Гадаад харилцаа өргөжин тэлж, дипломат ёс, ёслолын журам, дэг жаягийг сахин хүндэтгэх явдлыг нийгмээрээ ойлгож ойшоож үзэх болсон тул гарчигт өгүүлсэн шиг жижиг гэлтгүй ёслолын горимыг нэвтрүүлэх үүднээс манай сэтгүүлийн идэвхтэн бичигч Олхонуд Д.Баярхүү бас нэгэн шинэ булангаа нээлээ. Энэ буланд тэрээр профессор гэдгээрээ бус дипломатчийн хувиар оролцох болно. Ёслолын аливаа арга хэмжээнд дипломат ёс, ёслол, ёслолын дэг журмын тодорхой мэдлэг, мэдрэмжтэй оролцохгүй бол гарч мэдэх алдаа нь манайхны хувьд мэдэхгүйтэй, хэнэггүйтэй, нэрэлхүүтэй нь холбоотой болж таардаг шүү дээ.

         Заавал төрийн өндөрлөг рүү жишээлж ярилгүйгээр энгийн жижиг түвшинд авч үзвэл, Монголд зохиогдож буй ёслолын арга хэмжээ, олон улсын хурал, зөвлөлгөөнд уригдсан гадны төлөөлөгч, зочдыг их, бага гүрэн гэж үл ялган, зохих байранд нь суулгах, ахлалыг зөв тогтоох, адил тэгш үйлчлэх зэрэг нь тэгш эрхийн зарчмыг илэрхийлэх, гадаадын улсын харилцагч нараа хүндэтгэж буй хэрэг юм. Ёслолын аливаа арга хэмжээнд цаг хоцорч ирэх, ямар нэг шалтаг хэлэлгүйгээр орхиж явах нь үл хүндэтгэсний илэрхийлэл гэж тооцогдохын дээр өөрийгөө ч үл хүндэтгүүлэхийн эхлэл болох нь зайлшгүй. Энэ мэт зүйл нуршаад байвал тоймгүй олон. Юуны өмнө нэр томъёог нь зөв ялга! Хүүхдийн үс авах найр, насны ой, 85-ны найр, хурим, битүүн, цагаан сар, гүү барих унага тавих, эсгий хийх найрууд, цол одонгийн найр, эрдмийн зэрэг цолны найр, их дээд сургууль, 10 төгссөний найр, сүүлчийн хонхны баяр гээд жагсаавал монголчууд тоймгүй олон найртай. Харин эдгээрээс “Хүлээн авалт” буюу “Приём”, “Reception” нь зохион байгуулалт, этикийн хувьд ямар ялгаатай тухай дор өгүүлэх болно.

  “Хүлээн авалт”, оросоор “Приём”, англиар “Reception” гэсэн үг юуг илтгэх вэ? Мэдээж эмч өвчтөнөө хүлээн авах цагийг тэгж хэлнэ, дарга нар олон нийттэй харилцахдаа мөн хүлээн авах цагаа тэгж томъёолдог. Харин дипломатын ба ажил хэргийнхний гал тогоонд ёслолын цайллага будаалгыг тэгж нэрлэдэг. Эхлээд нэр томъёоны тайлбар хэвшүүлье гэж шийдлээ. Хэвшүүлнэ гэхлээр Монголд хэвшээгүй байна гэсэн үг шүү дээ. Орчуулгаас их зүйл шалтгаалдаг.

  Ийм олон төрлийн зоог байх. Эндээс аль нэг нь танд ирсэн урилга дээр чинь англи, эсвэл францаар (ерөөсөө дэлхийн бүх оронд англиар бичдэг) бичээстэй байна гэж үзвэл, эсвэл таны айлчлалын, хурлын хөтөлбөрт бичээстай байвал чухам юунд уригдан оролцох, юу нь урилгагүйг эрхбиш монголоор тайлчих боломжтой боллоо. Монгол хэлээр бол аливаа зоогийг барих гэдэг үгтэй хамт бичнэ, жишээ “зоог барина” гэхээс бус зоог өгнө, зоог хийнэ, зоогоор дайлна гэж байхгүй. Харин “хүлээн авалт хийнэ”, “дайллага хийнэ”, “цайллага хийнэ” гэвэл зөв орчуулга нь тэр. Аперитив гэгч “Архитай угтлага” Төр засгийн дээд өндөр түвшний дайллага, зоогууд суугаа, бусад нь ихэвчлэн оноосон суудалгүй зогсоо хийгддэг. Хана дагуулж сандал тавьж болно. Гэвч тэр бол заавал эгнэн суу гэсэн үг биш. Зогсоо хүлээн авалтууд нь бэлтгэх, үйлчлэхэд хялбараас гадна олон зочин урьж болох, уригдсан зочид өөр хоорондоо танилцах, ажил хэргийн яриа өрнүүлэх боломж олгодог давуу талтай.

  Ердийн зоог, өглөөний цайг эс тооцвол дээрх олон төрлийн зоог, дайллагууд заавал аперитив (aperitif) хэмээх нэгэн өвөрмөц ёслолоор эхэлнэ. Уг үг нь хэл зүйн талаасаа нээх, сэргээх гэсэн утгатай, харин ёслолын талаасаа францчууд вино, ликёр, вермут уухыг тэгж ойлгодог. Ухаан нь таныг хүлээн авалтад уригдаад очиход өмнөөс чинь цар (поднос) дээр архи, дарс, ундаа өөрөөстэй офицент тосч байгааг хэлж байна. Аперитив нь хүмүүс цуглахыг хүлээх хооронд хоол идэх дур хүргэх, хооллохын өмнө “дотроо халааж”, хүмүүсийг хооронд нь танилцуулах, ярианы сэдэв өрнүүлэх зэрэг үндсэн зорилготой. Аперетив барьж байх үед хаа нэг тамхи тавьсан байдаг. Аперитив барих хугацаа ихэвчлэн 10-15 минут байдаг. “Аперитив барих” хэмээх ёслолд цай, кофе, сүү, тараг, айраг хэрэглэж үл болно. Зөвхөн архи, дарс, пиво, ундаа, цэвэр усаар бага зэрэг дайлах ёстой.

  “Завтрак”-т урьсан урилга оросоор ирвэл тэр нь өглөөний хоол хамт зооглох гэсэн үг биш, “Lunch” буюу үдийн зоогоо хэлж байгаа нь тэр. Харин “обед” гэсэн байвал оройн зоог гэсэн үг. “Зоог” гэдгийн цаана зооглох, хооллох гэхээсээ илүүтэй “зочилгоо”, “зочлол” гэсэн санаа гол нь юм. 

 Welcome Reception    Óãòàõ áóþó Óãòàëòûí õ¿ëýýí àâàëò
Reception / Lunch    ¯äèéí çîîã
Reception – Dinner    Îðîéí çîîã
Farewell Reception    ¯äýõ áóþó ¯äýëòèéí õ¿ëýýí àâàëò
Cocktail – Lunch / Dinner    Öàéëëàãà áóþó Êîêòåéëü
Luncheon    ¯äèéí çîîã  (õ¿íäýòãýë áàãàòàé)
Buffet – Lunch / Dinner    Áóôåò çîîã
Dinner- Talk (Working)
Working Lunch     Àæëûí çîîã
Banquet    Äàéëëàãà
Get – Together    Òàíèëöàõ óóëçàëò (öàéëëàãàòàé)
Cup de Vini / Cup de Champagne ýñâýë Un verre de Champagne    “Õóíäàãà äàðñ” / øàìïàíñê
Ice Breaker Social Party    Í¿¿ð õàãàðàõ (òàíèëöàõ) ¿äýøëýã
Wedding Reception     Õóðèìûí çîîã 
BBQ     Øàðñàí ìàõòàé çîîã 
(õîðõîã ãýñýí ¿ã)
Lunch / Dinner in suite     Åðäèéí  õîîë (¸ñëîë áèø)
Óðèõ øààðäëàãàã¿é
Petit dejeuner  ýñâýë
Morning Coffee    ªã뺺íèé öàé
“Beer Busting”    Øàð àéðàãíû íàéð
“At Home” invitation    Ãýðòýý óðüæ çî÷ëîõ
Evening Parade & Cocktails    Êîêòåéëü äàãàëäàõ ¿äøèéí çóãààëãà
Black tie dinner    Ýðâýýxýé çàíãèàòàé î÷èõ îðîéí çîîã
Buffet Supper    Îðîéí áóôåò çîîã
Taste of International Cuisine    Îëîí óëñûí õîîëíû àìòàëãàà
Cake and Coffee    Áÿëóó, êîôåíèé çî÷èëãîî
Rooftop Social Party    Èë çàäãàé çîõèîõ íýãýí òºðëèéí öàéëëàãà
Refreshment    Õºíãºí çóóø
Picnic     Çóãààëãà