Канадын Монреаль болон дагуул хотуудын бүх дунд сургуулийн хоолны цэсээс гахайн махыг хасахыг мусульманчууд шаарджээ. Харин Монреалийн дагуул Дорваль,Квебек хотын мэр тэдэнд татгалзсан хариу өгөв. Тэрбээр лалын шашинтай эцэг, эхчүүдэд бичиг явуулж тайлбарлаж, ислам болон шариатад ямар нэг байдлаар бууж өгөхгүй гэжээ.

"Мусульманчууд өөрсдөө эндхийн амьдралд дасан зохицож, өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгох ёстой. Мусульманчууд энд ирэхээс өмнө Канад олон цагаачийг хүлээн авсан билээ. Та нарыг эелдэг, найрсгаар угтаж авсан канадчууд биш та нар өөрсдөө амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой. Канадчууд арьсны үзэлтэн биш, ксенофоб биш" хэмээн мэр мэдэгдлээ.

Хотын мэр "Мусульманчууд аа, манайд таагүй санагдаж байгаа бол энэ дэлхий дээр 57 мусульман улс бий. Тэдгээр орны ихэнх нь хүн ам цөөтэй, шариатын хуультай. Та нар Канадын төлөө эх орноо орхиж ирсэн, харин Канадыг энэ 57 орны түвшинд хүртэл унагахыг бид зөвшөөрөхгүй" гэв.

"Хэрэв та нар хурдан өсч үржин хүний олноороо түрий барьж, Канадыг эзлэн түрэмгийлэх гэсэн санаатай ирсэн бол одоо ирсэн газар луугаа буцацгаа. Манай энд та нарт, танай үзэл сурталд зориулах зай алга. Хэрэв та нар бидний энэ байдлыг хүлээн авбал үлд, үгүй бол явахад бэлдэцгээ" гэж Квебек хотын мэр мэдэгджээ.

www.mnews.mn