Сүүлийн 20 гаруй жилд Монгол улс импортын барааны диваажин болжээ. Гэхдээ асар их өрөөр шүү. Хэрэв монголчууд малынхаа түүхий эдээр дэлхийн ямар ч улсынхаас дутахгүй ямар нэг төрлийн өргөн хэрэглээний бараа, эсвэл бүр жижиг сажиг гэж голохгүйгээр хамгийн сайн шүдний сойз үйлдвэрлэж сураад хэдхэн улсад борлуулж чадсан бол 3 сая хүн нь Швейцарийн иргэд шиг амьдарч болох байв. Харин 1.3 тэрбум хүнтэй Хятад улс энэ санааг идэвхтэй хэрэгжүүлсний хүчинд тэр олон хүнээ тэжээж чадахаар болжээ. Энэ удаа Хятадын Xiaomi компани хамгийн сүүлийн үеийн ухаалаг шүдний сойзоо танилцуулав. Soocare X3 гэсэн нэртэй уг сойзны толгой нь минутанд бичил чичиргээ үүсгэн 37,200 удаа эргэлдэн шүдийг цэвэрлэдэг ба нэг жижиг зайгаар бараг 1 сар ажилладаг гэнэ. Мундаг эд бололтой. Үнэ нь 35 ам доллар юм байна.

http://gashuun.mn