Нэг хүний үхэл бол эмгэнэл, харин сая сая хүний үхэл бол статистик тоо баримт болох юм. Хүн төрөлхтний түүхэнд олныг хамарсан дараах тахлууд тохиолдож байжээ.

1."Фукидидийн тахал"

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Бүр эртний тахлуудын талаар мэдээлэл ховорхон байдаг ба эдгээрээс хамгийн томд Фукидидийн тахал тооцогддог. Уг тахал эртний Грекийн Афин хотноо МЭӨ 431-427 онд тохиолджээ. Тухайн үед Пелопонесскийн дайн болж, Афин хот дүрвэгсдээр дүүрсэн байсан аж. Хэд хэдэн удаагийн дэгдсэн халдвар 30 гаруй мянган хүний амийг авч одсон байна. Грекийн түүхч Фукидид энэ өвчнийг тусаад амьд үлдэж чадсан бөгөөд энэ талаар маш дэлгэрэнгүй бичиж үлдээжээ. Орчин үеийн эрдэмтдийн үзэж буйгаар, уг халдвар нь тахал биш, улаан бурхан, гэдэсний хижиг өвчний хавсарсан хэлбэр байсан бололтой.

2."Юстинианын тахал"

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Энэхүү тахлаар халдварлагдсан бясаа, хархнууд Египетээс Константинополь руу хөлөг онгоцоор тариа будаа зөөвөрлөх үед тээж иржээ. Аюулын эхлэл Византийн Юстиниан хааны засаглалын үед тохиолдсон бөгөөд МЭ-ийн 541, 750 онуудад хоёр удаа дэгдэж байсан аж. Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр, Европт энэ тахлаар 25-50 сая хүн, Хойд Африк, Төв Ази, Арабад хоёр дахин олон хүн амь алдсан гэжээ.

3."Хар цэцэг" өвчин

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

IY зуунд хар цэцэг өвчин Хятадад тархан, YI зуун гэхэд Солонгост хүрсэн байна. 737 онд энэхүү өвчний улмаас Японы нийт хүн амын 30% нь амь үрэгджээ. Энэ өвчин Азийн ард түмний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн бөгөөд Энэтхэгт гэхэд, Хар цэцэг өвчний бурхан Мариатале гэж бий болсон аж. 1796 онд Английн эмч Эдвард Женнер энэ өвчний вакциныг бүтээсэн байна.

4."Хар үхэл"

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Энэ тахал Дундад зууны үед гарсан бөгөөд Хятад, Энэтхэгээс эхэлсэн энэ тахал Ази тив, Хойд Африк, бүр Гренланд хүрчээ. Энэхүү тахлаар Италийн хүн амын тэн хагас нь "нүд аньж", Герман нэг сая гаруй хүнээ алдсан байна. 1386 онд Оросын Смоленск хотод энэ халдварын дараа тавхан хүн амьд үлдэж байсан гэнэ. Европ тив хүн амынхаа гуравны нэгийг энэ өвчнөөр алджээ. Харин 1666 онд Лондонд гарсан их түймрийн дараа энэ тахал алга болсон түүхтэй юм байна.

5."Английн хөлс"

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Энэ тахлын шалтгаан одоо хүртэл тодроогүйгээрээ алдартай аж. Хамгийн их хэлмэгдсэн нь Англи улс юм. 1485 оны наймдугаар сард Генрих Тюдор Босвортын дэргэдэх тулаанд ялан, Лондонд ирж Генрих YII хаан болсон билээ. Түүний франц хөлсний ажилчид арал руу үл мэдэх өвчин авчирсан байна. Түүхчид түүнийг английн тахал буюу урвах тахал гэж нэрлэсэн юм.

6."Гэгээн Виттийн бүжиг"

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

1518 оны долдугаар сард Страсбург хотноо Троффеа хэмээх эмэгтэй гудамжинд гарч, зогсолтгүй хэдэн өдөр бүжиглэж эхэлснээр уг халдвар дэгдсэн байна. Эхний долоо хоногийн сүүлч гэхэд, түүн рүү орон нутгийн 34 оршин суугч нэгдэж, дараа нь бүжигчдийн бөөгнөрөл 400 дөхжээ. Энэхүү хачирхалтай өвчин "бүжгийн тахал" буюу "1518 оны халдвар" хэмээн нэрлэгдэх болсон байна. Энэ марзан тахлын үеэр хэдэн зуун хүмүүс эцэж үхэтлээ бүжиглэцгээсэн аж.

7.Холер

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Холерийн тахал 1817 онд Зүүн-өмнөд Азид эхлэн, зөвхөн Энэтхэгт гэхэд, 40 гаруй сая хүний амийг авч одсон билээ. Удалгүй холерын халдвар Европт хүрч, анагаах ухаан хэдийгээр хурдацтай хөгжиж байсан хэдий ч Лондонд долоон мянган хүн, нийт Европт 100 мянга гаруй хүмүүс амь эрсэджээ.

8.Испанийн ханиад

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хүрээг хамарсан ханиадны төрөл юм байна. 1918-1919 оны хооронд буюу ердөө л 18 сарын хугацаанд 100 сая хүн буюу дэлхийн хүн амын 5% энэ ханиадаар үхэж үрэгджээ.Энэ өвчний халдвар Дэлхийн нэгдүгээр дайны сүүлчийн саруудад эхэлсэн бөгөөд хохирлын хэмжээ нь цуст дайныг ч давж буухаар болсон байна. Барселонд гэхэд, өдөр бүр 1200 гаруй хүн амь алдаж байжээ. Аляскийн хойгоос Өмнөд Африк хүртэл бүхэл бүтэн тосгоноороо сүйрч байсан аж.

9.Эбола

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Энэхүү өвчний хамгийн анхны тохиолдол 1976 онд Судан, Заирын хөрш зэргэлдээ районуудад гарсан бөгөөд Африкийн тухайн бүс нутгийн голын нэрээр нэрлэгдэх болжээ. Эбола вирус ер бусын халдвартай бөгөөд үхлийн түвшин асар өндөр юм.Эболагаас сэргийлэх вакцин болон тусгайлсан эмчилгээ одоо хүртэл гараагүй ба түүнээс хамгаалах цор ганц арга нь маш хатуу чанга хөл хорио тогтоох явдал юм байна.

10.Шувууны ханиад

Топ 10: Самые знаменитые эпидемии в истории (10 фото)

Шувууны ханиадны өвчлөл XIX зуунаас тодорхой болсон бөгөөд харин H5N1 хүнд халдсан анхны тохиолдол 1997 онд Хонконгт бүртгэгджээ. Дэлхий даяараа амны хаалт зүүцгээн, дараахан нь гахайн томууд шилжиж, тарилга хийлгэцгээв. Вакцин, хувийн ариун цэвэр, хөл хорионы арга хэмжээ зохих үр дүнгээ өгсөн билээ. ДЭМБ-ын мэдээллээс харахад, 2003-2008 оны хооронд зөвхөн 227 тохиолдолд шувууны ханиадаар нас барсан аж.

Д.Мигаа