Монголчууд Жао Вэй жүжигчнийг “Хуанжу гэг” олон ангит киноны гол дүрээр сайн танина. Тэрээр Хятадад ихээхэн алдартай төдийгүй баян гэдгээр алдартай. Жао Вэй “Tiger Mom” телевизийн шоу хөтөлдөг юм.

Тэрээр шоуны үеэр шаардлага өндөртэй, хатуу ээжийн дүрд хувирдаг аж. Тэгвэл Шанхай хотын нэгэн иргэн жүжигчнийг шүүхэд өгч “сэтгэлийн дарамт” учруулсан хэмээжээ. Учир нь алдарт поп-дуучин, хөтлөгч бүсгүй зурагтын цаанаас том нүдээрээ түнийг хэтэрхий ширтсэн гэж үзсэн байна.

Хэр хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд Хятадын Дээд шүүхийн төлөөлөгч Ган Вэнийн мэдэгдсэнээр ингэж мөнгө нэхэмжлэх нь “эрхээ хэтрүүлсэн” хэрэг гэнэ.

Тавдугаар сарын 1-нээс эхлээд Хятадад нэхэмжлэл хүлээн авахаас татгалзахыг шүүхийнхэнд боломжгүй болгосон хууль үйлчилж эхэллээ. Ингэснээр нэг сарын дотор төрөл бүрийн нэхэмжлэл 29 хувиар нэмэгджээ.

Шүүх болон “цагаан захтнууд” аливаа нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх боломжийг нь хаах зорилготой ийм хуулийг баталсан аж. Гэвч ийм хуулийн үр дүнд содон шаардлага тавих боломжийг иргэдэд олгосон байна.

Эх сурвалж: www.gogo.mn