Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсныхоо дараа олон хүнд улсын баатраас эхлээд төрийн соёрхолт, алтангадас, гавъяат гээд байдаг бүх л цол, шагнал урамшууллыг олгосон. Н.Энхбаярыг шагналыг хавтгайруулж олголоо хэмээн шүүмжилж бараг "би шагнал олгохгүй, овоо тахилга дээр очихгүй" хэмээн ярьж байсан хүн маань ерөнхийлөгч болсныхоо дараа шагналыг ёстой нэг хавтгайруулаад зогсохгүй бүүр овоолсон. Тэрхүү шагнуулсан хүмүүсийн дотор нэгэн хүн содон байдаг нь дуучин Д.Болд хэмээх залуу.


Түүнд Төрийн соёрхолт хэмээн өндөр шагналыг олгосон нь цаанаа Ц.Элбэгдорж өөрийгөө дэмжүүлэх зорилготой нь тодорхой. Түүнийг Монгол поп хэмээн хөгжмийн урсгалыг бий болгосон хэмээжээ. Үнэнийг хэлэхэд тэрхүү хөгжмийн урсгал нь ч хаана байгаа юм бүү мэд. Хоёрдугаар зууны сайхан дууг "гомо" хоолойгоор дуулахыг хэлдэг юм уу бүү мэд. Алдарт Адарсүрэнгийн авааггүй шагналыг Д.Болд авсан.

Өнөөдөр Д.Элбэгдоржийг шоудах ажилдаа Д.Болд ханцуй шамлан оржээ.