Хүний эрүүл, эрч хүчтэй амьдрах гол түлхүүр нь зөв хооллолт гэдгийг хүн бүр мэддэг. Эрс тэс уур амьсгалтай манай оронд хүйтний улирал ирж байна. Өвлийн улиралд хүн өөрөө ч мэдэлгүйгээр стресст орж хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьс өвчилж гэмтдэг байна. Олон төрлийн витамин, эрдэс, минералаар баяжуулсан арьс арчлах амин дэм өгөх бүтээгдэхүүнүүд байдаг хэдий ч бидний зөв дэглэм бүхий эрүүл хооллолтоос авч чадах минералтай харьцуулшгүй билээ. Бид та бүхэнд өөрт хэрэгтэй минералыг ямар төрлийн хоол хүнснээс авч чадахыг танилцуулж байна.

 

ХҮХЭР Өндөгний шар, саримс, байцаа, бяслаг, загас зэрэг уураг ихтэй хоолноос та хүхрийн хэрэгцээгээ хангаж чадна, Арьс, үс, хумсны өвчлөлтөөс сэргийлж, биеийн дархлааны системийг сайжруулдаг. ХРОМ Хром нь хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг. Өндөгний шар, тахиан мах, вино, цөцгийн тос зэргээс нөхөх боломжтой. Цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлж, зүрхний үйл ажиллагааг сайжруулж, чихрийн өвчнөөс хамгаалдаг.

ФОСФОР Шүд, ясыг бэхжүүлж булчинг зөв хөгжүүлж биен дэх PH балансыг тэнцвэржүүлнэ. Тахиа, галуу, хонь, үхрийн мах, өндөгнөөс авч болно, ЦАЙР Загас, хонь, үхрийн мах, самарнаас цайрын хэрэгцээг хангаж чадна. Дархлаа сайжруулж нөхөн үржихүйн эрүүл мэндэд ач холбогдолтой. Өдөрт 100 мг-аас хэтрүүлж болохгүй.

ТӨМӨР Төрөл бүрийн хатаасан болон шинэхэн жимс нь төмрийг хамгийн сайн нөхдөг ч, шүүрхий мах, самар ч бас дутахгүй эх үүсвэр болдог. Төмөр нь хүний бие дэх хүчилтөрөгчийг хадгалж, булчинг хүчилтөрөгчөөр хангадаг.

КАЛИ Хэрэв та өдөрт 5 порц жимс хүнсний ногоо хэрэглэдэг бол өөрийгөө кали дутагдалд орно гэж санаа зовох хэрэггүй. Хатаасан жимс, кофе, саргай загас, улаан лооль, яншуйнаас булчингийн хөгжлийг дэмжиж, биеэс хор гадагшлуулан шингэнийг тэнцвэржүүлдэг.

ИОД Иод нь хүний биед хадгалагддагүй учраас тогтмол нөхөж байх шаардлагатай. Хүнсний ногоо иодын гол эх үүсвэр болдог ч хаана тариалж байгаагаас шалтгаалан хэмжээ өөр өөр байдаг. Далайн хоол, сонгино, хүнсний ногооноос иод нөхөгдөнө. Бодисын солилцоог сайжруулж, биеийн жинг тогтворжуулж, бамбай булчирхайн дахь гормоныг тэнцвэржүүлнэ.

ФТОР Төрөл бүрийн загаснаас, фторын уусмалтай уснаас фторын хэрэгцээг бүрэн хангана, Фтортой ус нь шүдний пааланг хамгаалдаг. Шүд хорхойтохыг багасгаж шүд болон ясны кальцийг нэмэгдүүлдэг.

ЗЭС Зэс нь хүний биед зайлшгүй хэрэгцээт минерал боловч өдөр бүр нөхөх шаардлагатай биш. Төрөл бүрийн далайн хоол, самар, үхрийн болон хонины элэгнээс та өөрт хэрэгтэй зэсийн дутагдалыг нөхөж байдаг ажээ. Хүчилтөрөгчийн дутагдалаас сэргийлнэ. Мэдрэлийн судасны үйл ажиллагааг сайжруулж хамгаална.

СОДА Хүний биеийн усыг тэнцвэржүүлж, хоолны шингэлтийг сайжруулж мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Төрөл бүрийн далайн хоол, олив жимс, хүрэн манжингаас содын хэрэгцээ хангагдах боломжтой.