• Цэх урагшаа 2-3 секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ нэг төө хэртэй орчим газар аваачаад 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад ахиад алсыг ширтэнэ. 10-22 удаа давтаарай.
  • Харандаа, эсвэл бал бариад гараа сунгаад харандааг хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. 10-12 удаа давтана.
  • Цонхны шилэн дээр 3-5 мм хэртэй жижиг цаас, наалт наана. Харцаа цонхы цаана, алсад байгаа зүйл дээр төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх тэмдэг рүү ширтэнэ. Дасгалыг 10-12 удаа хийнэ.
  • Нүдээ наймаа тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ. Наймын тоог зурахдаа цэх харан босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давт.
  • Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.
  • Нүдний түвшинд өргөж сунгасан баруун гарынхаа эрхий хурууг 5-6 секунд ширтэнэ. Гараа аажмаар баруун тийш болгоход эрхийг хурууг толгойгоо хөдөлгөлгүйгээр дагуулан харна. Зүүн гар дээрээ давтана. Чиг тус бүр дээр 5-7 удаа давт.
  • Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу ширтээд, дараа баруун дээд булан руу харна. Дараа нь баруун доод, зүүн дээд гэсэн чигт давтана. 5-7 удаа давтаад нөгөө чигт давтана.