Монгол болон Хятад улсуудад хэсэг хугацаанд аялж үзсэн өрнөдийн жуулчид уг харьцуулалтыг хоёр жил гаруйн өмнө хийж хувийн блогтоо нийтэлж байжээ.

Өөр соёл иргэншлийн төлөөлөгч хөрш хоёр үндэстний ялгааг хэрхэн харсан нь сонирхолтой.


Жил гаруй хугацаанд Хятадад амьдарч, англи хэл заасны дараа бид Хятад хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлын талаар ихийг мэдэж авсан. Үүний дараа Монгол орноор сар гаруй хугацаанд аялсан юм.

Хэдийгээр эдгээр гайхамшигтай орнууд нь хөрш зэргэлдээ ч соёлын хувьд асар хол зайтай гэж үзэж болно.

Бид Монгол оронд ажигласан зүйлээсээ энэ үндэстэн Хятадаас соёл, хүмүүс, зан заншлын хувьд хэр их ялгаатайг олж мэдсэн юм.

МОНГОЛЧУУД ТОМ БИЕТЭЙ

Хоёр орны нэг гол ялгаа нь хүмүүсийнх нь гадаад байдал. Хятад хүмүүс ихэнхдээ жижиг биетэй, намхан бол Монголчууд биерхүү, хүчтэй, зузаан, бүсгүйчүүд нь гоолиг, галбирлаг биетэй.

Бас нэг зүйл нь Хятадуудтай харьцуулбал Монгол хүмүүсийн арьс илүү бор бараан талдаа.

ХЯТАД ХООЛ ХАМААГҮЙ ИЛҮҮ

Бид байгаа орныхоо үндэсний хоолыг идэж байсан, үүнд Хятадын гудамжны хачин этгээд хоолнуудыг ч амсаж байв. Хятад хоол үндсэндээ бидний хамгийн дуртай сонголт байлаа. Харин Монгол хоол бол ерөнхийдөө мах, цагаан идээ төдий. Монголчууд, ялангуяа хөдөөнийхний хувьд хоол бол таашаал гэхээсээ илүү хэрэгцээ мэт санагдсан.

МОНГОЛД ТАМХИ БАГА ТАТДАГ

Хятадад эр хүн болгон нь тамхи татдаг мэт. Ресторан, дэлгүүр, автобусанд гээд хаа сайгүй татдаг.Харин Монголд “no smoking” тэмдэг хаа сайгүй, түүнийгээ ч дагадаг мэт санагдсан.

МОНГОЛД АНГЛИ ХЭЛЭЭР ЯРИГСАД ОЛОН

Бээжин, Шанхай зэрэг том хотуудаас гадна Хятадад англи хэлээр ойлголцоход хэцүү. Гэсэн хэдий ч Хятад орноор аялан үг хэлийг нь сурч нутгийн хүмүүстэй ойлголцохыг оролдох нь сайхан санагддаг байв.

ХЯТАД ХҮМҮҮС ӨӨРИЙН ГЭСЭН ХУВЦАСЛАХ ХЭВ МАЯГТАЙ

Улаанбаатарын (Монголын ганц том хот) хүмүүс чиг хандлагын дагуу, барууны хэв маягаар хувцасладаг. Хөдөөнийхөн нь уламжлалт хувцасаа өмсдөг нь сайхан харагдана. Харин Хятадын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэс өөр, ганган, загварлаг хувцаслалт нь бидний баруунд хардгаас нэлээд ялгаатай байдаг.

АГААРЫН ЧАНАР МОНГОЛД ИЛҮҮ ДЭЭР

Үүнийг дурдах ч хэрэггүй. Хятадад 1.5 тэрбум хүн амьдарч байхад Монголд 3 сая хүн л байгаа шүү дээ. Монголоор аялахад цэвэр агаараар ханатлаа амьсгалах нь тодорхой.

ХЯТАД МАШ ОЛОН ХОТТОЙ

Монголд жинхэнэ хот ганц л бий. Энэ нь Улаанбаатар. Бусдыг нь тосгонд тооцож болно. Асар олон тооны хотуудтай Хятадтай харьцуулбал энд илүү тайван, бухимдалгүй, бохирдол багатай байх нь мэдээж.

МОНГОЛЧУУД БОЛ НҮҮДЭЛЧИД

Дэлхий дээр жинхэнэ нүүдэлчид маш ховор болсон нь үнэн бол Хятадад ихэнх хүмүүс нь хот сууринд амьдардаг нь үнэн. Монголын хөдөө нутгийн хүмүүс гэрт амьдарч жилдээ 2-4 удаа түүнийгээ ачаалан нүүдэллэж амьдардаг юм.

ХЯТАД ХҮМҮҮС ЗАГАС, ГАХАЙ, ТАХИА ИДЭХ ДУРТАЙ

Монголчууд бол үгүй. Хятад хүмүүс загас, гахай, тахианы мах зэрэг хөнгөн хоол иддэг болМонголчууд малын махандаа дуртай. Тэд голдуу хонь, ямаа, үхэр, адууны мах иднэ. Ингэж байж тэд өвлийн хүйтнийг давдаг биз.

ХЯТАД ХҮМҮҮС БАРУУНЫ ХҮМҮҮСИЙГ ИХЭД СОНИРХДОГ

Хятадад аялж байхдаа бид хүмүүсийн анхаарлын төвд байдаг байв. Бидний зургийг байнга авч, зарим тохиолдолд биднийг харж яваад машинаа мөргөлдүүлэх тохиолдол ч гарч байсан. ХаринМонголд хүмүүс биднийг нэг удаа хараад л өнгөрдөг ба цааш нь хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Гөлрөхгүй, зураг авахгүй. Биднийг та биеэ тоосон гэж бодож байж магадгүй ч үнэхээр энд бид анхаарал татаад байдаггүй.

Хэдийгээр Азийн хоёр хөрш орон олон зүйлээр ялгаатай ч тэдэнд зарим нийтлэг зүйлс бий.

Үүнд:

  • Хоёулангийн хэл нь ярих ба сурахад маш хэцүү
  • Буддизм гол шашин нь
  • Монголчууд, Хятадууд маш их гэр бүлсэг хүмүүс
  • Энэ хоёр орон адилхан зочломтгой, найрсаг ард иргэдтэй

Бид Хятадад амьдарч байснаа маш их дурсан санадаг! Тэнд үзсэн зүйл маань бидний амьдралыг өөрчилж, мартагдашгүй дурсамжууд үлдээсэн. Гэвч Хятад дахь гэрээгээ дуусгаж Монголоор аялах шийдвэр гаргасан нь бидний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гарцаагүй мөн байлаа!

Эх сурвалж: ikon.mn