...Төр оршин буйн биет баталгаа нь төрийн туг/нүдээрээ үзэж баясахуйн учир/, төрийн сүлд /сэтгэлдээ хоногшуулж, сүсэглэхүйн тул/, төрийн дуулал /сонороо мялааж омогшихуйн учир/, төрийн тамга /тусгаар улсын эрх хэмжээ, хууль цаазыг эгэл биеэрээ мэдрэхүйн тул/, эр цэрэг /энэ биеэрээ тусгаар оршилоо хамгаалан тулахуйн учир/ байдаг ажаам. Ялангуяа Монголчууд энэ бүгдээ хөндвөл их зовлон ирнэ гэдгийг хатуу санаж, ураг хойчдоо чандлан захидаг байжээ. Эдгээр үгүй оршихуйн эмгэнэл нь өдгөө бидний ахан дүүс ч төрийн бахархал, хэрэг юугаа харьд мэдүүлж, хөтлүүлсэн өвөр Монголчууд юм.

Өвөр Монголчуудын гашуун хувь тавилангаас үргэлжлүүлэн хүргэе. Дэлхийн 2-р дайны төгсгөл хэсэгт өвөр Монголчууд Монгол улсдаа нийлэх санаа гаргаж, шахамдуу 20-иодхон хоногийн дотор 30.000 хүний гарын үсэг цуглуулсан байна. Түүнээ морин тэргэнд ачин тусгаар Монголын нийслэл Улаанбаатарыг зорьжээ.

Харамсалтай нь тэднийг том гүрнүүдийн жижиг улсуудаа үл тоомсорлон тохиролцсон "Ялтын гэрээ"-ний шийдвэр хүлээж байлаа. "Ялтын гэрээ"-гээр Монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан боловч түүнийхээ золиосонд өвөр Монгол ахан дүүсээ тавьсан билээ. Их хянганы нурууг морин тэргээр даван зүдэрч, амь нэгтэй ахан дүүсээ гэж ирсэн өвөр Монголчууд нүдэндээ нулимстай буцсан түүх ийм.

Нутагт нь тэднийг бүр ч хатуу тавилан хүлээж байлаа. Яг энэ хэрэг явдлаар шалтаглан хятадууд өвөр Монголд өөр нийгмийн, өөр нэрийн дор дахин нэг хядлагыг эхлүүлсэн юм. "Тусгаар тогтнож, ар Монголдоо нийлэх санаа гаргаж буй Монголчуудыг үеийн үед мартахгүй болтол хашраагаад өг"... Жирийн Монгол иргэдийн эсрэг эхлүүлсэн яргаллыг Бээжингээс томилсон генерал Тэн Хай Чин удирдаж байв. "-Нэг Монголыг хөнөөвөл хятад сайн эр, арвыг албал чи хятад үндэсний баатар" гэсэн уриан дор цэргээр хүч нэмсэн хятад тариачин, ажилчид Монголчуудыг, ялангуяа эрчүүдийг авлаж эхэлсэн байна.

Манж Чин Улсад хятадууд Монгол хүнийг махыг нь хэсэглэн авч, тамлан хөнөөж буй энэ зургийг Карпе гэгч Франц хүн хальсандаа буулгажээ. Хожим, Хятад дахь олон Монголчууд ийм яргалалд өртсөн. (sensesofcinema.com)

Генерал Тэн Хай Чин "Дэ ван" буюу Дэмчигноров вангийн хошууны нийт хүн амын 55 хувийг хэлмэгдүүлэх "виз" өгснийг хэдхэн хоногийн дотор биелүүлж байсан гэхээр хядлага, яргалал үнэхээр хүчээ авчээ. 1989 онд ӨМӨЗО-ны намын хорооны албан ёсны баримтад 40-50 мянган хүн амь насаа алдаж, 200 мянган хүн эрэмдэг зэрэмдэг болж, нийтдээ 500 мянган хүн ямар нэг хэмжээгээр хэлмэгдэлд өртсөн гэсэн тоо гаргасан байна. Энэ бол тухайн үед яргалал, хядлага явуулж байсан Хятадын Коммунист намын хатуу хяналтан дор гаргасан ишлэл! Хэрэг дээрээ бичиг данс хөтлөх эртний шалгарсан уламжлалтай хятадууд алж хядсан, тарчлааж зэрэмдэглэсэн Монголынхоо тоог алдсан юм.

Хамгийн хорлолтой нь тэд Монголчуудын эсрэг хамгийн харгис, хүнлэг бус яргаллыг хэрэглэж байжээ. Идэр есийн хүйтэнд гуунд ус цутгаж дүүргээд нүцгэн хүмүүсийг хөөн оруулж хонуулсаныг маргааш нь түлхэхэд хөлөөрөө хугаран унаж байсан гэх. Хүмүүсийг онгоцны далавчнаас дүүжлэн тэнцүүлээд намд нислэг үйлдэж байсан ч гэдэг. Цахилгаан гүйлгэх, аманд нь ялгадас цутгах, залгаагаар бохир ус уулгах, олноороо нийлэн хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, хөхийг нь огтлох, бэлэг эрхтэнийг нь хөрөөдөх, толгойд нь хадаас хадах зэрэг дэлхийн түүх мэддэг бүхий л харгислалаас хэтийдсэн аймшгийг өвөр Монголчууд үзэж өнгөрүүлсэн юм. Баримттайгаас нь дурьдваас "Бух тэрэгний жолооч Содыг, жирэмсэн эхнэрийнх нь хамт эрүүдэж, дөрвөн сартай ургийг нь төмөр утсаар гогдон гаргаад "Өвөр Монголыг нэгээр хорогдууллаа" хэмээн бах таваа хангаж байж.

2011 онд бэлчээрээ хамгаалаад, Хятадуудын ачааны машинд дайруулан нас барсан Монгол малчин Мэргэн (bataa2011.wordpress.com)

Үүшин хошууны малчин Цолмон, Балдан нарыг илжиг, гахайтай хүчээр хурьцуулж, "Танай Монголчууд малнаас юугаараа ялгаатай вэ" гэж тавлаж байжээ. Сэхээтэн Гаравуунсэнгээгийн шүдийг хүүхдүүдийнх нүдэн дээр нэг бүрчлэн бахиар сугалж тарчилааснаас удалгүй нас барсан байна. Сумын нарийн бичиг Норовжамцыг нурууг нь зүсч давс чихсэний дараа "Хүн гагнаж үзье" хэмээн улайссан индүүгээр дарж, тамлан амь насыг нь хороожээ"...Энэ бол өнөөгийн хятад төрийн нарийн хатуу шүүлтүүр бүхий хязгаарлалтыг нэвтэлж, ил болсон өчүүхэн хэсэг юм. Хэрэг дээрээ энэхүү зузаан хөшиг үүнээс ч илүүг ханхалж буй нь гарцаагүй. Өдрийн төдий таашаал, аз жаргал, өнөөгийн идэх хоол, өмсөх хувцсаар арилжиж үл болох ТУСГААР ТОГТНОЛ-ын үнэ цэнэ гэдэг энэ. МОНГОЛ ХҮН БҮР МЭДТҮГЭЙ...


Srona Naraa

Эх сурвалж: https://www.facebook.com/soyombolegalpartners/posts/694911443897086