Үүнийг олон хүн уншаасай

Япон улсад сурч, ажиллаж байхдаа би Солонгос улсын Бусан хотоос ирсэн хѳдѳѳний гэмээр царайтай охинтой найзалж байж билээ. Жижигхэн биетэй, ягаан хацартай тэр охин их хѳгжилтэй бас хэгжүүн. Яг л тэдний олон ангит кинон дээр гардаг охидууд шиг, алиа хошин зантай, чанга хашгирсан хоолойтой, биедээ таарсан мяраатай.

Тэр охиныг Хэрим гэдэг. Нэг ѳдѳр найз маань амьдрах байргүй болоод байхад нь хамт амьдрахыг санал болгосоноор хамт амьдрахаар болсон юм. Чухам тэр ѳдрѳѳс л эхлэн Монгол оюутны амьдрал, Солонгос оюутны амьдрал харьцуулагдаж эхэлсэн юмдаа. (Монголыг би тѳлѳѳлж, Солонгосыг найз охин минь тѳлѳѳллѳѳ)

Бид хоёр гадаад оюутнууд учир их ядуу, агшаасан будаа л голцуу иднэ. Гэхдээ зорилго бол нэг, их сургуульд орох байлаа. Цагийн ажил хийж байр, хоолны мѳнгѳѳ чүү чаа болгоно. Ѳглѳѳ нь хичээл харин орой нь цагийн ажил. Хичээлээ таславал виз сунгаж ѳгдѳггүй, ер нь ирц маш чухал юм билээ. Шалгалтын дүнгээсээ илүү ирцээр нь сурагчдыг дүгнэнэ шүү. Эх орондоо байхдаа ямар жаргалтай байсан юм бээ, "Босоорой миний охин цайгаа уугаад хичээлдээ яв" гээд л, "Надад автобусны мѳнгѳ ѳгѳѳч.., жоохон ихийг л дээ.." гээд л.. Гэхдээ энэ удаад эцэг эхээсээ энэ их ѳртѳгтэй орны сургуулийн тѳлбѳрийг тѳлүүлж байгаа учир нэг тѳгрѳг нэмж гуйж чадахгүй, гуйсан ч надад ѳгѳх мѳнгѳ тэдэнд байхгүй болсон байв.

Үүрийн 5 цагаас гараад орой 9 цаг гэж орж ирэх ѳдрүүд цѳѳнгүй байв. Орондоо ороод сунаж үхэх гэсэн амьтан хэвтэж байхад л хажууд тэр охин хичээлээ хийгээд л сууж байдаг байсан. Яг л надтай ижил ажиллаж, яг л надтай ижил хичээлд явдаг тэр охин надад ѳѳртѳѳ хийх хамгийн том дүгнэлт хийх шалтгаан болсон юм. Нэг жил хамт амьдрахдаа ѳдийг хүртэл ѳѳрийн хийж бүтээж, хичээж чармайж явна гэж бодсон зүйлс минь элсний ширхэг мэт барьцгүй бутархай байсныг олж харсан. Орондоо ороод хэвтэж байхдаа би ч гэсэн босч хичээл хийх ёстой, би илүү ихийг хийх ёстой гэж л бодохоос биш нойрондоо дийлдээд унтаад ѳгдѳг байлаа. Ѳглѳѳ босоод харахаар тэр охин аль хэдийнээ босоод, ороо хураагаад хичээлээ л нухцан сууж байдаг.

Ѳдийг хүртэл үзсэн япон хэлний мэдлэг хэдхээн сарын дотор тэр охинд гүйцэгдэж байхыг хараад уур шар маш их хѳдѳлсѳн. Хичээл дээр ирэхээрээ юу ч хийдэггүй, юу ч мэдэхгүй, ѳчигдѳр шѳнѳжингѳѳ архи ууж шоудсан юм шиг л аашилдаг. Багшаас ѳѳрийнхѳѳ аль хэдийн судлаж мэдсэн зүйлийнхээ талаар асуухдаа анх сонсож байгаа юм шиг авирлана.
Гэхдээ юу гээч, Монголчууд бид хийе бүтээе гэсэн чин хүсэл, зорилготой л байвал асар их оюуны потинциал, гүйлгэн бодох чадвартай байдаг. Дутаж байгаа зүйл нь гэвэл тэвчээр мѳн тууштай зан тѳлѳв. Тэр охины ачаар би сургууль соёлд орж, орсон сургуулиасаа тэтгэлэг ч авсан. Сурахад нойр, хоол идэх цаг хүртэл хайран байдгийг ойлгож авсан. Зорисон зорилгынхоо хойноос тэнэг юм шиг махардаг, махарсан болохоороо ихийг сурдагийг би мэдэж авсан.. Манай Монголын ирээдүй болсон оюутан залуус маань улам ихийг сурч мэдээсэй, хѳдѳлмѳрч уйгагүй шаргуу байгаасай гэж бодсондоо би ѳѳрийн багахаан ч гэсэн туулж ѳнгѳрѳѳсѳѳ дурсамжаа бичлээ.
Чамайг тэнд Тэнгис кино театрт кино үзэж байхад, дэлхийн аль нэг ѳнцѳгт чиний үеийн хүүхэд ханиад хүрээд халуурж байхдаа ч номоо дэлгээстэй хараад хэвтэж байгааг, халуундаа зовиурлаж биш халуунтай толгой нь юм ойлгохгүй байгаад уур нь хүрч уйлж байгааг бодоорой. Чамайг тэнд найзтайгаа кофе хаусд кофе уугаангаа хамаг дэлхийн хов жив яриад сууж байхад, чиний үеийн охин онлайнаар анлги хэлний хичээл үнэгүй сонсчихсон суугаа гэдэгт итгээрэй. Тэд шагналд нь юу авна гээч? Чиний зүүдэндээ ч хараагүй шинэ загварын ауди машин хѳлѳглѳж, дуртай улс оронруугаа ажилаар биш аялалаар явах болно. Гэхдээ тэд ингэж явахдаа ч юм сурч явдаг. Айхтар шүү. Бар сав хэсэж шоудаж байхаар зөв амьдар ок залуусаа амжилт!!!

С.Дэлгэрмаа