримт байна. Энэ бүхэнд эрэгтэйчүүдийн төлөвшил, хүмүүжил нөлөөлж байна. Хэдийгээр ядуурал, нийгмийн ороо бусгаа байдалтай холбоотой байгаа боловч өөрөө өөрийгөө авч явах, жолоодох ухаан эрэгтэйчүүдэд дутагдаад байгаа нь харагдаж байгаа юм.
 
     - Яагаад өнөөдөр нийгэмд ийм тэнцвэргүй байдал үүсчихэв?
 
     - Жендерийн тэгш бус байдлаас болоод энэ янз бүрийн асуудал гараад байгаа юм л даа. Юун түрүүнд жендерийн тэгш байдлыг хангах ёстой юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан боловсрол эзэмшиж, адилхан хууль эрхийн мэдлэгтэй байх ёстой. Гэр бүлдээ адил тэгш оролцох ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүд илүү боловсролтой болж байна. Эрэгтэйчүүд тэднээс боловсролоор хоцорч байгаа учраас монгол эмэгтэйчүүд гадны хүнтэй суух хандлага гараад байна. Нөгөө талаар манай эрэгтэйчүүд өөродөө хөгжих ёстой. Өөрийгөө хөгжүүлэх ёстой. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх ёстой. Гэрлэх насны эмэгтэйчүүдийн 38 хувь нь өөрөөсөө доогуур боловсролтой эрчүүдтэй гэр бүл болж байна. Үзэл бодол, бүх юман дээр зөрөө гарна аа даа. Хоёулаа нэг зүг рүү харж чадах уу, чадахгүй юу. Нэг нь бичиг үсэг мэдэхгүй, нэг нь арван жилийн боловсролтой байхад тэр гэрт хүмүүжиж байгаа хүүхдэд яаж нелөөлех вэ? Үүнийг хүн болгон ойлгох ёстой. Энэ утаараа өнөөдөр хүн ам зүйн бодлого алдагдах талтай.
 
     - Танайд хандаж эрчүүд хэр их ирдэг вэ?
 
     - Эрэгтэйчүүд нэлээд ханддаг. Ялангуяа аав нар их ирдэг. Үр хүүхдэдээ зодуулж байна, үр хүүхэд нь аавыгаа хайхрахгүй байна, ээж нь нас барсны дараа аавыгаа дорд үзэж байна гэж хэлж ирдэг. Залуучууд ийм хандлага гаргаад байна. Эрх нь зөрчигдөөд хүчирхийлэлд автагдаад орж ирж байгаа аавууд ч байдаг. Өөрөө боловсрол нимгэн, өөрөө өөрийгөө авч явах чадваргүй, ийм байдлаасаа болоод эхнэрийнхээ ах дүү нарт зодуулаад орж ирж байгаа хүн ч бий. Гадагшаа ажил хийх гэж яваад сэтгэл санааны гутралд орж архи уудаггүй байснаа архи уудаг болоод Монголдоо хүрэзд ирэхзд эхнэр хүүхэд нь хүлээж авахгүй, сэтгэлийн шаналалд орчихсон эрчүүд ч бий. Тэгэхээр эрэгтэйчүүдийн сэтгэл зүйг ойлгодог сэтгэл зүйн алба ажиллуулах шаардлагатай байна. Нөгөө талаар эрчүүдэд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг алга. Цөөхөн тооны эрэгтэйчүүдийн эмнэлэг ажилладаг. Дандаа хувийн хэвшлийнх. Нэг дүүргийн эмнэлгийн дэргзд эрэгтэйчүүдийн кабенит ажиллах хэрэгтэй байна. Янз бүрийн бэлгийн замын халдарт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг тэдэнд хэлж ярьж өгөх хэрэгтэй.