http://www.bro.mn/images/0212/214-01-20-30-nasniihnii%20zowlon.jpg

Та өөрийн хориод насыг зарим шалтгаануудын улмаас дэмий өнгөрүүлж байгаа биш биз.

Дэлхий дээрх ихэнх хүмүүс тэр тусмаа ази хүмүүсийн хувьд 20-30 насандаа байр худалдан авах, гэрлэх, хүүхэдтэй болох, ажлын карьер өсгөх гэсэн зүйлс дээр төвлөрөн амьдралынхаа алтан үеийг умартаж орхидог.

Зарим нас явсан хүмүүсийн шүүмжилдгээр бол тэдгээр зүйлсийг оройтуулах нь байж боломжгүй зүйл мэт. Бүх зүйлийг оройтож шийдэж байна гэсэн үг. Яг үнэн хэрэг дээрээ тийм байдлаар амьдарч байгаа хүмүүс тун цөөхөн. Зарим тохиолдлоор эрт бүх дарамтнаас салж тухтай бүсээ бий болгох нь хамгийн зөв шийдэл мөн боловч нөгөө талаар өөрийгөө гээх нэг боломж.

Хорь гаран нас бол шийдвэр гаргахад хамгийн хялбар үе. Эдгээр насны хүмүүс юунаас ч айхгүй, юунд ч баригдахгүй чөлөөтэй сэтгэж чаддагаараа бусад насныхнаас илүү эрч хүчтэй, шинэ ,соргог харагддаг.

Миний хувьд сургуулиа төгсөөд өөрийн карьераар ажилд орж ажилласан боловч ердөө 8 сарын хугацааг хамарсан. Хэний ч толгойд "чи удаан ажилласан бол илүү зүйл сурах байсан" гэсэн зөвлөгөө буух байх. Тиймээ тэгэх байсан байж магадгүй. Миний мэдэх бүх хүмүүс л тэгж хэлсэн. Би өөртөө ч гэсэн эргэлзэх үе гардаг байсан. Гэхдээ өөрийн шийдвэрээс би буцалгүй насан туршдаа хийх ажил хөдөлмөрийг бий болгохоор өөрөө өөртөө ажиллаж сууна. Одоо ч гэсэн зарим хүмүүс карьераараа ажиллахгүй юм уу гэж асуудаг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэгдээ.

Хамгийн гол асуудал нь 20-30 насны үед таны толгойнд орсон шинэ санаа хэрэгжих боломж 30-аас дээш насныхныг бодвол өндөр байдаг. Яагаад гэхлээр 30-аас хол даваад ирэхээр таны шинэ санааг устгагч нь та өөрөө болж хувирдаг.

http://www.bro.mn/images/0212/214-02-20-30-nasniihnii%20zowlon.jpg

Одоогийн ажил олгогч хамтрагчтайгаа хийж буй ажилдаа хэр сэтгэл хангалуун байна. Цаашдын 10 жилд ямарч асуудалгүй дурласан хэвээр байна гэж бодож байгаа бол үргэлжлүүл. Цагийг чинь үрж байгаа мэт санагдвал өөр зүйлийг туршаад үзэх хэрэгтэй. Учир нь 20-иод нас бол шинэ зүйлийг туршин өөрт тохирсон замыг олох хамгийн тайтай үе. Насанд хүрсэн хүмүүсийн дарамтыг өөр дээрээ авах гэж хэт яаран адгахгүй өөрийгөө чөлөөлж өөртөө боломж олго. Гучин нас дөхөөд ирэхээр хүссэн хүсээгүй бүх зүйл өрнөөд эхлэх болно.

Дээрх үгс танд сонин сонсогдож байна уу. Тэгвэл Доктор Meg Jay-ын TED talk дээр ярисан яриаг сонирхоорой. Тэрээр сэтгэл судлалын доктор билээ. Түүний 20-30 болон түүнээс дээш настангуудын сэтгэл зүйн онцлогийн тухай дэлгэрэнгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарт дүгнэлт хийж болно.

Таны тархи өөрөөр ажиллаж илүү эрч хүчийг үйлдвэрлэж байгаа дээр нь бүх зүйлийг туршаад үзэхэд юу нь болохгүй гэж. Зүгээр л өөртөө итгээд хийгээд үзэх хэрэгтэй.

Жишээ нь таны эхлүүлсэн шинэ компани эхний 2 жилдээ бүтэлгүйтлээр дүүрэн байж болох ч энэ 2 жилийн хугацаанд хаанаас ч хайж олохгүй алтан туршлагуудыг өөртөө бий болгон, санаа төдий зүйл байсныг хөгжүүлэн танигдахааргүй өндөр түвшинд авчирсан байх болно. Шинэ санаа, шинэ бүхэн амжилтаас илүү бүтэлгүйтлийг дагуулах магадлал их ч танд өгөх ач тусаар эрсдэлгүй гэж үнэлэгдсэн ямарч зүйлээс илүү зуу зуун амжилт, боломжуудын хаалга болно.

Хүн болгонд боломж байгаа эсвэл байсан юмбал яагаад үүнийг ашиглахгүй байгаа юм бэ?

Учир нь тэд өөрийн карьертаа санаа зовж, насан туршийн ханитайгаа амьдрал зохиогоод, байрны мортгежээ төлөх гээд өдөр тутмын мөнгөтэйгээ орооцолдож завгүй байгаа. Нэгэнт эдгээр зүйлийг эхлүүлсэн бол өөрийн карьераа солих эрсдэлтэй шийдвэр гаргахад хүнд болоод ирнэ. Яг л нэг тойрог мэт.

Та 20-30 насандаа өөрийн тухтай бүсэд шигдэж, амьдралд чинь дахин тохиохгүй 10 жилийг үрж байна уу. Эсвэл тухтай бүсээсээ гарч жинхэнэ амьдралаар амьдарч эхлэхийг хүсч байна уу. Тухтай таатай санагдсан бүхэн амжилтанд хөтлөхгүйг санах хэрэгтэй. Хөлс дуслуулж байж, хүнд байдлыг даван байж өөрийн замаа олох болно. Хүн бүрт нээлттэй байдагч хүрэх зам нь тийм ч тухтай биш шүү.

Таны л сонголт.

http://www.bro.mn/