Бээжингээс жуулчид пиг дүүрэн чихсэн “Боинг” онгоц дөрвөн цаг орчим нисээд нийслэл Бангкокд газардав. Нисэх буудлын сэрүү татсан заалнаас гаруут халуун орны амьсгал давчдам бүгчим чийгтэй агаар урдаас пөн хийж, биений нүх сүв болгоноос ууранд орсон мэт бүлээн ус дусалж эхлэх нь тэр. Эгээ л хөргөгчнөөс гаргасан мөс хайлж байгаа аятай. Хэдүй хүйтэн орноос ирсэн ч гэсэн хөлдүүс болчихоогүй л явсан юмсан.

  Манай улсыг гадаадынхан “Хөх тэнгэрийн орон” гэж нэрлэдэг шиг Тайландыг “Нүүр дүүрэн инээмсэглэлийн орон” буюу англиар “Country of smile” гэх аж. Англи хэлийг гаргууд сайн мэдэх боловч өвөрлөгч нар монголоор ярьдагтай адил этгээд аялгаар хүүрнэх таксины жолооч эр биднийг буудал хүргэх зуураа, улс орон болоод хүүхэн шуухныхаа тухай чухам чалчих шиг боллоо. Тайландын Ерөнхий сайд Шинаватра нь хэдэн сая ногооноор тоологдох хөрөнгөтэй, тус улсын хамгийн баян эр л гэнэ, тэрээр улсынхаа сан хөмрөгөөс хумсалсаар байгаад тэгтлээ баяжчихсан л гэнэ. Тай хүүхнүүд хорвоод хамгийн хосгүй үзэсгэлэнтэй, тэгээд ч дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд арав гаруй удаа айрагдаж байсан түүхтэй л гэнэ. Буруу талаасаа нэр хүнд нь жаахан тиймэрхүү болохоор нь будилуу шүүгчид нь эхний байрнаас зориуд шахаж орхидог л гэнэ...   Нисэх буудал нь хотоосоо нилээд зайдуу юм, хурдны замаар чадварлаг жолоо мушгих жолооч маань ам хамхихгүй ярихын зэрэгцээ, зуу гаргаж сүнгэнүүлсээр байсан ч, цаг шахам явж байж хотын төв рүү орж ирлээ. Мотоциклтнууд нь машин сүлжин, шүргэчих шахам галзуу согтуу мэт хурдлан давхилдах нь үнэхээр аймшигтай.

  Төвдөө орж ирүүт нөгөө хурдалж явсан машинууд нь шамбааралдаад таг түгжирч орхив. Бангкоктой харьцуулахад хамаагүй жижигхэн нийслэлд маань бас нүүрлээд байгаа ийм түгжрэл, жинхэнэ утгаараа өнгөрсөн зууны далаад оны үед эндээс эхэлсэн юм билээ. Найман сая шахам хүнтэй энэ хотод хоёр сая автомашин, дөрвөн сая мотоциклтнууд хөлхдөг гээд бодохоор түгжрэхээс ч өөр арга үгүй юм даа. Дахиад бараг цаг шахам мөлхсөөр явж байж зорьсон буудалдаа ирлээ. Шинэ танил маань утас шөрмөсөө бид хоёрт өгч, хэрэгтэй бол хэзээ ч бэлхэн гэдгээ амлаад арайхийж хагацлаа. Үнэхээр чалчаа эр санж. Буудалд оров уу үгүй юу хамт явсан найз герман эр бид хоёрыг үйлчлэгч нар бүчээд авах нь тэр. Хүүхэн хэрэгтэй юу л гэнэ, массаж хийлгэх үү л гэнэ, яг л нөгөө таксист эрийн тавьсан бүх саналуудаар дахиад энд бөмбөгдүүлэв ээ. Арайхийн тэд нарын шахалтнаас салж, өрөөгөө дотроос нь янгинатал түгжиж аваад усанд орж байтал утас хангинаад болдоггүй. Дахиад л массаж, дахиад л хүүхнүүд...

  Оройн хоолоо идчихээд хийх байхаа олж ядсан Манфред бид хоёр шөнийн Бангкок хоттой танилцахаар болж, нөгөө чалчаа эр рүүгээ утас цохитол, таван минут ч бололгүй давхиад ирэв. Бодвол тэрээр бид хоёрыг эргэж гарч ирнэ гэдэгт итгэлтэйгээр буудлын гадаа тарвага сахиж байгаа мэт хүлээж байсан бололтой. Такси энд хямдхан, тоолуураар биш тохиролцох журмаар мөнгө төгрөгөө авч өгөлцөнө. Чалчаа эр шөнөжин шахуу бид хоёрт үйлчлээд л манайхаар бол 5000 орчим төгрөг авч байсан санагдана.

  Нөгөөхийн санал болгосноор бид “Go, go” нэртэй нэгэн шөнийн цэнгээний газар очиж, өнөөх магтаад байсан Тай бүсгүйчүүдийнх нь ид шидийг үзлээ. 500 баттын (15000 төг) такс төлөөд ортол, бүдэгхэн гэрэлтэй жижиг зааланд гуч орчим гадны жуулчид тайз тойроод эгнэн сууцгаасан харагдана. Ёстой л үзээгүй юмаа тэнд үзэж, үхэр цамаа харайх гэдэг болов оо, базарваань.   Хөшиг нээгдэхэд эхээс төрснөөрөө чармай нүцгэлсэн хөөрхөн охид тайзан дээр гарч ирэн, хөгжмийн аяар нуруу туруугаа хотолзуулан чадмаг бүжиглэхийн сацуу, нэгэн бүсгүй нууц эрхтэн рүүгээ багагүй бахим урт өргөст хэмх шургуулж байгаад үзэгчдийн заал руу буудаж орхив. Өнөөх нь холоо үсэрч ирээд, миний дэргэд сууж байсан Манфредийн өвөр дээр шалхийтэл уначих нь тэр. Мань хүний сэжиглэж тэвдэж байгаа гэж жигтэйхэн, босон харайхад нь заал дүүрэн бөөн инээдэм боллоо. Найзаар минь даажигнасан тэр бүсгүй, дахиад толгойгоо доошоо харуулан, хоёр хөлөө дээш нь гозойлгож байгаад шил дүүрэн ундааг янагийн эрхтэн рүүгээ юүлчихээд, яг усан оргилуур аятай буцаагаад дээш нь шүршиж ч байх шиг. Бас нэг шавилхан бүсгүй нөгөөхөөрөө тамхи манас манас хийтэл сорон, утааг нь цагираглуулан үлээж, пивоны бөглөө шар шар хийтэл онгойлгоход нь надаас авхуулаад тэнд суусан бүх жуулчдын ам нь томоос томоор ангайцгааж байлаа.

  Гэх мэтчилэнгээр эм хүний нууц эрхтэн чухам яаж аашилж аяглаж чаддагийг янз бүрийн байдлаар сонирхуулж, төгсгөлд нь түмэн олны өмнө нэгэн хос гарч ирэн нөгөө секс гэдэг дамшгийг бүхий л байршлаар нь, бүрэн утгаар нь үзүүлж өгөөд завсарлав... Чухам би энд ирээгүй бол эмэгтэй хүн гэдэг чинь ямар гайхалтай амьтан болохыг мэдэлгүй явсаар нэг насыг барах байсан байж шүү, та минь.

  Гэхдээ л дээрх үзүүлбэрүүдийг эгэл жирийн монгол бүсгүйчүүд хэзээ ч хийж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Нилээд багаас нь тусгай дасгал сургууль хийж байж л ийм “жүжигчин” болгодог байж таарна. Бүтэн сеанс үргэлжлэх хугацаа 40 минут орчим, тэгээд л дараа дараагийнх нь үзэгчид оочерлоод ороод байдаг болохоор нэг ийм жижиг баарны хоногийн орлого, жуулчин ихтэй үед хоёр, гурван мянган ногооноор тогтдоггүй гэнэ.

  Тайландад ажил амралтаа хослуулах маягаар би зургаа долоон удаа зорчсон юм. Тэр удаагийн хурал дээр агаарын бохирдлын талаар яригдаж, дэлхий дээр жил тутам гурван сая гаран хүн үүнээс шалтгаалан хорвоог орхидог тухай эндхийн нэгэн эрдэмтэн илтгэлдээ чангахан дуугаар цохон тэмдэглэж байлаа. Заалнаас хэн нэгэн нь:

 

 - Тэгвэл НIV-ийн бохирдлоор танайд хичнээн хүн цааш харж байна хэмээн асуусан нь хурсан олны анхаарлыг өөр тийш нь татаж билээ. Албан ёсны бүртгэлээр нь авч үзвэл 130 гаруй мянган биеэ үнэлэгчтэй гэх энэ улс ДОХ-ын халдвараараа дэлхийд нилээд дээгүүр жагсдаг нь аргагүй юм. Хүн амаар хоёрт ордог Чианг Май хотын биеэ үнэлэгчдийн бараг тэн хагас нь ДОХ-ын вирус тээгч байсанд Тайландын Засгийн газар цочирдож, ерээд онд 180 мянган доллар зарлагаддаг байсан төсвөө жил бүр нэмэгдүүлсээр одоо жилд улсаас бараг 80 сая шахам долларыг зөвхөн энэ өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа гэнэ. Гэхдээ л ДОХ-ын халдвар авагсдын тоо дорвитой буухгүй улам өсөн нэмэгдсээр одоо бараг 600 мянгад дөхөөд байгаа нь, эндхийн бараг зуун хүн тутмын нэг нь халдвар тээгч гэсэн үг. Бүсгүйчүүдийн биеэ үнэлэх хүн төрөлхтөний эрт цагаас улбаатай энэ ажил, мэргэжил энэ оронд Голландтай адил хуулиар зөвшөөрөгдөггүй ч, тэндхийн Амстердам хотын “Улаан дэнлүүний гудамж” маягийн хаяггүй албан газрууд алхам тутам тааралдана. Ийшээ жил бүр арван сая гаруй жуулчид ирж зугаацан, эдийн засагт нь дорвитой хувь нэмэр оруулдаг болохоор, дээгүүрээ эрхтэн дархтанууд нь нарийн учир начрыг нь хичнээн мэдэж байсан ч чихээ бөглөж, нүдээ хагас анихаас өөр аргагүй байдаг бололтой. Бүх жуулчдыг секс сонирхож ирдэг гэх нь хаашаа юм, гэхдээ л эд нарын хорин хувь нь ирэхээ больчихвол улс орон дор хаяж жилд хоёр тэрбум доллараа алдана л гэсэн үг.

 

  Нийслэл Бангкокоос холгүй орших секс-туризмаараа дэлхийд алдартай Паттаяа гэх далайн эргийн наран шарлагын жижиг суурин бий. Энд амьдрах албан ёсны бүртгэлтэй нутгийн хүн ам нь зуун мянгад ч хүрдэггүй мөртлөө, зөвхөн 2003 онд гаднаас ирсэн жуулчдын тоо 1.5 сая хүрч байжээ. Тэндхийн зочид буудлын эздүүд дор бүрээ хичээн зүтгэж орныхоо тоог яаж ийгээд 30 мянгад хүргэсэн боловч жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа секс-туристуудын ачааллыг энэ муу жижиг суурин даанч дийлдэггүй гэнэ лээ. Намайг тэнд байхад насанд хүрээгүй охидтой самуурах донтой, Европоос ирсэн гэх нэгэн хүнд гарын шүүх хурлыг телевизээр харуулж байв. Тэрээр өөрийгөө онгон гэж ойлгуулсан арван дөрөвтэй бяцхан охинтой бэлгэвчгүй хавьтсанаас өнөөх хэцүү нэртийн халдвар авч, тэр уурандаа эндхийн зуу гаруй залуу охидод өвчнөө санаатайгаар тараасан хэмээн мэдүүлж байлаа. Үр дүнд нь шоронд суугаад нас нь гүйцэхээргүй болчихсон тэр ахимаг эр биш, замбараагүй явдалтай залуухан охид л бүх насаараа ялаа эдэлж үлдэх нь тэр. Ийм олон, түм түжигнэж, бум бужигнасан газар мөртлөө хулгай дээрэм, архи дарс, зодоон цохион мэт жижиг гэмт хэрэг гарах нь өдрийн од мэт байдаг нь бас гайхалтай. Тайланд эмэгтэйчүүд ор дэрнийхээ ажилд гарамгай төдийгүй, хүний биеийн аль ч хэсэгт массаж сурамгай хийж чаддагаараа дэлхийд алдартай. Гудамж метрлэж явахдаа цуцсан хөлөө хааяагүй таарах массаж-мастеруудаар тавхан минут базуулахад л ядаргаа нь дорхноо алга болж орхидог юм билээ.

  Тэндхийн хүмүүсийн олонх нь өөрсдийгөө буддын шашинтан гэх боловч, үнэн хэрэгтээ өнгө мөнгө шүтэж амьдрах ёс жаяг сүрхий хөгжсөн орон. Хэмжээгээрээ ч, үнээрээ ч дэлхийд хосгүйд тооцогддог хоёр бурхан энд бий. Нэг нь 46 метр урттай хэвтээ Будда, нөгөөх нь таван тонн цул алтаар хийсэн суугаа Будда.

  Тайланд улсын түүхийг сөхөж үзвээс хэзээ ч дайн тулаанд өртөж, бусдын колончлолд орж байгаагүй цорын ганц орон гэдгээрээ дэлхийд бас алдартай. Том, жижиг ямар ч зочид буудлынх нь үйлчилгээ үнэхээр сайн бөгөөд хоногт 20-30$, үнэ хямд учир, олон улсын хурал зөвлөлгөөн арга хэмжээнүүд Тайландад зохиогдох нь тун элбэг. Азийн орнуудыг хариуцсан НҮБ-ын том салбар ч энд байрладаг болой.

  Жаран сая гаран хүнтэй энэ оронд арван сая гийчин жил болгон ирдгийн бас нэг учир нь далайн зөөлөн уур амьсгал, хямд төсөр үйлчилгээ, хамгийн гол нь баталгаатай аюулгүй орчных юм болов уу. Гэхдээ л өнгөрсөн өвөл шинэ оны зааг дээр болсон цунами гэгч далайн их давалгаан Тайландын өмнөд хэсэгт амарч байсан эзэн хааных нь ач хүүг таван мянган жуулчдын хамт үйж авч одсоныг санахад илүүдэхгүй биз ээ. Хэрэв тэнд очих завшаан гарвал хаана ч таарсан Тай бүсгүйчүүд тань руу алга хавсран мэхийж:

  “Саваат ди кай“ буюу - Сайн байна уу, та? гэж мэндлээд нүүр дүүрэн ялдамхан инээмсэглэнэ.