Ардчиллын он жилүүдэд монгол хүн ёстой үзээгүйгээ үзэж байна даа. Ажилгүй, орлогүй болж, картын бараанд очерлож, архичин болцгоосон бол одоо дүрвэгчид болон бүгд эх орноосоо зугтах л үлдээд байх шиг байна.

Хэдэн увайгүй амьтад төрийг эзэлж ард түмнээ зүгээр л зөнд нь орхиж өөрсдөө дээгүүр бүгдийг хувааж идэцгээж байна. Энэ их идэлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Хэдий хүртэл ард түмэн тэвчээртэй номхон тэмээ мэт ноолуулан амьдрах вэ дээ.

Олон ч залуу уурлан бухимдаж ханцуй дотроо гараа зангидан “арай ч дээ” хэмээн тэвчээр заан амьдарч байгаа. Сонингоор дүүрэн ажлын байр байхад ажил голоод хийхгүй байна гээд шүүмжлэхийг нь яана. Тиймээ ажлын байр дүүрэн байгаа. Харин та нарын бий болгосон дээд сургуулийг чинь төгсөөд дипломтой болчихсон залуу яаж цэвэрлэгч, хамгаалагч хийх юм бэ? Тэр ажлууд чинь зүгээр л оюутнуудын цагийн ажил шүү дээ. Ингэж битгий хүмүүсийг доромжилж бай гэж л хэлмээр санагдах юм.

Тэгэхээр зарим нэг хүмүүс ажил голлоо энэ тэр гээд баахан худлаа сургацгаана. Өөрсдөө хэзээ ч тийм ажил хийх байтугай хайж ч байгаагүй хүмүүс яаж түүнийг мэдэх вэ дээ. Тэрхүү ажлуудад нь ороод тэгээд сайхан амьдрах ямарч бололцоо байхгүй. Зүгээр л сарынхаа хэрэгцээгээ арай гэж нэг хангана. Зөвхөн хоолондоо шүү. Хэдий хүртэл өлөн зэлмүүн, дутагдаж гачигдаж зовлонтой амьдрах юм бэ? Залуу хүн яаж ингэж амьдрах юм бэ? Ядуу амьдрахаас тэд залхаж байна шүү дээ. Залуу хүн ядуу байж болноо, харин мэдлэггүй байж болохгүй гэх нэг мэргэн хүний хэлсэн үгээр залуусын тархийг угаана. Яагаад заавал ядуу байх ёстой юм бэ? Мөнгөтэй ч, мэдлэгтэй ч болмоор байна шүү дээ.

Ядуу гуйлгачин амьдрах шиг зовлон энэ хорвоо дээр байхгүй. Хүн хүн шиг амьдарч, өөртөө итгэлтэй амьдрахыг л хүсдэг. Гэвч төрд заларсан эрх баригчид ард түмэндээ сайхан амьдралыг өгч чадсан билүү. Харин ч өөрсдөө арван үеэрээ идээд ч барахгүй их хөрөнгийг хулгайлан цуглуулчихаад ард түмнээ "эгэл борчууд" хэмээн элэглэж сууна.

Монголчууд дэндүү тэвчээртэй, хүлээцтэй ард түмэн юм. Төр ард түмнээ дэндүү муухай доромжилж байна даа. Саяхан гарсан буу сум, гар бөмбөгний хэрэг бол энэ л бухимдлын илрэл. Энэхүү үйлдлийг буруутгахаасаа илүү дэмжсэн хүмүүс олон байсныг хэлэхэд буруудахгүй л болов уу. Харин эрх баригчид л буруушааж одоо захиалгат нийтлэлүүдээр бөмбөгдөж байна. Ардчиллын он жилүүдэд архинд орж, амиа хорлож, золгүй байдлаар нас барж, гэмт хэргийн золиос болж, хүний наймаанд өртөж нас барсныг тоогий нь гаргах хэрэгтэй. Магадгүй их хэлмэгдүүлэлтэнд өртсөн лам нарын тооноос ч давж гарна. Энэ бол ардчиллын үед явагдсан их хэлмэгдүүлэлт.

Өнөөдөр олон хүн тэрхүү тавьсан бөмбөгнийх нь нэг дэлбэрчихгүй яав даа хэмээн бодож байгаа шүү. Яагаад гэвэл орилоод үг авдаггүй төрийнхнийг буун дуугаар, бөмбөгний чимээгээр сэрээхийг хүссэн. Гэвч өнөөдөр бүгд таг чимээгүй. Ард түмэн нэг нэгнийг буудаж алах тэдэнд огт хамаагүй мэт таг чимээгүй.

Хэзээ энэ төр ард түмнээ сонсдог болох вэ? Хэзээ энэ төр ард түмнийхээ төлөө ажиллах вэ? Эсвэл сонстол нь тэмцэх ёстой юм уу. Ард түмэндээ хүйтэн хандах төрийн эсрэг хүйтэн зэвсэг агсах нь буруу юм уу тэгээд. Олон хүмүүс энэхүү зэвсэгт үйл хэргийг буруутгахаасаа илүү харин шалтгааныг хайж байгаа нь үнэхээр сайшаалтай. Яагаад тэд буу барих болов? Үүнийг эрх баригчид нэг тунгааж үзээсэй дээ.

Магадгүй энэ хэрэг зөвхөн эхлэл ч байж мэднэ.