Life style булан цэцэг сонирхогч уншигчиддаа зориулан цуврал нийтлэлийнхээ үргэлжлэлийг хүргэж байна.
Нийтлэлийг Дөлгөөн блогынхон/ /www.delgeen.blog.banjig.net/ хөтлөн явуулж байгаа билээ. Энэ удаа анх цэцэг худалдан авахдаа анхаарах зүйлсийн талаарх зөвлөгөөг хүргэе.
 
 
 

1. Хүмүүсийн цэцэг худалдан авахдаа гаргадаг нийтлэг алдаа бол хэн нэгэнтэй зөвлөлгүйгээр ганцаараа шийд гарган цэцгийн дэлгүүрт очоод шууд худалдан авалт хийдэг явдал юм.
 
2. Цэцэг сонгох эхний сонголт маань гэрт маань цэцэг тавих зай хир билээ гэдгээс эхлэнэ. Дараачийн алхам бол байнга гэрэлтэй байх газар цонхны тавцан дээр тавих эсвэл таазнаас дүүжлэх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Тасалгааны цэцэг нь таны гэрт чимэглэл болохоос гадна таны ая тухыг алдагдуулахгүй байхыг тооцох хэрэгтэй болов уу. Жишээ нь танай гэр бүл дөрвөн гишүүнтэй, гал тогооны ширээ тойроод дөрвөн сандал тавиад хоол идэх гэтэл ширээний голд цэцэг тавьсан байвал таньд ямар санагдах вэ?
 
3. Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг, огт гэрлийн шаардлагагүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардалтай.
 
4.Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой. Хэрвээ үнэтэй авсан цэцэг тань арчилгаа муу хийснээс үхвэл та алдагдалд орно гэдгийг анхаараарай.
 
5. Гэрийнхээ өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал.Таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонх нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.
 
6. За та одоо цэцгээ хаана байрлуулах, ямар цэцэг авахаа сонгосон бол дэлгүүр явцгаая. Цэцгийн дэлгүүрүүд цэцгийн саван дээр тухайн цэцгийн нэр, хөрсний бүтэц, усалгаа, арчилгаа гэх мэт мэдээллийг наасан байдаг. Үүнийг анхааралтай унших хэрэгтэй.
 
7. Цэцэг худалдан авахдаа худалдагчаас асууж авсанаас цэцэг сайн мэддэг хүн дагуулж явсан нь дээр. Учир нь цэцэг худалдаж буй хүн нэгдүгээрт бараагаа зарахын тулд танд юу ч гэж хэлж магадгүй, хоёрдугаарт худалдагчдын ихэнх нь цэцэг сайн мэддэггүй цагаар ажилладаг оюутнууд байдагийг бүү март.
 
8. Цэцэг сонгохдоо өтгөн саглагар өндөр ургасан цэцэг сонгосоноос залуу шинэхэн эрүүл шилбэ навчтай цэцэг сонгох нь дээр. Залуу ургамал илүү олон жил танайхыг чимэх болно.
 

9. Хэрвээ таны худалдан авсан цэцэгний сав жижиг санагдвал гэртээ авчирсаны дараа савыг томруулан хөрсийг солих хэрэгтэй. Таньд сануулахад авчирсан дороо цэцгийг шилжүүлэн суулгаж болохгүй. Дор хаяхад 7 хонуулж байж солих хэрэгтэйг бүү мартаарай. Учир нь тухайн орчиндоо цэцэг дасах хугацааг хүлээх хэрэгтэй.
 
10. Худалдан авсан цэцэгнийхээ навчийг чийгтэй зөөлөн материалаар арчиж навчин дээр хуралдсан тоос шороог цэвэрлээрэй. Унжиж хазайсан жижиг навчнуудыг модоор тулгуур хийж уяарай. Ингэх нь өөрөө бие даан ургах хүртэл хэрэгтэй. Бананы хальсаар навчийг цэвэрлэхэд их тохиромжтой байдаг.